Монгол орныг гадаадад сурталчилан таниулахын тулд аялал жуучлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс аялал жуучлалын салбарыг нэгдсэн бодлоготойгоор гадаад, дотоодод сурталчлах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуучлалын яам, Аялал жуучлалын үндэсний төвөөс хамтран нэгэн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн нэр “Mongolia ITF 2009". Үзэсгэлэн ирэх сарын 4-6 өдөр “Мишээл экспо” төвд нээгдэх аж. Уг үзэсгэлэнд аялал жуучлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг цөөнгүй аж ахуйн нэгжийг оролцуулж, үйл ажиллагааг нь таниулах, сурталчлахад гол зорилго нь оршиж буй аж. Энэ талаар ирэх даваа гаригт сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлгэх аж. |
No comments:
Post a Comment