аялал жуулчлал

Thursday, December 24, 2009

Тогтвортой ба эко аялал жуулчлал

Тогтвортой аялал жуулчлал

Sustainable tourism – /Тогтвортой аялал/: Одоог хүртэл хадгалагдсан эдийн засаг, байгаль, нийгэм, соёлын нөхцөлөө хадгалахад зохицолдуулан хөгжүүлэх аялал жуулчлалын бодлогын чиглэл юм. Аялагчид, өөрсдийн үйл ажиллагаагаар тухайн газарт нутагт ямар нэгэн онцгой өөрчлөлт оруулахгүй тул аялал жуулчлал нь удаан хугацаанд тогтвортой хөгжих бололцоотой гэж онолын хувьд үздэг. Гэхдээ бодит байдалд аялал жуулчлалаас үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байх аялалыг тогтвортой аялал гэх үндэстэй. Энэ агуулгаар аялалыг төлөвлөхдөө “ тогтвортой хөгжлийн 21-р зуун” үзэл баримтлалыг уриалж байна. 1992 онд “Рио де Жанейрод” болсон НҮБ- ын Байгаль, орчны Бага Хурлаас “ Хэлэлцэх асуудал – 21” ( Agenda 21 ) хөтөлбөрт уг асуудлыг дэвшүүлэн тавьж, дэлхийн нийтийн анхаарлыг хандуулсан билээ .

- Яагаад Монголд аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх шаардлагатай вэ?
Дэлхий дахинд аялал жуулчлалын үйлдвэрлэл асар хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагалдан ихээхэн эерэг, сөрөг нөлөөлөл гардаг нь дэлхий нийтэд нэгэнт тодорхой болжээ. Аялал жуулчлалын эерэг нөлөөллийг улам бүр нэмэгдүүлэх, сөрөг нөлөөллийг багасгах үүднээс улс орнууд төрөл бүрийн арга замыг эрэлхийлж байгаа нь аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх зарчмыг хөгжлийн бодлогодоо баримтлах болсноор илэрч байна.
Аялал жуулчлалын тогтвортой хөгжил гэдэг нь энгийнээр тайлбарлавал "Өнөөдрийн жуулчдын харж, мэдэрч буй зүйлийг, маргаашийн жуулчид тэр л байдлаар нь харж мэдрэх ёстой" гэсэн товч бөгөөд тодорхой зарчим юм. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд хамгийн ихээр өртөгдөж, үндсэн шинж чанараа алдаж байгаа зүйлүүд нь байгаль орчин, хүн ардын соёл, уламжлалт зан заншил буюу тухайн улс үндэстний бусад улс үндэстнээс ялгарах илэрхийлэл болдог үнэт зүйлс бөгөөд түүнчлэн тухайн үнэт зүйлсийг баяжуулан хадгалж ирээдүй хойчдоо уламжлахад голлох үүргийг гүйцэтгэгч орон нутгийн иргэдэд аялал жуулчлалаас орж буй орлогын хэмжээ тун бага байгаа нь тогтвортой хөгжлийн зарчимд нийцэхгүй юм. Тиймээс унаган байгаль, нүүдэлчин ард түмнийхээ амьдралын өвөрмөц хэв маяг, агуу түүх соёл, найрсаг зочломтгой зан заншлаар жуулчдыг татдаг. Монгол орны хувьд аялал жуулчлалыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн цаашид алсын бодлого, нарийвчилсан төлөвлөлттэйгээр зүй зохистой хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллах шаардлага чухлаар тавигдаж байна.

Эко аялал жуулчлал

Ecotourism – /Эко аялал/: Байгаль, нийгэмд эвсэг, байгалийн нөөцийн ирээдүйн хадгалалт, хамгаалалтыг тооцож, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор зохиогддог экологийн тогтвортой аялалыг Эко – Аялал гэнэ . Хамгийн энгийнээр хэлэхэд байгалийг шинээр устгаж, бохирдуулахгүйгээр тогтсон явах зам жимээр явж, байгалийн тогтоц, болон онгон байдалд халдахгүйгээр нутгийн иргэдийн оролцоо, хяналтын дор явагдах аялалыг хэлнэ.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр устах аюулд ойрхон байгаа байгаль экологийн тухай асуудал онцгой, чухлаар тавигдаж байна. Тийм ч учраас Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ -аас дэлхий нийтийн хэмжээнд зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 орчим эко бүс нутгийг тогтоогоод байгаа бөгөөд, манай улсаас Монгол дагуурын хээр тал/Дорнод/, Алтай Соёны уул нурууд / Өрнөд/ багтдаг.

Дээрх 2 ойлголт нь хоорондоо салшгүй холбоотой юм.

No comments:

Post a Comment