аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Эрчүүдэд ямар бэлэг өгөх вэ?

- Түүний хүсэж мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерын хорхойтонд этгээд “хулгана” гэх мэт.

- Эр хүнийг өөрт татах бэлэг буюу гоё тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэ. Эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг бүслүүрдэн тогтооно.

Танил эрдээ …
- Олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, гоё аяга, дискний тавиур зэргийг бэлэглээрэй.

Даргадаа …
- Цэцэг бэлэглэ. Шар цэцэг санхүүгийн амжилтыг билэгддэг гэдэг. Жижиг эсвэл хэт том баглаа болохгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.

- Захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи вино тохиромжтой. Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл фирмээ нээсний ойн вино бүр их оноо авна.

- Үнэтэй бичгийн хэрэгсэл, ширээний цаг, хуанли бэлэглэ.

- Бугуйн тансаг цаг бүү бэлэглээрэй.

Хамаатандаа …
- Архи бүү бэлэглэ.
- Цаг, ороолт, тэлээ, бичгийн хэрэгсэл, сайхан ном, радио ч бэлэглэж болно.
- Цүнх зэрэг хэрэгцээний зүйл бэлэглэ.

Ер нь эрчүүдэд яамар бэлэг өгөх вэ?
- Авах гэж төлөвлөсөн байсан зүйл бүү бэлэглэ. Тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно.
- Ухаалаг эхнэр нөхрөө хоол хийлгэдэг болох гэж хормогч хэзээ ч бэлэглэхгүй. Мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ.
- Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай яриа өдөж эхэлбэл хичээллэх эрхийн бичиг бэлэглэ. Саунд суух дуртай бол ашиглах зүйл бэлэглэ.
- Машинтай бол шинэ суудлын бүрээс, толь, цаг, гоё агааржуулагч зэргийг бэлэглэ.
- Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг.

Хамгийн бохир 5 хүнс

Хүнсний аюулгүй байдлын талаар яригдах болсон энэ үед чухам ямар хүнс хамгийн бохир мөн их нян тээж байдаг талаар танд хүргэхийг зорилоо.

Өндөг
Мэдээж өндөг болгон хүнийг өвчлүүлэхгүй гэхдээ л судлаачдын шинжилгээгээр жилд дунджаар 660,000 хүн муудсан өндөгнөөс болж хордлого авдаг бөгөөд тэдний 300 орчим нь түүнээс болж нас бардаг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс та өндөг худалдан авахдаа юуны түрүүнд хагарсан гоожсон гэх зэрэг ил харагдахуйц шинж тэмдэгийг нь сайн харж аваарай.

Тоор
Тоор хэдийгээр амттай сайхан жимс ч гэсэн хальсанд нь ихээхэн асуудал нуугдаж байдаг байна. Тоор жимс маш зөөлхөн учраас жаахан цохигдох төдийд л муудаж бөөн нян бактерийг өөртөө агуулдаг байна. Тоор 9 төрлийн химийн хортой бодис агуулах боломжтой гэнэ.

Савлагдсан салат
Хэдийгээр гурвантаа угаасан ч нянгүй болчихно гэсэн үг биш юм шүү. Салатаа аягалахаасаа өмнө заавал цэвэрлэх хэрэгтэй

Хулуу
Хулуу болон амтат хулуунаас дээж аван судлахад - судалгаанд орсон хулууны 3,5 хувьд нь хүнээс хүнд халдварладаг хоёр төрлийн нян илэрсэн байна. Импортоор оруулж ирдэг амтат хулуунаас нянгаас гадна хорхой илэрсэн аж. Тиймээс та хулуу болон шийгуа идэх гэж байгаа бол гадар хальсыг нь бүлээн савантай усаар угааж хэрэглэхийг зөвлөе.

Ногоон сонгино
Сүүлийн үед хүнсний ногоог сайн цэвэрлэж хэрэглээгүйгээс болж А гипатит, маш олон төрлийн шимэгч хорхойнууд, халдварлагч нянгууд ихээр илрэх болсон байна. Та гадуур ресторан болон хоолны газруудаар хоол идэхдээ энэ бүгдийг хянах боломжгүй ч гэсэн гэртээ энэ бүгдийг сайтар хэрэгжүүлж байгаарай.
Эцсийн эцэст хүнсний аюулгүй байдал маш ихээр зөрчигдөж байгаа энэ үед та өөрөө л үр хүүхэд гэр бүлээ аюултай байдлаас хамгаалж чадна гэдгээ санаарай. Дээр дурдсан хүнсийг хэрэглэхээсээ эмээх хэрэггүй зүгээр л сайтар цэвэрлэж, дэлгүүрээс худалдан авахаасаа өмнө муудсан эсэхийг нь сайн шалгаж авч заншаарай.

Өөрт тань

Эмэгтэй хүнийг яагаад цэцэгтэй зүйрлэдэг вэ. Эмзэг бас үзэсгэлэнтэй болохоор нь тэр юм болов уу. Магад ч үгүй юм. Гэтэл зарим нэг маань би царай муутай дээрээс нь эршүүд болохоор цэцэгтэй зүйрлэх нэг л болж өгөхгүй байна гэж гомдоллох нь байдаг.

Хувьдаа би бол цэцэг цэврүү ч байна уу юу ч байна уу эмэгтэй хүн бол эх хүн болдог учраас уян зөөлөн хирнээ анхаарал халамж их шаарддаг болохоор усалж тордож байхгүй бол хагдарах гээд байдаг цэцэг ч юм уу гэж боддог. Бүсгүйчүүл бид заавал эр нөхөр, найз залуу эсвэл хэн нэг ойр дотныхноо анхаарал халамжийг шаардаад байх биш зөвхөн өөрөө өөртөө л жаахан анхаарал халамжтай байх юм бол цэцэг хэвээрээ нэлээн дэлбээлэх юм шиг санагддаг юм.

Усалж тордоноо гэдэг маань юу вэ гэхээр өөрийгөө хайрлах урлагт суралцах

Эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэх
Эмэгтэй хүнд биеийн галбираа хадгалах явдал хамгаас чухал байдаг. Эрчүүд өөрсдөө гүзээтэй болсон ч харвин гүзээгээ унжуулсан эмэгтэй хүнд хэзээ ч дуртай байдаггүй. Иймд аль болох илчлэг багатай витамин минерал ихтэй хоолоор хооллох хэрэгтэй. Нас ахих тусам эмэгтэй хүн хэвийн байдлаар кальцийн хэмжээгээ хадгалахад хүндрэлтэй болдог тул сүү сайн уух хэрэгтэй.

Хөдөлгөөн бас дахиад хөдөлгөөн.
Эрүүл чийрэг бие бялдартай спортоор хичээллэдэг хүн энерги ихтэй байх тул ядарч сульдахгүй уур уцааргүй байх тул хөгширдөггүй. Ядаж л ингэж ч ядарлаа тэгж ч өвдлөө гэж хажуудахдаа гомдоллоод байхгүй тул эр нөхөр, найз залуу чинь чамд дургүй болтлоо нэлээн их хугацаа зарцуулах хэрэгтэй болно.

Сайхан хувцаслах
Сайхан хувцаслах гэдэгт заавал үнэтэй хувцаслах гэсэн ойлголт багтдаггүй. Ялангуяа орчин үед үнэтэй арьсан үслэг эдлэл, алт мөнгийг эмэгтэйчүүд л хэрэглэдэг болсон цаг гэдгийг сана. Чамд зүгээр л өмссөн хувцас чинь зохисон байхад л хангалттай. Тэгээд ч хэтэрхий үнэтэй гял цал хувцасласан эмэгтэйгээс дараа нь учирч болох санхүүгийн бэрхшээлээс болоод эрчүүд дөлөх нь их байдаг. Биеийнхээ галбирын аль нэг давуу талаа жаахан дөвийлгөсөн хувцас өмсөхөд эмэгтэйчүүд улам үзэсгэлэнтэй харагддаг. Гэхдээ эрээ цээргүй хэтэрхий задгай хувцаснаас татгалз. Хөх чинь хэтэрхий ил гарах гээд байвал хөнгөхөн алчуур хүзүүгээрээ ороочихвол нууцлаг хирнээ эсрэг хүйсний хүний сонирхолыг илүү татах жишээтэй.

Хөгжилтэй ялдам зантай байх
Уур уцаартай дуу цөөтэй, хахир хатуу бүсгүйчүүл өөрийнхөө сайн сайхныг өөрийнхөө гараар урж тасдаж байгаатай адилхан. Уурлах бүрт хэдэн мянган эд эс үхэж нүүрэнд чинь үрчлээс нэмэгдэж байдаг. Байнга ааш муутай явах нь эмэгтэй хүний царай зүсийг хатуу хахирган дүртэй зэрэмдэг хүн болгон хувиргадаг. Аливаа зүйлд уриалгахан, ааш зан сайтай байнаа гэдэг эмэгтэй хүнийг чимэхээс гадна залуу насыг нь уртасгаж байдгийг тэр бүр хүн анзаардаггүй.

Чөлөөт цагаараа сонирхолтой зүйл хийж сурах
Гэр орны болон албан ажил, үр хүүхэд хань ижлээ халамжилахаас гадна эмэгтэй хүн өөртөө таалагддаг зүйлдээ цаг зарцуулж байх хэрэгтэй. Сайхан ном унших сонирхолтой нэвтрүүлэг кино үзэх, эсвэл сайхан газар луу аялах, салхи агаарт зугаалах гээд таны цагаа өнгөрүүлэх зүйл олон. Ямагт сайн сайхан зүйл уншиж дуулж байвал сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд та хэн нэгэнтэй үзэж харсан зүйл эсвэл сонирхдог зүйлийнхээ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах яриа хөөрөө өрнүүлэхэд хэтэрхий тулга тойрсон зүйл хов живээр хөөцөлддөг эмэгтэйгээс хамаагүй илүү үнэлэгдэх болно.

Үе үе хөнгөн дурлаж байх.
Хөнгөн гэсний учрыг сайн анхаараарай. Хүн эсрэг хүйсний хүндээ дурласан үед бие организмд хэрэгтэй ашигтай фегмент ялгарч сэтгэл санаа өөдрөг байдаг. Тэгээд ч эмэгтэй хүнийг хамгийн их залуужуулдаг зүйл бол дурлал. Эмэгчин амьтан бол яах аргагүй аль болох олон эрэгчин түүнд татагдаж байвал бие махбодь нь улам эрүүл чийрэг болж гялалзаж байдаг. Зүгээр л хамт ажилладаг залуу ч юм уу хэн нэг танд таалагддаг аятайхан залууд хөнгөхөөн дурлаад үг яриа өдөж явахад сэтгэл санаа чинь цаанаа л нэг аятайхан урамтай байхыг та мэдрэх болно. Хөнгөхөөн гэснийг хэтрүүлээд хүн болгонтой аальгүйтээд эсвэл өвөр түрийд нь ороод байвал харин буруугаар эргэж нэр хүндгүй нэгэн болно гэдгийг анхаар.

Sex
Нэг хэвийн уйтгартай секс таныг залхаана. Иймд секс хамтрагчдаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй шинэ содон зүйлийг орон дотроо санаачлаад үз. Сайхан дотуур хувцас өмсөж (жирийн үед зориглон өмсөхгүй дотуур хувцас ч байсан гэмгүй ), эсвэл бяцхан тоглоом зохиож тоглоод үз. Нэг эхнэр нөхөр хоёрын тухай уншиж байсан юм. Заримдаа анх танилцсан газраа болзоод анх унтаж үзсэн орон дээрээ /тэр нь зочид буудлын ор байсан шиг санагдаж байна/ унтахаар яг анхны шөнө шигээ сайхан мэдрэмж гал халуун дурлалыг амталдаг гэж. Энэ мэтчилэн секс амьдралаа сонирхолтой болгох бяцхан тоглоомууд асар олон. Эмэгтэй хүн сексээс таашаал авч чаддаг дур тачаал ихтэй байвал залуу сайхан цэцэг шиг дэлбээлсэн хэвээрээ л байдаг.
Хүмүүс хоорондын харьцаа бидэнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Зарим хүнтэй харьцасны дараа таагүй мэдрэмж төрөх, ажил үйлс бүтэхээ болих, шалтгаангүй ядарч сульдах, бүр өвдөх ч тохиолдол байдгийг та анзаарсан бизээ. Энэ нь хүний энергийн бүрхүүл, хамгаалалт алдагдсантай холбоотой юм.

Шинж тэмдэг:
Бусдыг энергийг сорж амьдардаг хүмүүс харьцагчийнхаа бухимдлыг төрүүлж байнга хэрүүл маргаантай орчинд дурладаг. Ийм хүмүүс ялангуяа амьдрал нь бүтэмжтэй, баяр баясгалантай хүнтэй харьцаж, өөрийн энергийг сэлбэх дуртай байдаг. Гэвч тэднийг таньж мэдэхэд тийм хялбар биш. Энерги сорогч гэхээр заавал муу хүн байх албагүй. Энэ бүлэг хүмүүст таны сайн найз, ойрын төрөл, хамт ажиллагч, хамтран амьдрагч ч байх боломжтой. Тэд өөрсдөө ч орчиндоо ямар аюултайг тэр бүр мэдэхгүй. Хэрэв хэн нэгэнтэй харьцасны дараа таны бие сульдах, ажил нурах, саад бэрхшээл хэт их тохиолдох, анхаарал сарних, тэр байтугай өвдөх шинж тэмдэг илэрвэл ямар хүмүүстэй харьцсанаа сайн сана. Ингэснээр та энерги сорогчийг тодорхойлж болох юм.
Өөрийгөө хэрхэн хамгаалах. Энерги сорогч нь хүрээлэл дотор байх магадлалтай тул учир шалтгаангүй харьцаагаа муутгах хэрэггүй. Ингэвэл та өөрөө л хямарна. Харин харьцахдаа болгоомжтой бай.

-Нүд рүү нь бүү хар. Хүний нүд их хүчтэй туяа үүсгэдэг.
-Нөлөөлөлд нь автахгүй байх. Ийм хүнтэй харьцасны дараа гэртээ очоод шууд эсрэг тэсрэг устай шүршүүрт ор. Хоолондоо хар эсвэл улаан перец, амтлагчууд хийж ид. Кофенд перец бага хэмжээгээр хийж уувал маш тустай. Рок поп зэрэг эрчимтэй аялгуу, хөгжим сонс. Залбирч байгаа мэт алгаа хавсар, нүдээ тус бүрийг нь цэв хүйтэн усаар шавшиж угаа. Энэ мэт үйлдэл нь таныг био энергийн орчин, гадны нөлөөнөөс хамгаална.

Алимны ач тус

Та ямар жимсэнд дуртай вэ? Хүн болгон л өөр өөрөөр хариулах байх л даа. Гэхдээ хүмүүс алим хэмээх жимсэнд илүү дуртай байх тал ажиглагддаг. Алим шүүслэг, сайхан амттайгаас гадна та бидний эрүүл мэндэд маш их ач тустайг бид тэр бүр сайн мэддэгүүй байхаа. “Алим байхад эмчээр яах вэ” гэсэн эртний зүйр цэцэн үг хүртэл байдаг ажээ. Алимыг хамгийн анх 5000 жилийн тэртээгээс тарьж, ургуулж ирсэн хэмээх баримт байдаг. Саяхны нэгэн судалгаагаар бага хэмжээний витамин С болон 100 гр алим идэхэд 1500 миллиграм витамин уусантай тэнцдэг гэнэ.

Харин алим их идэж байна гээд үрийг нь идвэл тийм ч сайн үр нөлөөтэй биш байх аж. Ийнхүү та бүхэнд алимны хамгийн наад захын ашигтай талуудыг хэлж өгье.

1. Алим идвэл таны шүдийг цэвэрлэхээс гадна буйлыг нь чангаруулна.
2. Мөн өдөр бүр хоёр алим идэхэд л таны холестрины хэмжээг арав хүртэл хувиар бууруулдаг нь тогтоогджээ.
3. Өдөрт гурван удаа алимны цэвэр шүүс уусан тохиолдолд биед тань үүсэх хортой бодисыг гадагш хөөн гаргадаг гэнэ.
4. Таны хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа тийм ч сайн биш бол хоол идэхээсээ өмнө алим идэж байвал хоолны шингэлтэд сайнаар нөлөөлдөг байна.
5. Нэг ширхэг том алим идэхэд л таны биед хэрэгтэй утаслаг ургамлын хэмжээний 30 хувийг нөхдөг учраас өдөр бүр алим идэх хэрэгтэй.
6. Бие тавгүйрхэж, гүйлгэх үед нухсан алим, тарагтай хольж хэрэглэхэд тохиромжтой ажээ. Харин та алим худалдан авахдаа хөлдсөн алим худалдан авах хэрэггүй. Учир нь хамаг шим шүүс нь алдагдсан байдаг. Хэрвээ алимаа хөргөгчинд хадгалахгүй бол амархан мууддаг.

Цэцэгсийн хэл

Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зүйлийн тухай өгүүлдэг тул сонголт хийхдээ бидний бэлтгэсэн зөвлөгөөг анхааран уншаарай.

Цэцгийн тоо
1, 3 ба 5 ширхгээр боосон баглаа бэлэглэж болох ч 2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.

1 цэцэг - Чи зөвхөн минийх
3 цэцэг - Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
5 цэцэг - Би чамд хайртай
7 цэцэг - Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг - Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг - Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг - Чи миний анд нөхөр

12 цэцэг - Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг - Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
14 цэцэг - Чи надад байгаа бүх юм
15 цэцэг - Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?

Цэцгийн өнгө
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг.
Цагаан цэцэг - гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг - хайр дурлалыг

Хурц тод улаан цэцэг - хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг - үнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг - энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг - үхлийг бэлэгддэг байна.

Цагаан цэцэгс
Гэрийн хошоонгор - намайг бодож яваарай
Шиваантэг - Би зовж байна. (аз жаргалгүй байна)
Сараана цэцэг - цэвэр цэмцгэр, энхрий байдал
Башир цэцэг - гэм зэмгүй, буруугүйг
Хонин нүдэн цэцэг - надад итгэж болно, итгэл даана
Голт бор - залуугийн гэнэн томоогүй занг
Алтанзул цэцэг - би чамайг дахин хайрлаж чадахгүй

Шар цэцэгс
Шиваантэг - Би чамд сэтгэл зүрхээ өгч байна.
Нил цэцэг - Чи миний аз жаргал
Сарнай - Хөрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт
Алтанзул - Би чамд хайртай.

Ягаан
Башир цэцэг - Би чамд сайн сайхныг хүсч байна.

Улаан
Шиваантэг цэцэг - Би чамд хайртай
Башир цэцэг - Цэвэр ариун хайр сэтгэл
Сарнай цэцэг - Чамайг бүхнээс илүү хүсч байна
Алтанзул цэцэг - Зүүдэндээ чамайг хардаг

Цэнхэр (хөх)
Цахилдаг - Би чамайг хүндэлдэг
Нил цэцэг - Чамд үргэлж итгэдэг
Нил ягаан голт бор - Би чиний энхрийллийг маш их хүсэж байна
Хар алтан зул цэцэг - Чамтай хамт үхэхийг хүсэж байна

Эмэгтэйчүүдийн юу бэлэглэх вэ

Мэдээж хамгийн чухал, нандин бэлэг бол цэцгийн баглаа. Цэцгийн баглаа бол бэлгийн хувьд хуучинсаг зүйл огт биш, харин ч хамгийн эрхэм, хэзээ ч хуучиршгүй, сонгодог сайхан уламжлал юм. Цэцэг заавал байх ёстой зүйлийн нэг ч цорын ганц бэлэг биш билээ.

Цэцгийг зөвхөн Мартын 8-ны баяраар ч биш бусад тэмдэглэлт өдрүүдэд, жирийн өдрүүдэд ч бэлэглэж болдог онцлогтой. Эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулан цэцэг бэлэглэхээр шийдсэн бол:

- Дахин давтагдашгүй, тансаг цэцгийн баглаа бэлтгэх эсвэл
- Дангаараа ч гэсэн утга илэрхийлэх нэг цэцэг сонгоорой.
- Хэрэв эхнэр эсвэл найз бүсгүй чинь цэцэг тарьдаг, амьд цэцэг сонирхдог бол гоёмсог ваартай таримал цэцэг бэлэглэсэн ч болно.
- Хэрэв найз бүсгүй чинь цэцгийн тоосны харшилтай эсвэл цэцэг үхэхийг амьд амьтан үхсэнтэй адил хүлээж авдаг бол түүнд чамин гоёмсог хиймэл цэцгийн баглаа бэлэглэж болох юм.

Цэцгэн дээрээ ямар бэлэг нэмэх вэ?
Цэцэг хамгийн сайхан бэлэг гэдэг нь мөн боловч ойр дотны хүнд чинь арай хангалтгүй. Хамгийн ойр, дотныхоо хүний ааш зан, хүсэл эрмэлзэл, дуртай, дургүй юмыг та мэддэг шүү дээ. Бүсгүйчүүд бол харин бэлгэнд юу авмаар байна гэсэн асуултанд чинь дуртайяа хүслээ хэлнэ. Гэхдээ л та хэрвээ хайртай хүндээ юу бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол бэлэг чинь таныг түүнд хэрхэн хандаж байгааг илэрхийлж чадахуйц, гоёмсог, чамин байх ёстой гэдгийг л анхаарах хэрэгтэй.

Yнэт эдлэл
Энэ бол цэцгийн дараа орох эмэгтэйчүүдийн хүсэн хүлээдэг бэлэг юм. Yүнд алмазан шигтгээтэй болон цагаан алтны орцтой зэрэг үнэт эдлэл байхаас гадна гоёмсог үнэт чулуу ч байж болдог.

Шигтгээтэй бэлзэг эсвэл бугуйвч - Хэрэв та эхнэргүй бол бөгж бэлэглэх нь “надтай гэрлээч” гэж санал тавьж байгаатай адил тул эхлээд та үүнд бэлэн үү гэдгээ сайтар бод. Мэдээж та эхнэртэй бол бэлэглэсэн бөгж эсвэл бугуйвч чинь түүнийгээ хайрлаж хүндэлдгийн илэрхийлэл болох төдийгүй хайртын чинь гарыг чимэн олны нүдийг хужирлах болно гэдэг нь эргэлзээгүй юм.

Хүзүүний гинжин зүүлт бэлэглэхээр шийдсэн бол хайртынхаа төрсөн ордны дүрстэй, амьтны болон зүрхэн хэлбэртэй хүзүүний зүүлт эсвэл зүүлтэнд нь зориулан жижигхэн кулон байж болно.

Эмэгтэй хүнийг түүний намирсан сайхан үс, зөөлөн торгомсог арьс, гоолиг биө, сүмбэн цагаан хуруунаас илүүтэй чимэх гоёл хаа ч байхгүй. Тиймээс:
- үсний гоёмсог хавчаар, үс тогтоогч
- үзэмжтэй, байгалийн, цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам сойз
- хумс засагч хэрэглэлийн цуглуулга, хумсны өнгө өнгийн будаг
- сүрчиг болон үнэртэй ус
- нүүрний будаг арилгагч бүтээгдэхүүн (сүүн шингэн тоник) зэргийг бэлэглэж болно.

Эмэгтэй хүн өөрийн давуу болон сул чанараа яаран таниулаад хэрэггүй Эх сурвалж : Ном хэвлэлээс

-Хувийн амьдралдаа тэгтэл санаа зовж, анхаарал төвлөрүүлэх хэрэггүй. Ийм байдал нь өөрийн хувь заяагаа тохиолдлын хүнтэй холбох, яаран буруу шийдвэр гаргах эрсдэлтэй. Амьдрал өөрөө янз бүрийн үе шатаас бүрддэг. Тэгэхдээ хувь заяагаа хүлээгээд суу гэсэн үг биш. Хүмүүстэй уулзаж, учирч байх нь сонголтоо яаралгүй, зөв хийхэд тустай. Харин сайхан сэтгэлтэй байна гэдэг нь давуу тал болохоос дутагдал биш шүү. Сайхан сэтгэлийг чинь ашиглах сонирхолтой хүн аяндаа танигддаг юм.

Чамд зөвлөхөд, хүнтэй танилцаад удаагүй байхдаа өөрийн давуу эсвэл сул зан чанараа яаран таниулах гэсний хэрэггүй. Энэ нь эрчүүдийг үргээх шалтгаан байж ч болно. Дэлгэсэн хөзөр сонирхолгүй гэдэг шүү дээ. Үйл явдлыг бүү түргэсгэ. Бага зэрэг нууцлаг, тааварлашгүй бай.

Ахуйн зөвөлгөө

Жимс ногоо
• Хөргөгчний зориулалтын хэсэгт хүнсний ногоо, жимсийг хадгална. Гэрэл, агаар нэвтрэх үед ногоо, жимсний тэжээллэг чанар нилээд хэмжээгээр алдагддаг.

• Яг хоол хийхийн өмнөхөн ногоог арилгаж, угааж, хэрчих хэрэгтэй, эс тэгвэл витамин алдагдана.

• Удаан хугацаагаар ногоо, жимс хадгалах болбол хөлдөөсөн нь дээр.

• Жимс, ногоог аль болох боловсруулалт хийлгүй хэрэглэвэл ашигтай.

• Усны ууранд түргэн буцалгагч сав, богино долгионы зууханд ногоог болгох хэрэгтэй.

• Хүнсний ногоог чанахдаа бүтнээр, эсвэл томоор хэрчиж, аль болох бага усанд хийвэл тэжээлийн бодис бага алдагдана.

• Болгосон ногоог шууд ид, хадгалах болбол битүү саванд хөргөгчинд түр зуур хадгална.

Мах, загас
• Мах, загасыг хөргөгчнөөс гаргамагц шууд хоол хийх хэрэгтэй. Ил удаан байлгавал элдэв бактери дороо үржинэ.

• Хайруулын таваг, шарах шүүгээ, усны ууранд болговол витамин бараг алдагдахгүй. Богино долгионы зууханд мах болгоход тэжээлийн бодисууд бараг алдагдахгүй боловч амт нь тэр бүр таалагдахгүй.

• Мах, шувууны мах чанасан шөлийг бүү асга, А витамин ихтэй учир сүмс хийгээрэй.

Өндөг
• Зах, гадаа гудамжнаас өндөг худалдаж авч болохгүй. Өндгийг усанд хийж шалгадаг, хөвж байгаа өндгийг шууд хая. Өндгийг угааж хэрэглэ, хальс нь сүвэрхэг тул микроб дотогш нэвтэрч болзошгүй.

• Тахианы шинэ өндгийг хэрэглэж болохгүй, 24 цагийн дараа л идэж болно.

• Өндгийг хөргөгчний хаалганд биш харин дотор нь хадгалах хэрэгтэй.

Сүү, цагаан идээ
• Гэрэлд А витамин устдаг учир сүү, цагаан идээг битүү саванд хөргөгчинд хадгална, задалмагц аль болох хурдан хэрэглэ.

• Түүхий сүү ууж огт болохгүй.

гар утасны жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон гap утасны ориг эсвэл хулхийг мэдэх маш хялбар арга байна. Та өөрийн гap утсандаа *#06# гээд бичээд үзээрэй.

Тэгээд таны гар утасны ориг хулхи эсэх нь гарч ирэх сериал номеруудын 7 ба 8 дахь орнуудаас шууд хамааралтай. Энэ тоонууд нь олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр аж. Мөн дэлхийд гap утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд байдаг юм байна.

Гар утас нь угсрагдсан байвал хулхи гэж үзнэ. Харин үйлдвэрлэгдсэн гэж байвал ориг гэж үзэж болно.

* Хэрэв 7 ба 8 дахь орон нь 00 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь өөрийн жинхэнэ үйлдвэртээ үйлдвэрлэгдсэн бөгөөд хамгийн сайн чанарын ориг утас гэж үзэж болно. Жишээ нь таны утас NOKIA фирмийнх бол энэхүү утас яг NOKIA фирмдээ үйлдвэрлэгдсэн ярих юмгүй ориг утас гэсэн үг.
* Хэрэв 7 ба 8 дахь орон нь 01 юмуу 10 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Финланд улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд боломжийн сайн чанарын утас юм байна.
* Хэрэв 7 ба 8 дахь орон нь 08 юмуу 80 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд тийм ч муугүй утас. Дундаж ч гэж хэлж болно.
* Хэрэв 7 ба 8 дахь орон нь 02 юмуу 20 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь чанарын хувьд муу ба Арабын нэгдсэн Эмират улсад угсрагдсан байдаг гэнэ.
* Хэрэв 7 ба 8 дахь орон нь 13 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Азербайжанд угсрагдсан бөгөөд хамгийн муу чанарын утас. Мөн энэхүү утас нь хүний эрүүл мэндэд ч муу хор нөлөөтэй байж болзошгүй юм байна.

Унтлагын өрөөнд цэцэг байрлуулах нь буруу

Тасалгааны цэцгийг тэр өрөөнд байх ёстой гэж заадаггүй. Харин гал тогооны өрөөнд үнэр сайн шингээдэг ургамлыг байрлуулах нь чухал.

Жишээ нь шимтэглээ, сүлтгэнэ, ханын мөлхөө зэрэг ургамал нь хиншүү хярвасыг шингээгээд зогсохгүй, гэрэл голохгүй ургадгаараа гал тогооны өрөөнд тохиромжтой. Харин унтлагын өрөөнд цэцэг тавих нь тохиромжгүй. Учир нь цэцэг шөнө хүчилтөрөгчөөр, өдөр нүүрстөрөгчөөр амьсгалдаг тул шөнө агаар булаацалддаг муу талтай аж.

Эрүүл чийрэг байхад тань туслах зайлшгүй хэрэгтэй аминдэмүүд

Таны бие махбодь эрүүл саруул, бодисын солилцоо хэвийн явагдах боломж нөхцлөөр хангадаг чухал хүчин зүйл бол аминдэм юм. Биеийн тань хэвийн өсөлт хөгжлийг хангахад эдгээр байгалийн нэгдлүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Янз бүрийн витаминаар баялаг хоол идсэнээр бие организмд шаардлагатай аминдэмийг олж авч чадах боловч хэрэв шаардлагатай аминдэмээр дутагдвал та төрөл бүрийн өвчин, тэр тусмаа амь насанд аюултай өвчнөөр ч өвдөх эрсдэлтэй. Амин дэмийг хүн хоол хүнсээрээ дамжуулан, эсвэл тусгай нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.

Аминдэм А буюу ретинол

 Аминдэм А нь зүрхний шигдээс болон бусад төрлийн зүрхний өвчин, цусан дахь холестриний хэмжээ багасах, бөөр давсагны өвчин, ханиад томуу зэргээс сэргийлж, хөгшрөх үйл явцыг удаашруулж, нүдний харааг сайжруулах нөлөөтэй хүчирхэг анти-оксидант юм.

Түүнчлэн бие махбодийг аливаа халдвараас хамгаалаад зогсохгүй арьс салстыг хамгаалж, шүд, хумсыг бэхжүүлж, өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. А аминдэм дутагдсанаар нүдний хараа муудаж, янз бүрийн халдварт өвчинд өртөмтгий болохоос гадна шүдний өвчлөл ихэсч, арьс хуурайшдаг байна.

Тиймээс А аминдэмийг ногоон навчит жимс, хүнсний ногоо тэр тусмаа тоор, брокколи, улаан лооль, лууван, бууцай зэргээс авч болно. Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний шар, өөхлөг загас, малын элэг, бөөр зэрэгт А аминдэм их хэмжээгээр агуулагддаг.

Аминдэм В1 буюу тиамин

 Цусны эргэлтэд сайнаар нөлөөлж, цусны бүлэгнэлийг сайжруулахаас гадна эрч хүчийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах бөгөөд сэтгэл гутралаас хамгаалдаг.

Бие организмд В1 дутагдсанаар нойргүйдэх, огцом турж эцэх, сэтгэл гутрах, бүр түүнчлэн саа өвчин тусахад ч хүргэнэ. Халдварт болон бусад өвчний үед хүний бие дэх В1 аминдэмийн хэрэгцээ эрс нэмэгддэг байна. В1 нь бүх төрлийн үр тариа, самар, шош, элэг, зүрх болон загасны маханд их хэмжээгээр агуулагддаг.

Аминдэм В2 буюу рибофлавин

 Хоолны шингээлтийг сайжруулж, арьс, үс болон хумсыг хүчилтөрөгчөөр хангаж, тархины янз бүрийн өвчнөөс хамгаална. Түүнчлэн жирэмсэн үед ургийн өсөлт, хөгжилтөд сайнаар нөлөөлж, ураг бүрэлдэн тогтох үед хамгийн хэрэгцээтэй байна.

Харин рибофлавин дутагдсаны улмаас өсөлт муудаж, хоолны шингэц, хоол боловсруулалттай холбоотой эмгэг үүсч, арьс, үс тослогждог. Витамин В2-ыг сүү, төрөл бүрийн жимс, ногоон навчит хүнсний ногоо, самар, өндөг, мах, улаан буудай зэргээс авч болно.

Аминдэм В6 буюу пиридоксин

 Хүний бие дэх өөх тосыг задалж, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулахаас гадна төв мэдрэлийн систем, тархины хэвийн үйл ажиллагааг зохицуулж, зүрх, судасны өвчин, булчин татах зэрэг өвчний эрсдлийг багасгаж, нүдний хараанд сайнаар нөлөөлнө.

Харин аминдэм В6 дутагдсанаар ой тогтоолт муудах, арьсны тэнцвэрт байдал алдагдах, булчингийн үйл ажиллагаа сулрах зэрэг сөрөг нөлөөтэй. Шаардлагатай В6 аминдэмийг хоол, хүнсээр дамжуулан авахыг хүсвэл мах, загас, цөцгийн тос, хөрөнгө, бүх төрлийн үр тариа, мөөг, төмс, гадил, бурам зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Аминдэм В12 буюу кобаламин

 Аминдэм В12 нь цусан дахь улаан эсийн бүлэгнэх явцад эергээр нөлөөлж, ой тогтоолт, төвлөрөлтийг сайжруулахаас гадна утаанаас үүдэлтэй хавдрын эсрэг сайн үр нөлөөтэй. Түүнчлэн биеийг хоргүйжүүлж, шархлах, гэмтсэн үед В12 ахиу хэрэглэснээр түргэн эдгэрдэг байна.

Харин В12 аминдэмийн дутагдлын үед толгой эргэж, ой тогтоолт муудаж, хараа муудахаас гадна сэтгэл гутралын шинж тэмдэг илэрдэг. В12 нь мах, өндөгний шар, тахианы мах, сүү болон загасны маханд их хэмжээгээр агуулагддаг.

Аминдэм С буюу аскорбины хүчил

 Аминдэм С нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж, зүрх, судасны өвчнөөс хамгаалж, цусны эргэлтийг сайжруулж, шүд болон ясны бэхжилтэд сайнаар нөлөөлж, бие махбодийн дархлаа сайжруулах, стрессийн эсрэг даавар ялгаруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Аливаа өвчнөөр өвчлөх, халуурах, сэтгэл санааны хямралд орох үед хэрэгцээ нь ихэсдэг бөгөөд хэрэв дутагдалд орвол хоолны дуршил буурч, шүд хорхойтож, булчингийн үйл ажиллагаа сулардаг ажээ. С аминдэми нь цитрусын төрлийн /нимбэг, жүрж гэх мэт/ болон бүх төрлийн шинэ жимс, улаан, ногоон болон шар навчит хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагдах ба хэт их чанаж болговол чанараа алддаг талтай.

Аминдэм Д буюу кальциферол

 Дотор эрхтний тэнцвэрт үйл ажиллагааг хангахаас гадна гэдсэнд кальци шимэгдэх, цусны урсгалаас кальци ясны эсэнд орж, ясыг бэхжүүлэхэд түлхүү нөлөө үзүүлдэг. Харин Д аминдэмийн дутагдлын улмаас шүд хорхойтох, яс сийрэгжих, булчингийн сулрал үүсэх магадлалтай. Салмон буюу яргай загас, үхрийн элэг, өндөгний шар, сүү, масло зэрэг хүнс нь Д аминдэмийн агууламж өндөртэй бөгөөд нарны гэрлийн нөлөөгөөр идэвхждэг.

1 л удаа гэж бүү бод

Миний Монголын найз нар аа хичээл номоо сайн хий гэж би хэлэхгүй, Шашин шүтэж нов номийн хүн болцгоо ч гэж хэлэхгүй. АА гэхдээ муу юм бүү хийцгээ л гэж хэлмээр байна. Үүний тулд ганцхан удаа л юмчин гэдэг муу үг, муу зуршилийг больцгооё. Яагаад гэвэл олон судалгаа байна л даа хүмүүс ганцхан удаа гэж хэлээд л тамхи нэг сороод л тамхинд орох, ганц өнөөдөр л гэж хэлээд нэг шил архи хувааж ууцгаагаад архичид болсон байх юм. Үүнийг л 1 удаа хийчвэл гэр бүл минь сайхан амьдрана гэж бодоол хулгай хийж хүн алаад шоронгийн хаалга татацгаасан байх юм. Тэгэхээр хүмүүсдээ найз нартаа зөвлөж хэлэхэд энэ 1 л удаа гэдэг зүйлийг өөрөөсөө хол байлга л гэж зөвлийдөө!

Автомашин дотор тамхины утаа 24 дахин хортой

Машинд татсан тамхины утаа нь гэрт татсанаас 24 дахин илүү хортой. Машины цонх онгойлгосноор дам тамхидалтаас сэргийлж чадахгүй. Дам тамхидалтын хор хөнөөлийн бодит гэрч болох Канадын иргэн Хитер Кроугийн түүхийг хуваалцая. Тэрбээр 40 гаруй жил ресторанд зөөгчөөр ажилласан. Хэзээ ч тамхи татаж байгаагүй. Гэтэл шинжилгээгээр түүнийг уушигны хорт хавдартай, өвчин нь хожуу үедээ орсон болохыг тогтоожээ.

Түүний хорт хавдраар өвчилсөн шалтгаан нь тамхины утаатай орчин байсан. Хорт хавдар эрт үедээ өвчин шаналал, зовиургүй байдаг нь түүнийг үйлчлүүлэгчдийн тамхины утаанд хордсоор өвчнөө хүндрүүлэхэд хүргэжээ. Хатагтай Хитер Кроу амьдралынхаа үлдсэн богино хугацааг тамхины хор хөнөөлийг иргэд, өсвөр үеийнхэнд ойлгуулах, эрүүл орчин бүрдүүлэхийн төлөө тэмцэхэд зориулж, Канад болон бусад олон орныг тамхины эсрэг шийдвэртэй тэмцэхэд нөлөөлсөн юм.

Хитер Кроуг тамхины эсрэг тэмцэх кампанит ажлаа эхлэх үед Канадад ажилчдын таван хувь нь тамхины утаанаас хамгаалагдсан нөхцөлд ажиллаж байсан бол дөрвөн жилийн дараа 80 хувь болон өсч, ажлын байрыг тамхигүй эрүүл орчин болгох хууль гарчээ. Жирийн нэгэн хүн нийгмийг ер бусаар өөрчилж болдгийг Хитер Кроу харуулсан юм.

Ухаалаг эмэгтэйн зайлсхийдэг 5 зан чанар

Найз залуу чинь чамайг анхаарахаа больсон, хаягдаж байна гэж та гоморхдог уу? Өмнө нь зүгээр байсан бараг сүй тавих шахсан залуу чинь яагаад ийм огцом хувирав гэсэн асуулт гарах нь тодорхой. Янз бүрийн дүгнэлт хийж болно. Гэхдээ асуудал өөрт чинь байгаа юм биш биз. Өөрийн зан авир, үйлдлээ эргэн нэг харж анализ хийхэд гэмгүй шүү. Дашрамд хэлэхэд ухаалаг бүсгүйчүүд доорх зан байдлыг хэзээ ч гаргадаггүй байна.

Нэг. Найз залуу, эр нөхрөө өөр бүсгүйтэй хардаж, уурлаж бухимдан хэрүүл маргаан үүсгэх. Хардалт бодитой байсан ч ухаалаг эмэгтэй юуны өмнө шалтгааныг нь олохыг чухалчилдаг.

Хоёр. Аав ээж, ах дүү, төрөл төрөгсдийг нь доромжилж гутаах. Ямар ч ширүүн хэрүүл гарсан ухаалаг эмэгтэй удам судар, гарал үүслийг нь хөнддөггүй.

Гурав. Бусадтай харьцуулж доош нь хийх. Ухаалаг эмэгтэй хэзээ ч энэ сэдвийг хөнддөггүй. Хөрш Дорж машинтай болсон байг л даа. Гэвч нөхөрт чинь үүнээс илүү чадвар авъяас байгааг бүү үгүйсгэ.

Дөрөв. Найз нөхдийнх нь дунд маргаан үүсгэх, тэдний хажууд зэмлэх, чанга дуугаар буруутгах. Туршлагатай эмэгтэйчүүд бусдын хажууд өөрийн залуу /нөхөр/ - гаа хэзээ ч /түүний буруу байсан ч/ зэмлэдэггүй.

Тав. Найз залуу /нөхөр/ - гаа өмчлөх гэж зүтгэх найз нөхөд, дуртай хоббигоос нь холдуулах гэж муйхарлах. Ухаалаг эмэгтэй нөхөр, найз залуугийнхаа дуртай хоббиг зөв тийш нь залахад дэмжлэг үзүүлэх, найз нөхдөө сонгоход нь тусалдаг. Тэр хэзээ ч өөртөө бүх анхаарлыг нь хандуулах өмчлөх гэж зүтгэдэггүй.

Дандаа услаад байж болохгvй шvv

Хайртай цэцгээ сайхан ургуулахын тулд өдөр болгон услаад байх нь буруу. Долоо хоногт хоёр удаа жижигхэн цорготой шүршүүрээр навчинд ус хүргэлгүй усална. Ус нь тасалгааны температураас дулаан байх ёстой бөгөөд хүйтэн ус ургалтыг зогсоож, үндсийг ялзруулж мэднэ. Мөн крантны усаа нэг хонуулаад цэцгээ усалж байгаарай. Зуны хэт халуун наранд хатаж, түлэгдэхээс сэргийлээрэй. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа бордож бай.

Усалсны дараа 40-50 минут болоод бордоогоо хийгээрэй. Зориулалтын бордооноос гадна мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог юм шүү. Таны тарьж ургуулсан эргэн тойрон дахь ногоон ургамал мэдрэлийн систем, харааны нервийг сайжруулдаг. Тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж байдаг цэцэгс эзэн нь хэдийчинээ хайрлана төдий чинээ сэтгэлийн тэнхээ өгөх сайн энерги ялгаруулдаг. Ингээд л та уул талын цэцэгс ч дэлгэрч хараахан амжаагүй байхад зун цагийг гэртээ урин залж, цэцэгсийн тансаг үнэр, гайхамшигт өнгөнд нь нүдээ баясган сэтгэлээ сэргээх орчин бүрдлээ шүү дээ.

Цэцгэс арчлах алтан дvрмvvдээс...

Гибискус нь Азийн сэрүүн орноос гаралтай 200 гаруй төрөл, зүйл байдаг. Хятад сарнайн навч нь гялалзсан, шүдлэг захтай, том сөөглөг ургамал юм. Сарнайн цэцгийг дэлбээл-сэн үед нь гэрлийн эх үүсвэрээс холдуулж эргүүлэн тавьж болдоггүй. Салхинд цохиулахгүй байх хэрэгтэй. Сарнайн тайралтыг хавар хийхдээ уужуу саванд шилжүүлэн суулгаж, сарнисан гэрэлд байлгана. Хавар, зун хөрсийг нь тогтмол чийглэгтэй байлгаж намар, өвөл усалгааг нь багасгана. Сарнайн хөрсийг хатахаас болгоомжлохгүй бол шүлхий, хачиг зэрэг шавжинд амархан нэрвэгддэг.
Абутинол - Хим цэцэг
Абутинол нь өмнөд Америкаас гаралтай бөгөөд 100 гаруй зүйлийн төрөл байдаг. Модлог иштай сөөгөнцөр ургамал юм. Навч нь сарвуулаг хуваагдсан цайвар ногоон өнгийн шар толботой. Цэцэг нь хонхон хэлбэрийн улбар шар, ягаан, цагаан, шаргал өнгөтэй бөгөөд намар хүртэл цэцэглэдэг аж. Жилийн дөрвөн улирлын алинд нь ч үр, мөчрөөр нь соёолуулж болдог бөгөөд дулааны улиралд усалгааг нэмэгдүүлж, навчыг нь шүршихгүй бол ургамлын бөөс, цагаан далавчит зэрэг хортон шавжуудад нэрвэгдэх аюултай.

Катарантус - Ягаан чоёо

Энэ цэцэг нь Энэтхэгээс гаралтай бөгөөд таван зүйл байдаг. Халуун оронд өргөн тархсан мөнх ногоон иштай ургамал юм. Навчны зах нь бүтэн зөв хэлбэртай дундуураа цагаан судалтай цэцэг нь хоёр гурваараа байрласан улаан ягаан өнгөтэй. Катарантус нь гэрэл, дулааныг өөртөө ихээр шаарддаг учраас ардэс бодисоор сайн бордох хэрэгтэй. Дугариг, цагаан далавчит хорхой нь чоёо цэцгийг ихээр гэмтээдэг аж

Аль өрөөнд, ямар цэцэг байрлуулбал тохиромжтой вэ
Тасалгааны цэцгүүдээ азэгтэй та хаана, хэрхэн яаж байрлуулахаа мэдэхгүй байна уу. Тэгвэл танд доорх зөвлөгөөг өгье.

Гал тогоонд: Сүүлийн үед хүмүүс нар туссан, гэрэл сайтай өрөөг сонгодог болсон. Хүмүүс голдуу гал тогоондоо ихэнх цагаа өнгөрөөдөг шүү дээ. Гал тогоонд хоол хийх, хооллох зэргээс халуун үүсч, чийгшил ихтэй байдаг тул дулааны хэлбэлзлийг сайн даа-даг тэсвэртэй ургамлууд байх хэрэгтэй юм. Тухайлбал өвслөг Базилик, ногоон навчит Эпипремнум, цэцэглэлт нь удаан үргэлжилдэг Хризан-тема гэх зэрэг ургамлуудыг азэгтэй та гапынхаа өрөөнд байрлуулбал тохиромжтой.

Унтлагын өрөөнд:
Унтлагын өрөөндөө хүн харьцангуй бага цагийг өнгөрөөдег учраас цэцгэндээ тэр бүр анхаарлаа хандуулдаггүй. Иймд та цэцгээ шүр-шиж услах савыг ямагт бэлэн байлгах хэрэгтэй. Энэ өрөө нь гэрэл, агааржуулалт сайтай байдаг боловч зөвхөн өглөөний гэрэл нь өрөөг дулаацуулж чаддаггүй. Цонхны тавцан сэрүүхэн учраас ургамал байрлуулахад хамгийн тохиромжтой газар. Хэрэв танай гэрийн унтлагын ерөө тань том бол хагас сүүдэрлэгт ургах дуртай том ургамлыг байрлуулбал тохиромжтой.

Ванны өрөөнд:
Ванны өрөө чийгшил ихтэй, дулааны хэлбэлзэл их учраас дулаан, чийгшил шаарддаг нарны хурц гэрлээс зайдуу ургадаг ургамалд тохиромжтой байршил юм. Энэ өрөө нь зай багатай учир олон тавцантай тавиур дээр тавих, хананд өлгөх зэр-гээр цэцэгнүүдээ байрлуулаарай.

Номын сан ба ажлын өрөөнд

Эдгээр өрөөнүүдийг янз бүрийн зүйл хийхэд ашигладаг учраас зориулалтын ургамлууд нь тэсвэртэй, удаан хугацаанд арчилгаа шаардахгүй, ном унших, ажил хийхэд тааламжтай уур амьсгалыг төрүүлэхүйц байх ёстой юм. Мөн төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл, түүнээс ялгарах туяа, шингэн бодисуудын ууршилт нь агаарыг бохирдуулдаг тул түүнийг цэвэрлэдэг навчит ба цэцэглэдэг ургамлуудыг байрлуулбал тохиромжтой юм. Тухайлбал Циперус, Калла Плющ, Хлорофитиум, Монстер, Бильбергия, Драцена, Алокозия гэх зэрэг ургамлуудаар эзэгтэй та өрөөгөө гоёороорой.

Машиныхаа дугуйг азотын хийгээр хийлэх нь ямар ашигтай вэ?

Машины дугуйг азотын хийгээр хийлэх нь энгийн агаараар шахахаас илүү ашигтай байж чадах уу? Шатахуунд хэмнэлттэй юу, машины жолоодлогод нөлөөтэй юу, мөн дугуйны эдэлгээг уртасгах уу?

Бидний амьсгалж буй агаарын 78 хувь нь азотын хий, 21 хувь нь хүчилтөрөгч, үлдсэн хувь нь ус, нүүрстөрөгч зэрэг бодисууд байдаг. Дугуйгаа цэвэр 100 хувийн азотын хийгээр хийлэх нь зарим нэг давуу талтай.

Азот нь хүчилтөрөгчийг бодвол резинээр нэвтэрч гарах нь бага тул дугуй хийгээ удаан хадгалана гэсэн үг. Мөн азотын хийгээр хийлсэн дугуй дулааны хэм болон даралтын өөрчлөлтийг сайн тэсвэрлэдэг болохоор машины уралдаанд өргөнөөр хэрэглэдэг. Та салхи татуулан давхиж, огцом эргэлт хийх дуртай бол дугуйгаа азотын хийгээр хийлүүлэхээ мартав даа.

Нийтийн унаа, холын замд явах машины дугуйг азотын хийгээр хийлэх нь аюулгүйн талаасаа ч мөн ашигтай. Учир нь азотын хийгээр хийлэх нь дугуйнд чийг буюу ус оруулахгүй байх сайн талтай. Азотын хийгээр хийлэхдээ хүчилтөрөгчийг бүрэн гаргахын тулд олон удаа хийлдэг тул ус чийгийг ч мөн гүйцэд гаргаж чаддаг байна. Тэгвэл дугуйнд ус чийг орох нь ямар хор уршигтайг та бүхэн сайн мэдэх бизээ. Наанадаж метал обуданд зэврэл үүсгэнэ. Хурдан давхих, огцом эргэлт хийх үед дугуйн доторх ус чийг нь хуурай агаараас хурдан халдаг тул дугуй амархан хагарах аюултай.

Машинаараа бага зэрэг хурдтай давхиж байгаад замаас гарч зогсоод дугуйныхаа хийн бөглөөг онгойлгон эрхий хуруугаараа дарж үзээрэй. Хуруу тань чийгтэй болсон байвал дугуйнд ус байна гэсэн үг. Дугуйг хийлэх үед ус чийг хамт орох нь тун амархан. Мөн дугуйгаа хийлэхийн өмнө халуун наранд дор хаяж цаг байлгах хэрэгтэй гэж зөвлөдөг.

Азотын хийгээр дугуйгаа хийлэх нь мэдээж харьцангуй үнэтэй. Гэхдээ машины тань дугуй хийгээ удаан барина, дугуй засварын зардалыг багагүй хэмнэнэ, мөн машины шатахуун зарцуулалтыг ч бага зэрэг багасгах давуу талтай. Хамгийн гол нь аюулгүй байдлын баталгааг тань тодорхой хувиар нэмэгдүүлэх юм шүү дээ.

Ганцхан үгээр бусдыг яаж инээлгэх вэ?

Хэн нэгнийг ганц хоёрхон үгээр хэрхэн инээлгэх вэ? Энэ нь хүүхдийн гэмээр боловч их үр дүнтэй байх болно. Туршаад үзээрэй!

- Таны хийх ёстой зүйл ердөө энгийн ямар нэгэн зүйлийг юу ч бодолгүйгээр, санаандгүй байдлаар уулга алдан хэлж орхи! Жишээ нь: “Ээ үхэр, жижигхэн үхэр” гэдэг ч юм уу

-Та үүнийг хэлэхдээ бусдын адил энгийнээр биш ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнтэй ч хэлж болно.

- Хэрэв та үүнийг хэлтэл хэн ч инээхгүй байвал дахин өөр сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр хэлж эсвэл тэс өөр үг ч хэлсэн ч болно. Хамгийн багадаа 3 оролдлогын дараа хэн нэгэн заавал инээх болно.

Зөвлөгөө: Хэн нэгэн инээлгээхийг хүссэн хүндээ үүнийг хэрэглэ.
Найзуудынхаа дунд хэрэглэх нь илүү үр дүнтэй, магадгүй найзуудад тань тохиолдсон зүйлсүүдээс хэлвэл энэ нь илүү инээдтэй байх болов уу?

Анхааруулга: Та үүнийг хэн нэгэн ихээхэн бухимдсан хүн дээр хэрэглэх, дөнгөж танилцсан шинэ танил дээрээ турших хэрэггүй. Энэ нь таныг харин ч их эвгүй байдалд оруулж болзошгүй! Торгон агшинг мэдэрч бусдад инээд хөөр бэлэглэж явахыг таньд хүсье! Инээцгээе, хүмүүсээ Инээцгээе!

Яаж хүмүүсийг ятгаж, өөртөө итгүүлэх вэ?

  1. Өөрийн санааныхаа бүх ашигтай талыг нь тухайн хүндээ харуул. (ингэхдээ хамгийн гол нь тэдэнд ямар ашигтайг харуулах хэрэгтэй. Ингэж чадвал тэд заавал анхаарал хандуулна.)
  2. Та ямар нэг зөрчилдөөн, эсэргүүцэлд бэлэн байх хэрэгтэй. Таны бодож байгаагүй зөрөлдөөн гарч магад.
  3. Тухайн ятгаж байгаа хүнтэйгээ бага зэрэг санал нийлэхээсээ бүү ай. “ тийм ээ, гэхдээ... эсвэл “тиймээ, гэхдээ үүнийг эс тооцвол..... эсвэл бүр тийм ээ гээд хэлчих. Гэхдээ та буруутан болж болохгүй шүү.
  4. Та зарим нэг талдээр буруутсан байвал түүнийгээ хүлээн зөвшөөр. Энэ нь таныг итгэж болохоор хүн мэт харагдуулна.
  5. Таны бодлыг, өөрийхтэй нь харьцуулж үзэхийг санал болго. Магадгүй тэр өөрийхөө буруу байгааг ухаарч магадгүй.
  6. Та энэ ятгалгаасаа ямар нэг ашгийг авах гэж буй бол авах байх гэж бодож байгаа хэмжээнээсээ ихийг хүлээх хэрэгтэй. Жишээ нь та машинаа 4сая төгрөгөөр нэг компанид зарах боломжтой гэж бодьё. Гэхдээ та тухайн хүндээ машинаа эхлээд 6 сая төгрөг гэж хэлэх хэрэгтэй. Тэгвэл дараа нь тухайн хүнтэйгээ ярилцсаар 4сая д зарахаар болбол тухайн хүн таныг маш их хэмжээгээр үнээ буулгаж байна гэж бодно гэсэн үг. Ингээд та анх төлөвлөсөн 4 сая төгрөгөөр машинаа зарна.
  7. Та хэн нэгэн хүнтэй зөрөлдөх үедээ, тухайн хүний зарим нэг санаатай нь санал нийлж, түүний бодлын сайн талуудыг нь хэлэх хэрэгтэй. Жишээ нь та нэг компанид ачааны машин зарах болсон гэе. Гэтэл менежер нь таны нүүрэн дээр “ би чиний машиныг авахгүй. Бид брэндийн машиныг авдаг гэж хэлэв.” Тэгвэл та ийм үед “ мэдээж брэндүүд сайн л даа. Тэд 30 жилийн нэр хүндтэй шүү дээ” гэж хэл. Үүний дараа менежер тантай дахиж өрсөлдөнгүй харьцахгүй.

    Ийм үед нь харин та өөрийхөө талаас ярьж эхэлж болно. “Гэхдээ өвлийн хүйтэнд машин тань унтраад асахгүй бол тэр компаниуд танд тус болохгүй гэдгийг та мэдээгүй юм уу? Тэгээд та машинаа янзлуулах гэж өөрөө хүн дуудах болно.“ гэж хэлэхэд тэд таны бодлыг дахин нэг авч үзнэ гэдэгт итгэлтэй байж болно. Тэд таны саналыг заавал 2 дах удаагаа бодно.
  8. Хэтэрхий их битгий мэдэмхийрч яриарай. Тэгвэл тэд таны үгийг авахгүй болно.
  9. Гэнэт битгий санаанаасаа буцаарай. Тэгвэл тэд өөрсдийгөө дийлсэн мэт бодож, дараа нь ятгахад хэцүү байх болно.

Цагаан хоолны ач тус

Та юу идэж байна, та тийм л хүн. Энэ нь таны уураг тархинд ч бас хамаатай. Ингэхэд сэтгэхүй сайжруулах хоол хүнс гэж юу вэ? Таны уураг тархи бол таны биеийн бусад эрхтнүүдээс хамгийн их хоол тэжээл шаарддаг нь юм. Тэгэхдээ хоолны тусгай дэглэмийг бас шаардана. Ингэхээр таны юу идэж байгаа нь таны яаж сэтгэн бодоход нөлөөлж чадна гэдэг нь гайхмаар. Хэрэв хүнсний үйлдвэрийн зар рекламанд итгэх юм бол тэдний хүнсийг хэрэглээд байхад л та дараагийн Эйнштейн болчихно. Гэвч сайтар судлаад үзвэл энэ нь тийм ч жирийн зүйл биш. Хүнсний сод багатай давс бүхий, тархинд тэжээл өгдөг хүнсний тухай юм мэддэг хэрэглэгч нар ярилцаж үзэх ёстой юм. Yнэхээр тархинд сайн юм бол, боломж байвал идэж яагаад болохгүй байх вэ.

1-рт, өглөөний цайгаа тогтмол уусаар байгаад ангидаа шилдэг нь болох боломж бий. Глюкозын хангамж байнга бэлэн байх үед тархи илүү сайн “цэнэглэгддэг” бөгөөд олон судалгаанаас үзэхэд өглөөний цай уухгүй байснаар хүн ажил, сурлагандаа суларч байдаг аж. Гэвч энэ нь зүгээр л баахан калори цуглуулах явдал биш юм. 2003 онд нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд сахартай зууш, хөөстэй ундаа өглөөний цайндаа хэрэглэдэг хүүхдүүд ой тогтоолт болон анхаарлын тестэнд 70 настай дундаж хүний түвшинд дүгнэгдэж байжээ.

Английн Юлстерийн их сургуулийн Барбара Стюартын нээснээр бол шарж хүрэнтүүлсэн буурцаг бол хавьгүй дээр хослол болдог аж. Буурцганд протейн уураг ихээр агуулагддаг учраас хүндхэн шалгалтанд бэлдэх үед илүү сайн нөлөөлдөг байна. Түүнчлэн буурцаг нь нийлэгжүүлэх сайн эх үүсвэр бөгөөд өндөр нийлэгждэг хүнс болон танин мэдэх чадварын сайжралын хооронд шууд уялдаа байгааг судалгаа харуулсан юм. Та үд дундаас өмнө буурцгийг ходоодондоо хийж амжвал сайн.

Олон судалгаанд тархины сайн чадвараа харуулсан хүмүүс В витаминтай жимсний шүүсийг хэрэглэсэн байдаг. Өдрийн хоолонд омлет, салат нь хамгийн сайн сонголт юм. Өндөг нь холейнээр баялаг бөгөөд нейродамжуулалтын(тархины эсүүд хооронд дохио дамжих) ацетилхолейныг бий болгохын тулд таны бие холейныг шаарддаг.

Бостоны их сургуулийн судлаачид насанд хүрсэн эрүүл залуу хүмүүст тархин дахь ацетилхолейны рецептор хүлээн авагчдыг саатуулдаг скополамин бэлдмэлийг өгөхөд холбоо үгсийг тогтоох тэдгээрийн чадвар үлэмж буурч байжээ. Ацетилхолейны түвшин бага байх нь Альцмейерийн өвчлөлтэй (мартах, уймраа болох гэх мэт олон шинжээр илэрдэг өвчин) бас холбогддог бөгөөд хоол хүнсний орц, төрлийг сайжруулбал наслалттай холбоотой ой тогтоолтын бууралтыг удаашруулж болно хэмээн зарим судлаачид санал дэвшүүлж байна.

Оксидантуудын эсрэг бэлдмэл ихтэй, С, Е витамин, бета уураг агуулсан салат нь гэмтэл үүсгэгч чөлөөт радикалуудыг зайлуулахад тусалж, насалж байгаа тархийг сайн хэвээр байлгахад тусалдаг. Ирвин дахь Калифорнийн их сургуулийн профессор Двайт Тапп болон түүний мэргэжил нэгтнүүд оксидант эсэргүүцэгчээр баялаг хоол хүнс нь, нас ахиж байгаа 39 хүний танин мэдэх чадварыг сайжруулж, “хөгшин азарганд ч жороо сургаж” болдгийг баталжээ.

Хоолны дараа иогурт, таргаар даруулбал үдээс хойшхи ажлын стресс хямралтай тулахад танд тусална. Учир нь нейро дамжуулагч допамин болон норадреналин үүсгэхэд шаардлагатай тиросин амин хүчил иогуртад агуулагддаг. АНУ-ын цэргийн судалгаанаас үзвэл биднийг стресс хямралд орсон байх үед тиросин багасдаг учир өөрийгөө үүгээр нэмж хангах нь ой тогтоолт, болон сэргэг байдлыг сайжруулна.

Yдээс хойш нэлээд өнгөрөхөд өөрийн глюкозын түвшнийг хангахын тулд зууш идэхээ мартав зай. Харин хуучирсан, хаях хэрэгтэй хүнс хэрэглээгүй гэдэгтээ итгэлтэй бай. Ялангуяа өндөр түвшинд боловсруулсан бялуу, печень зэрэг нь тослог-дамжуулагч хүчилтэй учраас идэхээс зайлсхий. Эдгээр нь жин нэмэхэд төдийгүй, сэтгэхүйд ч сөргөөр нөлөөлж, дислекс болон анхаарал дутагдлын хэт идэвхжлийн замбараагүй байдал ADHD, тархи хатангирших аутизм үүсгэхэд хувь нэмрээ оруулдаг.

Өнгөрсөн жил Калифорнийн Сан Диегод болсон нейро шинжлэх ухааны нийгэмлэгийн оны зөвлөгөөн дээр хаягдал хоол хүнсээр тэжээсэн хулганууд явах замаа олохдоо будилж, урьд нь давж чаддаг байсан бэрхшээлээ яаж давахыг санахын тулд илүү удаж байсныг мэдээлсэн юм. Тослог дамжуулагчаар тэжээсэн мэрэгчдэд өндөр түвшинд илэрдэг, холестеролтой төстэй бодис болох триглицеридээр дамжин зарим гэмтэл үүсэж болзошгүй мэт санагдаж байгаа юм. Тэдгээр хулгануудад судлаачид триглицеридийн түвшнийг дахин бууруулах бэлдмэл өгөхөд амьтдын санаж тогтоох чадвар сайжирч байжээ.

Тархины 60 орчим хувь нь тослог учраас тослог-дамжуулагч нь системийг бөглөрүүлэх юм бол та ямар хүнс хэрэглэх ёстой вэ? Омега-3 тосны хүчлүүд (ийм төрлийн бэлдмэлүүд Улаанбаатар хотод зарагдаж байгаа), тухайлбал, ДСХ буюу докосахионик хүчилд таатай нөхцөл үүсдэг нь дээрхийн баталгаа юм. Өөрөөр хэлбэл, таны өвөө, эмээгийн зөв байж. Загас бол тархины хамгийн сайн хүнс юм. Энэ нь тархийг тэжээх, тослох төдийгүй, ДСХ нь дементиаг бууруулахад тустай. Альцмейр үүсэхэд генетикийн хувьд хувьссан гэмтэлтэй хөгшин хулгануудыг ДСХ-н өндөр түвшинтэй хүнсээр тэжээх үед өвчлөлтэй холбоотой амилойд плаг өвчин 70 хувиар бага байв. Эцэст нь хэлэхэд, оройн хоолны дараа гүзээлзгэнэ идэхгүй бол та байдлаа улам муутгаж байдаг. Ийм жимсээр тэжээсэн хулгануудын анхаарлын төвлөрөл, богино-хугацааны ой тогтоолт, координаци чиг баримжаа нь сайжирч байв. Таныг тэгтлээ сайжруулахгүй ч гэсэн ядаж амт нь гайхамшигтай шүү дээ. Тиймээс та юу ч алдахгүй.