аялал жуулчлал

Wednesday, November 18, 2009

(H1N1) вирүсийн халдварын тархалт /10.00 цагийн байдлаар/


Арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 10.00 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 741, хөдөө орон нутагт 232, нийт 973 байна.Нийт 18 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ.  Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай аймгуудад өвчлөлийн лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.Архангай 13,  Баянхонгор 3, Булган 7, Говьсүмбэр 19, Дархан-Уул 23, Д
орноговь 26, Дорнод 15, Завхан 3, Орхон 15, Өвөрхангай 27,  Өмнөговь 2, Сүхбаатар 1, Сэлэнгэ 20, Төв 15, Увс 12, Ховд 19, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн мэдээгээр нийт 20521 хүн амбулаториор үйлчлүүлснээс  1714 буюу 8.3 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 15 тохиолдол бүртгэгдээд  (Улаанбаатар хотод 9, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1, Өвөрхангай аймагт 2) байна.  ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар А (H1N1) вирүсийн халдвартай 41 өвчтөн хэвтэн эмчлэгдэж байна. Амбулатори болон дуудлагаар 52 хүн үзүүлсэнээс 4 хүн хэвтсэн, 2 өвчтөн хүнд байна гэж ХӨСҮТ-ийн хэвлэлийн албанаас мэдээлж байна.

No comments:

Post a Comment