аялал жуулчлал

Wednesday, November 18, 2009

Дэлхийн aялал Жуулчлалын Байгууллага

1925 онд Гаагад Албан Есны Аялал Жуулчлалын Нийгэмлэг байгуудагдсан нь Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын / ДАЖБ / эхийг тавьсан гэж vздэг. Дэлхийн 2 дугаар дайны дараа энэ нийгэмлэг нь Олон улсын аялал жуулчлалын байгууллагуудын холбоо нэртэйгээр Женев рvv нvvсэн.

Орчин vеийн амьдралд аялал жуулчлал чухал байр суурь эзэлж, аялал жуулчлалаас зарим улс орон их хэмжээний орлого олж болдогийг мэдэх болсоноор олон орны тєр засгийн байгууллагууд олон улсын тvвшинд хамтран ажиллах, харилцан зохицуулалт хийх шаардлага улам єсєн нэмэгдсэний дагуу 1975 онд Мадрид хотноо ДАЖБ анхдугаар чуулганаа хуралдуулсан.
1976 онд ДАЖБ нь НVБ-ын Хєгжлийн Хєтєлбєрийн / НVБХХ / гvйцэтгэгч агентлаг болсон ба 2003 онд дэлхий дахинд аялал жуулчлалын гvйцэтгэх vvрэг маш чухал болсон тул ДАЖБ-ыг НVБ-ын тусгай агентлаг гэгдэж НVБ-ын системийн байгууллага болсон юм.
Єнєєдєр ДАБЖ нь 141 бvрэн эрхт гишvvд, 350 гаруй ажиглагч гишvvд болон олон улсын байгууллагын тєлєєлєгчдєєс бvрдсэн олон улсын хэмжээнд vйл ажиллагаа нь хvлээн зєвшєєрєгдсєн засгийн газрууд, тєрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, боловсролын байгууллагууд, аялал жуулчлалын холбоодын тєлєєллийг хамруулсан хамтын нєхєрлєл болоод байна.
Ерєнхий Ассамблей
ДАЖБ - ын удирдах дээд цуглаан бол 2 жил тутамд хуралддаг ерєнхий ассамблей юм . Ерєнхий ассамблей нь дэлхийн аялал жуулчлалд тулгамдсан асуудлууд , ирэх 2 жилд хийх ажлын тєлєвлєгєє , тєсєв зэргийг баталдаг . Мєн 4 жилийн хугацаатай ажилладаг ЕНБД - ыг сонгохоос гадна бvрэн эрхт болон ажиглагч гишvvдийг сонгодог . Ажиглагч гишvvд болон олон улсын бусад байгууллагын тєлєєлєгчид нь санал єгєх эрхгvй байдаг .
Гvйцэтгэх зєвлєл
ДАЖБ-ын засаглагч байгууллага болох Гvйцэтгэх Зєвлєл нь ерєнхий ассамблейгээс баталсан vйл ажилагааны тєлєвлєгєєг хэрэгжvvлэх, гишvvн орнууддаа vйлчлэх зорилготой байдаг. 2 жил тутамд шинэчлэгддэг ерєнхий ассамблейгээс сонгогдсон 29 гишvvнээс Гvйцэтгэх Зєвлєл бvрддэг.
ДАЖБ-ын тєв байр байрладаг Испанийн нийслэл Мадридад Гvйцэтгэх Зєвлєл тогтмол байрладаг.
Бvсийн хороод
ДАЖБ нь Африк, Америк, Зvvн Ази болон Номхон далай, Европ, Ойрхи дорнод, Ємнєд Ази гэсэн 6 бvсийн хороотой байдаг. Хороод жилд 1- ээс доошгvй бvх бvрэн эрхт гишvvдийн хэмжээнд хуралддаг. Зvvн Ази , Номхон далайн бvсийн хороонд Австрали , Камбодж , БНХАУ , Хойд Солонгос , Фижи , Индонез , Япон , Лаос , Малайз , Филиппин , Ємнєд Солонгос , Тайланд , Вьетнам болон Монгол зэрэг 14 улс бvрэн эрхт гишvvн орон , Гонгконг , Макао гэсэн 2 ажиглагч гишvvн орнууд ордог юм байна . Тус хорооны даргаар Камбодж , орлогч даргаар Хойд Солонгос , Вьетнам улсууд ажилладаг .
Ерєнхий нарийн бичгийн да
ДАЖБ - ын ЕНБД - аар франц гаралтай Франциско Франжилини 1998 оноос эхлэн 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. ЕНБД нарын газар нь 90 орчим ажилтантай ДАЖБ-ын тєв оффист тогтмол vйл ажиллагаагаа явуулдаг.
рга нарын газар


ЕНБД-ын орлогчоор Ємнєд Африкаас гаралтай Давид Девилиерс мєн 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

No comments:

Post a Comment