аялал жуулчлал

Wednesday, March 24, 2010

Урт наслах жор


Шинжлэх ухааны номлол ёсоор бид 150 хүртэл наслах боломжтой гэдэг. Хєгжингүй орнуудад хүмүүсийн дундаж наслалт 100 хүрэх боломжтойг баталсан эрдэмтдийн тооцоо ч байдаг. Харамсалтай нь манай орны эрүүл мэндийн тогтолцооны хямрал монголчууд бидний дундаж наслалтыг өнгөрсөн зуунтай нь хэвээр үлдээх л болтой. АНУ-ын Сакраментогийн их сургуулийн “Насжилт судлалын хүрээлэн”-гийн эрдэмтдийн олон жилийн судалгаанд тулгуурлан урт наслахад хэрэгтэй үнэт зөвлөгөөг боловсруулан интернэт сайтад тавигдсаныг та бүхэндээ хүргэе.

- Тэтгэвэрт гарах гэж яарах хэрэггүй. Ажил хөдөлмөр эрхлэхээ больсон хүмүүс үеийнхнээсээ даруй таван насаар хєгшин харагдах болдог гэнэ. Хєгжмийн удирдаач, нийгэм судлаач, лам гээд өндөр наснаас шалтгаалахгүй зарим ажил мэргэжлийнхэн бусдаас урт насалдаг нь үүнтэй холбоотой.

-Хэт их идэхгүй байх. Биеийн хүчний хүнд ажил хийдэггүй бол єдрийн 2000 кило калори илчлэггэй хоол идэхэд л хангалттай.

-Ямар ч үед гуниглаад хэрэггүй. Єєдрєг хүн гутранги үзэлтнээс урт насалдаг.
-Насны онцлогтоо тохируулж хооллох. 30-аас дээш насны бүсгүйчүүд самар тогтмол хэрэглэхэд үрчлээ үүсэх нь бага байна. 40-єєс дээш насныхан лууван, улаан манжин зэрэг жимс ногоог тогтмол хэрэглэх нь сайн сонголт аж. Харин 50-иас дээш насны хүн кальциар баялаг хүнс, бяслаг, загасыг хүнсэндээ хэрэглэх нь тустай.

-Бэлгийн харилцаа. Долоо хоногт хоёр удаа бэлгийн харилцаанд ордог хүн 14 насаар залуу харагддаг. Бэлгийн харилцааны үед эндорфин хэмээх гормони ялгардаг бєгєєд энэ гормонийг аз жаргалын хэмээн нэрлэх нь бий.
-Хєдєлгєєнтэй байх. Єдєрт хэдхэн минут спортоор хичээллэвэл урт насална. 30-аас дээш насанд єсєлтийн гормони үүсэх явц багасдаг ч байнгын дасгал сургуулилтын явцад уг гормонийн ялгаруулалт нэмэгддэг.

-Нойр. 17-18 градус дулаантай тасалгаанд унтах нь бодисын солилцоог хэвийн байх нєхцєлийг бүрдүүлнэ.

-Аливаа зүйлд сэтгэл хангалуунаар хандаж, болчимгүй үйлдлээс татгалзах хэрэгтэй. Унатлаа бүжиглэх, аймшгийн ном зохиол олон цагаар уншихаас зайлсхий.

-Бухимдлаа ил гарга. Хорт хавдраар євчлєгсдийн 65 хувь нь бухимдлаа тэр бүр гаргадаггүй хүмүүс байдаг гэнэ.

-Үгийн сүлжээ бєглєх, ном унших, гадаад хэл сурах зэргээр оюун санаагаа хєгжүүлж, тархи толгойгоо идэвхтэй ажиллуулахад зүрх судас, цусны эргэлт, бодисын солилцоо идэвхждэг байна.

Архи тамхи, мансууруулах бодис зэрэг хорт зуршлаасаа салж, эрүүл аж тєрєх наад захын ёсыг дагавал 100 насалж, зургаадай таяг тулаарай хэмээн ерєєдєг євгєдийн маань билэгт үг биеллээ олох цаг холгүй.

No comments:

Post a Comment