аялал жуулчлал

Wednesday, March 24, 2010

Хятадад сургуулийн сурагчдыг хутгалж алсан хэрэг гарав

Өнөө өглөө зүүн Хятадын Фуцьян мужийн Наньпин хотод орон нутгийн эмнэлгийн эмч байсан 42 настай нэгэн эр сургуулийн сурагч найман хүүхдийг хутгалж алсан хэрэг гарчээ. Хутгаар зэвсэглэсэн тэр алуурчны гарт өртсөн найман хүүхдийн зургаа нь газар дээрээ нас барж бусад нь эмнэлэгт хүргэгдсэн ч нэмж хоёр хүүхэд амиа алджээ.
Мөн таван хүүхэд шархдаж эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Тус мужийн албан хаагч Ву Ассошэйтэд Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа энэхүү алуурчныг сэтгэцийн өвчтэй байсан гэж мэдэгдсэн байна.
Ийм аймшигтай аллага үйлдсэн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байгаа бөгөөд энэ хүнийг эмчийн ажлаас нь халсан гэдэг мэдээллийг дээрхи албан хаагч баталсан байна. Харин хэзээ гэдгийг нь мэдэхгүй гэсэн байна. Нэг шалтгаан нь энэ байж болох ч өөр ч бас тайлбар байгаа ажээ. Хятадад нэг айл нэг хүүхэдтэй байх хуулийг зөрчин дахин нэг хүүхэдтэй болсон нь аллага үйлдсэн эрийг эмнэлгээс хөөх шалтгаан болсон бөгөөд энэ нь сурагч хүүхдүүдийг хутгаар алж хөнөөх хэрэгт түлхсэн байж болзошгүй гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ. Ийм сэтгэцийн өвчтэй хүмүүсийн зүгээс гаргаж байгаа удаа дараагийн таагүй үйлдлүүд Хятадын удирдлагуудыг түгшээх болсон байна. 2008 оны намар Бээжинд зуны олимпийн тоглолт болж байх үеэр мөн л сэтгэцийн өвчтэй нэгэн АНУ-ын иргэдийн амийг хөнөөж байсан билээ.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete