аялал жуулчлал
Showing posts with label Хангал. Show all posts
Showing posts with label Хангал. Show all posts

Thursday, November 26, 2009

Монгол газрын Ц.Мянганбаярыг онгоцны буудал дээрээс баривчилжээ


“Монгол газар”  компанийн захирал Ц.Мянганбаярыг өчигдөр Бээжин-Улаанбаатарын онгоцоор эх орондоо эргэн ирэхэд нь хүчний байгууллагынхан олон улсын  “Чингис хаан” буудал дээрээс шууд баривчлан саатуулсан байна. Тэрбээр Бээжин хотод долоо хоноод ирсэн нь энэ аж.

Хил манах дайчид хилчдээ намнав


Энэ сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хил дээр үүрэг гүйцэтгэж байсан цэргүүд гурван хүний амийг хөнөөж, долоон хүн барьцаалан зугтсан онц ноцтой хэрэг гарсан талаар өмнөх дугаартаа мэдээлж байсан билээ. Хэргийг Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нар үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа. Хэрэг гарсан талаар мэдээлэл ирсэн даруйд ХХЕГ, ТЕГ, ТЕГ, ЗХЖШ-ын дэд дарга болон албаны хүмүүсээс бүрдсэн шуурхай бүлэг ажиллаж эхэлсэн байна. Урьд өмнө нь манай улсад гарч байгаагүй ноцтой хэрэг гарсан тул хууль, хяналтын байгууллагууд сонор сэрэмжээ өндөрсгөжээ.

Yahoo улам муудаж болзошгүй байна.


Нэт портал болон хайлтын системийг ашигласан зеклам сурталчилгааны ирээдүй бүрхэг болж эхэлж байна. Ямар ч компанийн хувьд ашиг хамгийн чухал байдаг.

Дэлхий дээр 2012 онд юу болох гээд байна аа !!!


2012 онд юу болох гээд дэлхий даяараа шуугиад байнаа ! Бидэнд сануулж байсан шүү дээ гээд эрдэмтэн мэргэд толгойгоо гашилган дэлхий даяараа хэлэлцэж сууна. Үнэхээр галав юүлж хүн төрлөхтөн устах гээд байгаа юм болов уу ?
Дэлхий ертөнц шуугиж байна. 2012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугиж байна. Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшилтэй хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь мянга мянган янзаар хариулна. Энэ бүхнийг багцалж тоймлон харах гээд үзье.

Николь Шерзингер: Нэг мэдэхэд л задгай хувцсаар шүүгээ минь дүүрчихэж


“Pussycat Dolls” хамтлаг Николь Шерзингерийн ачаар алдрын оргилд гарсан гэвэл эсэргүүцэх хүн үгүй биз. Хамтлагийн ахлагч тэрбээр 2007 оны 11 дүгээр сард бие даасан анхны дуу болох “Baby Love”-оо сонсогчдын хүртээл болгож, удалгүй бие даасан цомгоо /“Her Name is Nicole”/ худалдаанд гаргасан нь “Pussycat Dolls” тарах нь” гэсэн шуугиан ч дэгдээж дөнгөсөн юм.
Ярилцлага, тоглолт, клип, нэвтрүүлэг, энгийн байгаа байдал нь ч өөртөө итгэлтэй, дайчин. Эр хүн бүрийн хүслэн болсон түүнийг цөөнгүй хүн эмэгтэйлиг байдлын бодит жишээ хэмээн бахаддаг.  Гвен, Поп гүнж нараас ч өмнө тачаангуй байдлыг дуу хөгжимтэй хослуулах зоригтой шийд гаргасан нь ийн амжилт олсон гэхэд хилсдэхгүй.


СПОРТЫН ЕРТӨНЦИЙН халуухан бүсгүйчүүд



Спортын ертөнцийн халуухан бүсгүйчүүд тэмцээний талбараасаа хальж, алдартай жүжигчин, загвар өмсөгч, фото модель, миссүүдийн “ажлыг” булаацалдах болжээ. Томоохон компаниудын дүр төрх олж, үнэтэй гэрээ байгуулан, алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимж, зар сурталчилгаанд уригдан, бүр кино ертөнцөд хүртэл хүч үзэх болж. Түүгээр ч үл барам сайхан бүсгүйчүүдийн шалгаруулалтад байнга дээгүүрт орж байна. Тэр дундаа People, Sport Illustrated, Maxim, Esquire, FHM зэрэг сэтгүүлээс уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгаар сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг “өнгөлж” буй тамирчин оддыг танилцуулья.

Дэлхийн залуусыг, тэр дундаа єсвєр vеийнхнийг байлдан дагуулаад байгаа “Twilight” киноны хоёрдугаар анги болох “Шинэ сар” (The Twilight Saga: New Moon) уран бvтээлийн нэлтийн ажиллагаа Лос-Анжелес хотод болж єнгєрчээ.


Дэлхийн залуусыг, тэр дундаа єсвєр vеийнхнийг байлдан дагуулаад байгаа “Twilight” киноны хоёрдугаар анги болох “Шинэ сар” (The Twilight Saga: New Moon) уран бvтээлийн нэлтийн ажиллагаа Лос-Анжелес хотод болж єнгєрчээ. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслvvд уг vйл ажиллагааг Оскарын шагнал гардуулах ёслолоос дутахааргvй хєл хєдєлгєєнтэй, нvсэр болсон хэмээцгээж байгаа аж. Тус киноны уран бvтээлчид, жvжигчид, хvндэт зочид нь улаан хивсэн дээгvvр алхаж, гоёлын даашинз, хослолоороо єрсєлдсєн байна. За ингээд энэхvv гайхалтай дэлгэцийн бvтээлийн Лос-Анжелес дахь албан ёсны нээлтийн vйл ажиллагааны дvр зургийг хамтдаа сонирхоцгооё.

Friday, November 13, 2009

Галт зэвсэг тоолж эхэллээ


Цагдаагийн ерөнхий газраас "Зэвсэг-2009" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.

Н1N1 вирүс Хятадад хурдацтай тархаж байна


Хятадад гахайн ханиадаар өвчлөгсөдийн тоо 60 мянга хол давж, аравдугаар сарын 4-нөөс хойш 30 хүн уг өвчнөөр нас баржээ. Саяхан тус улсын эрүүл мэндийн яамнаас энэ талаар мэдэгдэл гаргасан байна. Өвчлөгсөдийн тоо өмнөх сарынхаас бараг гурав дахин ихэссэн аж.

АНУ-д "Вашингтоны мэргэн буучийг" цаазлажээ


2002 оны 10 дугаар сард АНУ-ын нийслэл болон түүний захын дүүргүүдэд 10 хүний амь насыг бүрэлгэсэн гэм буруутай "Вашингтон мэргэн бууч" Жон Аллен Мухаммадыг хортой тариа тарьж цаазаар авсан байна. Виржини муж улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч ингэж мэдээлэв.

Майк Тайсон баривчлагдав


Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан, "Төмөр" хочит Майк Тайсон Лос-Анжелосын олон улсын нисэх буудалд баривчлагджээ.

Банкны хуурамч картаар есөн саяыг хулгайлжээ


АНУ-ын засаг захиргаа банкны хуурамч карт ашиглан ес гаруй сая ам.доллар хулгайлсан Орос, Эстони, Молдавын бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Энэ тухай АНУ-ын Хууль зүй яамнаас мэдээлж байна.

АНУ-д H1N1 вирүсийн улмаас амиа алдсан хүний тоо 3900-д хүрчээ


Өчигдөр буюу пүрэв гаригт АНУ-ын Халдварын тархалтыг хянах төвөөс H1N1 вирүсийн халдвар тархаж эхэлсэн эхний 6 сарын дотор амиа алдагсадын тоо 3900-д хүрсэн талаар мэдээллээ. Нас барагсадын тоонд 540 хүүхэд багтаж байгаа ажээ.

Буу зохион бүтээгч Михаил Калашников энэ сарын 11-нд 90 нас хүрэв


Буу зохион бүтээгч Михаил Калашников энэ сарын 11-нд 90 нас хүрэв. Дөнгөж есдүгээр анги төгссөн зөвлөлтийн тосгоны залуу ХХ зууны шилдэг зэвсэг гэгддэг АК-47 автомат бууг 27 настайдаа зохион бүтээжээ.

Sunday, November 8, 2009

Saturday, October 24, 2009

Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ



Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ

-2007 онд дэлхийн шинэ дайн дэгдэх аюул нүүрлэнэ.
-Хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж, 11 жил үргэлжилнэ
-2008 онд дэлхийн дөрвөн том улс төрч алуурчны гарт амиа алдана.
-2009 онд сүйрэл, эмгэнэлт явдлууд гарч, олон хүний амь эрсэднэ. Энэ нь 100 улсыг хамарна. Шинэ аюулт зэвсгийг хориглох шаардлага гарч ирнэ.



Вангагийн зөгнөл
2009-10-23 14:07:57
Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөлөө.

Friday, October 23, 2009

Надад юу ч байхгүй
Баян хоосны зовлон багаасаа л амсаж
Байх байхгүй дунд байгаагаараа л амьдарч
Согтуу ухаан шиг амьдралын дэнсэнд би
Сохор зоос ч үгүй алхадаг
Надад юу ч байхгүй ээ
Ээждээ би согтуу очихгvй
Ижий тэнгэрт нар мандахаа больчихно
Намайг гэх цацлын сvv ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь єтєлчихнє

ЭЭЖДЭЭ БИ ХАЙРТАЙ
Эх хүн гэж
Миний ээжийг хэлдэг
Ээжээ гэж дуудах үр нь би байдаг
Энэ орчлон нь өөрөө
Эх хүний ертөнц байдаг

Газар дээрхи
Ганц гэрэл гэгээ нь эх хүн байдаг
Гарцаагүй үнэнийг олж хэлдэг
Гайхамшигт үг эх хүнийх байдаг
Гал усыг эвлүүлдэг
Гагцхүү ид шид нь эх хүнийх байдаг

Төрүүлж өсгөсөн заяа нь эгэлгүй байдаг
Түшиж өндийхөд эх хүний хайр дэм байдаг
Түгдчиж алхахад урмын үг нь тэнцвэр болдог
Түгшиж айхад нөмөр ивээл нь байдаг"