аялал жуулчлал

Sunday, March 21, 2010

Кэтрин Бигелов Оскарын түүхэн дэх анхны шилдэг эмэгтэй найруулагч боллоо


Өчигдөр буюу гуравдугаар сарын 7-ны өдөр эхэлсэн академийн шагнал гардуулах 82 дахь удаагийн Оскарын шагналтнууд тодорч эхэллээ.

Шилдэг кино: "Hurt Locker"

Шилдэг найруулагч: Kathryn Bigelow

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин: Sandra Bullock "The Blind Side"

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин: Jeff Bridges "Crazy Heart"

Шилдэг туслах дүрийн эмэгтэй: Mo'Nique "Precious" киноны дүрээр

Шилдэг туслах дүрийн эрэгтэй: Christoph Waltz өөрийн тоглосон "Inglourious Basterds." Киногоор тус тус шагнал аваад байна.

Шилдэг зураг авалт: "Avatar"

Шилдэг дууны редактор болон эвлүүлэг: "The Hurt Locker"

Шилдэг хувцас загвар: "The Young Victoria"

Шилдэг урлаг найруулал: "Avatar"

Шилдэг нүүр будалт: "Star Trek"

Шилдэг анимэшн төрлийн богино хэмжээний кино: "Logorama"

Шилдэг кино зохиол /шинэ зохиол/: Mark Boal "The Hurt Locker." Киногоор

Шилдэг киноны дуу: "Crazy Heart" киноны "The Weary Kind (Theme from "Crazy Heart")

Шилдэг баримтат кино: "Music by Prudence"

Шилдэг анимэшн кино: "Up."

Шилдэг эффект: "Avatar"

Шилдэг гадаад кино: "The Secret in Their Eyes," /Аргентин/

Шилдэг кино редактор: "The Hurt Locker"

Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино: "The Cove"

Гоо сайхны ертөнцийг өөрчилсөн таван нээлт

Бүр балар эрт үед эмэгтэйчүүд нүүрээ будаж, үнэртэн түрхэж, өөрсдөө гоо сайхны хэрэгслээ бэлтгэдэг байжээ. Гэхдээ гоо сайхны хэрэглэлийн олонх нээлтийг чухам 20 дугаар зуунд хийсэн байна. Жишээлбэл, савтай уруулын будаг дөнгөж 1915 онд гарчээ. Түүнийг “Guerlain” компанийн гоо сайханчид бүтээсэн байна. Одоо эмэгтэй хүн бүрийн байнгын хэрэглээ болсон бусад нээлтийг хэрхэн хийснийг та мэдэх үү? Сормуусны будаг, үсний будгийг хэн зохион бүтээсэн бэ?

Савтай уруулын будаг – дэлхийд тэргүүлэгч
Уруулын будаг дэлхийн хамгийн түгээмэл гоо сайхны хэрэгсэл болоод олон арван жил болж байна. Түүнийг хүн төрөлхтөн аль эртнээс мэддэг болжээ. Эртний Египетийн гоё хүүхнүүд уруулын будагнаас салдаггүй байсан бөгөөд сүүлчийн замдаа ч будгаа авч явдаг байсан байна.

Дундад зууны үед Европт уруулын будаг хэрэглэхийг зөвхөн эрэгтэйчүүдэд зөвшөөрдөг байжээ. Тэр ч байтугай Английн парламент гоо сайхны хэрэгслийн эсрэг хууль гаргаж байсан байна. Тэр хууль ёсоор хэрэв эхнэр нь үнэн хэрэгтээ сүй тавьж байсан үеийнх шигээ тийм гоо үзэсгэлэнтэй биш болох нь хуримнаас хойш мэдэгдвэл эхнэрээсээ салахыг эрэгтэйчүүдэд зөвшөөрчээ.

Уруулын будаг 20 дугаар зууны эхээр дахин төрж, 1915 онд “GUERLAIN” компани ганган эмэгтэйчүүдийн гол туслагч савтай уруулын будгийг бүтээсэн байна. 1949 онд америкчууд уруулын будгийг эргэдээд оруулчихдаг сав бүтээснээс хойш “уруулын будгийн өрнөл” болжээ. Түүнээс хойш олон зуун төрлийн, янз бүрийн өнгөтэй уруулын будаг манай гарагийн эмэгтэй хүн бүрийн хүртээл болсон билээ.

Үсний аюулгүй тод, будаг
Олон зууны туршид эмэгтэйчүүд байгалийн боловч өнгөний сонголтоор дутмаг бодисуудаар үсээ будаж иржээ. Дөхөмтэй жор хэрэглэн шар үстэй болох гэсэн оролдлого эмгэнэлтэйгээр төгсөх нь олонтаа тохиолддог байв. Үс бүрэн халзран унах нь хамгийн аймшигтай зүйл биш байжээ.

Зөвхөн 20 дугаар зуунд Эжен Шуэллер толгойгоо золиослохгүйгээр үсээ будах бололцоог бидэнд олгосон билээ. Тэрбээр Сент-Круагийн коллежийн сурагчид, багш нарын дуртай талхны ачаар химич болжээ. Энэхүү нэр хүнд бүхий сургууль Эжений аав ээжийн талх боовны мухлагаас багсаргатай талх захиалдаг байсан бөгөөд хөнгөлөлт болгож Эженийг коллеждоо төлбөргүй суралцахыг санал болгожээ.

Эжин өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхгүй харин зөвхөн химийн хичээл үзэх болно гэж шийджээ. Мэргэжил эзэмших зам шулуун дардан байсангүй. Эцэг, эх нь хоосорч жижигхэн хотод шилжин иржээ. Тэнд Эжен түгээгчээр ажиллаж, оройн цагаар л байшингийн арын бяцхан саравчинд түгжиж аваад нунтгууд, хуруу шилтэй ноцолдож гардаг байв. 1900 онд тэр Парисын химийн дээд сургуульд элсэж, сургуулиа төгсөөд Сорбоннд туслах лаборант болсон байна.

Эжен маш хөөрхөн бүсгүйтэй гэрлэж, эхнэр нь нөхөртөө ямагт дур булаам, хүслэнт хүн нь байхыг хичээн өөрийгөө арчлан, гадаад төрхөө сайхан байлгахад их цаг зарцуулж байгаад баярлаж явдаг байжээ. Нэг удаа Эжен гэртээ ирээд хайрт эхнэрээ нулимстай байхыг үзэж гэнэ. Тэр түүнийг удтал тайвшруулж чадсангүй. Гэтэл уйлсны шалтгаан ноцтой байжээ. Үсчинд ороод ирсэн чинь үс нь өнгөгүй, хатуу сүрэл шиг муухай болчихжээ. Охин тэнгэрийнх шиг цайвар мушгиа үстэй болно гэж бодсон юмсанж! Эжен эхнэртээ түүнийг зовлонгоос ангижруулах арга заавал олно, ямар нэг юм бодож олно гэж амлажээ. Тэр туршилтуудыг идэвхтэй хийхээр Францын төв эмийн сангийн лабораторид ажилд орсон байна. Тэгээд удалгүй эхнэртээ гайхамшигт бэлгийг хүндэтгэлтэйгээр барьжээ.

Үүнээс хойш арван жил ч өнгөрөөгүй байхад дэлхий дахины эмэгтэйчүүд Эжений бүтээлгүйгээр өөрийн амьдралыг төсөөлөхгүй болсон байна. Үсний синтетик будаг хэмнэлттэй, өнгөний сонголт өргөнтэй төдийгүй бас хэрэглэхэд маш хялбарт тооцогддог байна.

Эмчлэн-эрүүлжүүлэх гоо сайхны хэрэгсэл
Гоо сайхны эзэнт улс Эсте Лаудерийг байгуулагч гэж алдаршсан Жоефина Эстер Ментцер цагаач айлд төрсөн бөгөөд хувийн бизнес эрхлэх тухайд эртнээс мөрөөдөж эхэлжээ. Химич мэргэжилтэй авга ах нь дайнаас буцаж ирмэгц гэрийнхээ арын саравчинд лаборатори байгуулж, тэнд Эсте олон цагаар янз бүрийн гуурстай ноцолддог байжээ. Тэгээд дэлхий дээр хамгийн ашигтай зүйлийг оролдож байна. Эмэгтэйчүүдийн залуу насыг уртасгах хэрэгсэл бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байв.

Эсте авгынхаа тусламжтайгаар шөнийн цагаар жижигхэн гал зууханд шидэт тос чанаж, өдөр нь түүнийгээ ойролцоох гоо сайхны газар, хувиараа үйлчлүүлэгч нарт худалдахаар явдаг байжээ. Худалдагч нь “сая долларын үнэтэй” харагдаж, барааны чанар гойд сайн, бүх бүтээгдэхүүн жинхэнэ болохоор гүйлгээ их болов.

Эстегийн нэгэн байнгын үйлчлүүлэгчийн зарц нь майонезтай андууран салатанд нүүрсний тос хийгээд хутгачихжээ. Гэвч ямар ч аймшигтай юм болсонгүй. Эсте бүтээгдэхүүн нь аюулгүйд баярлан инээж байсан байна. “Estee Lаuder” нэрийн бүтээгдэхүүний төрсөн өдрийг Эстер Лаудер нөхрийнхөө хамт “Estee Lauder inc” пүүсийг бүртгүүлсэн 1946 он гэж үздэг ажээ.

Арван жилийн дараа гэхэд “Estee Lаuder” бүтээгдэхүүн Америкийн гоо сайхны хэрэгсэл, үнэртний зах зээлийн 45 хувийг эзлэх болжээ. 1970 онд Эсте Лаудер концерн царай зүсийг залуугаар нь байлгахад тусалж, арьсыг үзэгдэхүйц согогоос ангижруулдаг гоо сайхны иж бүрэн бүтээгдэхүүнийг анх удаа дэлхий дахинд танилцуулжээ.

Сормуусны будаг
Эртний Грекийн эмэгтэйчүүд, Ромын баян хүүхнүүд хөө, уураг, хар тугалга, шоргоолжны өндөгний хольцын тусламжтайгаар сормуусаа урт, хар өнгөтэй болгохыг оролддог байжээ.

Одоо бидний хувьд хэвийн болсон сормуусны будаг гараад 100 жил ч болоогүй байна. Түүнийг америкийн Том Уильямсон хайртай эмэгтэй дүүдээ зориулан зохион бүтээжээ.

Мейбел гадаад төрхийг нь улам үзэсгэлэнтэй, нүдэнд тусахуйц болгох ямар нэг юм бодож олохыг ахаасаа хүссэн байна. Бүсгүй хөршдөө дурлачихсан, хөрш нь түүнийг анзаардаггүй байж л дээ.

Уильямсон нүүрсний тосыг вазелинтай холиод түүнийг сормуусандаа түрх гэж дүүдээ өгчээ. Удалгүй хөрш нь үнэхээр бүсгүйг анхаарах болж, сормуусаа аятайхан буддаг болсон Мейбел жилийн дараа хөрштэйгөө гэрлэхээр сүмд очсон гэнэ. Харин Том гоёлын гоо сайхны хэрэгсэл үйлдвэрлэх пүүс үндэслэн байгуулжээ.

Үс хатаагч сэнс
Нэг удаа Английн зохион бүтээгч Герман Холлиуэлл ажлаасаа эрт ирээд аймаар дүр зураг харжээ.

Эхнэр нь толгойгоо пийшингийн ам руу хийчихсэн байж. Эхнэр нь галзуураагүй, харин зүгээр л үсээ хатааж байгаа нь тэр байж. Дараа өдөр нь л Холлиуэлл зохион бүтээх товчооны удирдлагадаа шинэ агрегат бүтээж эхлэхийг санал болгожээ. 1903 онд хавар эрт Силлезийн уулсаас хөндий тийш үлээдэг халуун салхины нэрээр фен гэж нэрлэсэн анхны үс хатаах сэнс патентаа авчээ.

Фен нь мотор, ороомог, сэнс бүхий услуур мэт харагдах бөгөөд гартаа барьж холоос үлээлгэдэг. Эс тэгвэл Цельсийн 90 орчим градусын халуун агаар үлээдэг учир үсийг шатааж болох байжээ. Энэ хэрэгсэл 2 кг гаруй жинтэй байв. Гэвч үсчний газрууд, хувь хүмүүс асар их үнэтэй ч маш олноор худалдан авах болсон байна.

Том Круз осолд оржээ


Жүжигчин Том Круз Лос-Анжелест мотоцикльтой явж байгаад осолд оржээ.

Түүний өмнө явсан машин зогсох шугам дээр гэнэт зогсоход Круз араас нь мөргөхгүйн тулд жолоогоо зүүн тийш огцом эргүүлээд тогтож чадалгүй унасан байна.

Ойролцоо явсан хэдэн хүн гүйж ирэн шоконд орсон жүжигчнийг босч, мотоциклоо замаас гаргахад тусалжээ. Круз хэргийн газраас яаран холдож, доголсоор ойролцоох зоогийн газар руу орсон байна. Тэнд эмнэлгийн тусламж ирэхийг хүлээн хагас цаг шахам суужээ. Эмч нар ирээд түүнийг авч явах гэсэн боловч тэрбээр татгалзаж, шалбарсан өвдгөө сайн цэвэрлүүлээд боолгуулсан байна.

Дараа нь Круз цагдаа болон машины жолоочтой учраа ололцох гэж нэлээд удаан хугацаанд ярилцжээ.

Тоглосон кинонууддаа аюултай үзүүлбэрийг өөрөө хийдэг хэмээн онгирдог жүжигчин маань ийнхүү хоёр дахь удаагаа мотоцикльтой осолд орж байна. Хагас жилийн өмнө Круз папарацци зурагчны машиныг мөргөж, нэлээн хүчтэй унаж байсан юм.

Нисдэг машин худалдаанд гарна


Автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд үнэхээр "юм" хийдэг болжээ. Өөрөөр хэлбэл машиныхаа зөвхөн "арьсыг" нь жил бүр өөрчилснөөр хол явахгүй гэдгийг ойлгодог болж. Энэ сарын 3-нд нээлтээ хийсэн Женевийн уламжлалт авто үзэсгэлэнгээс энэ бүхэн тод харагдлаа. Ер нь хагас жил, жил болоод л автомашины загварууд шинэчлэгдэж байдаг л даа.

Ийм үзэсгэлэнгүүдээс бид автомашины ирээдүйг шинждэг. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг харахад энгийн хэрэглээний автомашинуудын ихэнх нь хос мотортой болсон нь ажиглагдав. Хоёр гурван жилийн өмнө Тоёота, Хонда гэх мэт Японы компаниуд л ганц, нэг цахилгаан хөдөлгүүртэй машинаар үзэгчдийн нүдийг хужирладаг байсан билээ. Харин өнгөрсөн жилээс Европын үйлдвэрлэгчид энэ тал дээр санаа тавих болж.

Европ, Хойд Америкийн компаниуд энэ чиглэлд ихээхэн хөрөнгө зарж байгаа гэнэ. Жишээлбэл, Пежо компани хоёр литрийн дизель, 28 киловаттын цахилгаан хөдөлгүүр бүхий 5 by Pegeot загвараа танилцуулсан. Ирэх жилээс худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа энэ загварын хос хөдөлгүүр нь 165 морины хүчтэй, 100 км-т 3.8 литр түлш зарцуулдаг аж. Жийп машинууд энэ удаа цахилгаан хөдөлгүүртэй болж амжаагүй ч ирэх жил гэхэд энэ асуудлыг бараг шийдчих байх гэж Dodge компанийн төлөөлөгч ярьж байна.

Ингэхээр, гурван жилийн дараа бид цахилгаан хөдөлгүүртэй жийп хөлөглөх боломжтой болох нь. Америкчууд том, хүчтэй, Европчууд спорт загварын, Азийн компаниуд түлш бага зарцуулдаг авсаархан
машинаар өрсөлддөг уламжлал энэ удаа ч давтагдлаа. Зөгнөлт кинон дээр гардаг шиг дизайн энэ удаа спорт машинууд дээр биеллээ олжээ. АНУ-ын Terrafugia компани нисдэг автомашиныг ирэх жилээс худалдаанд гаргах болсноо мэдэгдлээ.

Тэд одоогоос яг жилийн өмнө буюу 2009 оны гуравдугаар сард анхны туршилтаа хийж байсан юм. Transition гэж нэрлэсэн уг загвар нь далавчаа эвхсэн үедээ үнэхээр автомашин гэж хэлэгдэхээр хэлбэртэй болдог ажээ. Энэ "машин" 185 км-ийн хурдтайгаар буулгүй 725 км нисч чадна. Харин газар дээгүүр 105 км цаг хурдлах чадалтай. Орчин үеийн спорт машинуудын хаалгаа хаадаг аргыг ашиглан хийсэн далавч нь 30 секундэд нээгдэж, хураагддаг аж.

Нисдэг машин хийх оролдлого аль өнгөрсөн зууны дунд үеэс эхлэлтэй. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд багагүй амжилтад хүрсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ өмнөх загварууд бүгд машин гэхээсээ илүү онгоцтой төстэй болчихоод байсан юм. Хүн төрөлхтний нисдэг машин бүтээх оролдлогуудыг бид дараагийн авто ертөнц булангаараа хүргэх болно.

Seat IBE загвар
Хот дотор унахад тохиромжтой Seat IBE загвар. 75 киловаттын цахилгаан хөдөлгүүр, литий-ионны аккумлятор. 9,4 секундэд 100 км цагийн хурд авдаг.



Flextreme GT/E загвар
Олеп компаний Flextreme GT/E хос хөдөлгүүрт машин. Налуу хэлбэр нь салхины үйлчилгээг 0,22 хувь болтол бууруулахаар зохион бүтээгдсэн.



Stile Bertone загвар
Альфа Ромео компанийн Майк Робинсон ахлагчтай багийн бүтээсэн загвар. 450 морины хүчтэй, V8 хөдөлгүүртэй, аэродинамикийн хагийн шилдэг шийдлийг агуулсан.

Эвэртэй эмээ

Эвэртэй эмээ
Хятадын Жан Руифан гэдэг 101 настай эмээ Хэнань мужийн Линлоу тосгоны алдартай хүний нэг. Учир нь Жан эмээгийн духан дээр эвэр ургасан аж. Түүний зүүн нүдний дээд хэсэгт жилийн өмнөөс эвэр ургаж эхэлжээ. Тэгээд зогсохгүй баруун нүдний дээд хэсэгт нь бас нэг эвэр ургаж байгаа гэнэ. Эмээгийн духны хэсэгт батга шиг зүйл анх тодроход нь эхлээд тоогоогүй нь улам томорч 6 см гаруй урт эвэр болжээ. Түүний энэ эвэртэй адил тэгш хэмд бас нэг эвэр ургаж байна. Чөтгөрийнх шиг эвэртэй эмээг харахаар Линлоу тосгоныг зорих хүн олширчээ. Эвэр ургаснаар надад бэрхшээл учруулахгүй байна гэж Жан эмээ ярьжээ. Жан эмээгийн зургаан хүүхэд нь ээжийгээ гэнэт ямаа шиг амьтан болчих вий гэхээс эмээж байгаа гэнэ.

“Ээжийн духнаас ургасан хоёр дахь эвэр нөгөөгөөсөө хурдан ургаж байгаа. Хүүхдүүд минь энэ сонин төрхийг нь өвлөн үлдэх вий гэхээс санаа зовнидог” гэж Жан эмээгийн том хүү ярьжээ. Настай эмэгтэй эмнэлэгт үзүүлээгүй бөгөөд эмч нар ч энэ сонин үзэгдлийн талаар тодорхой онош тавиагүй байна.

Дэлхийн хамгийн анхны хөдөлгөөнт цамхаг


Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод өөрийнхөө хэлбэр дүрсийг өөрчлөн хөдөлдөг цамхаг баригдлаа. 420 метр өндөртэй 80 давхар энэхүү барилга нь өдөр ч, шөнө ч эргэдэг юм байна. Тус барилгийн давхар бүр нь тусдаа эргэдэг бөгөөд нэг бүтэн эргэхдээ 90 минут болдог аж.

Энэхүү барилгыг байгуулахад 22 сарын хугацааг шаардагдсан гэнэ. Уг барилга нь 330 сая ам доллараарбүтээгдсэн аж.

Ашиглалтад ороод удаагүй байхдаа дэлхийн хамгийн үнэтэй бөгөөд цорын ганц долоон одтой зочид буудал болж чадсан юм. 2008 онд хөдөлгөөнт цамхагийг зохион бүтээгч Давид Фишер үүнийг 2010-н он гэхэд дуусгах болно хэмээн хэлж байсан.

Харин одоо энэхүү барилга нь баригдаж дууслаа. Энэ нь маш том салхин тээрэмтэй адил механизмаар ажилладаг бөгөөд цагт 1'200'000 кв-ын эрчим хүчийг үйлдвэрлэдэг байна.

Дэлхийн хамгийн том нохой


Херкулес нэртэй энэхүү өхөөрдөм нохой нь дэлхийн хамгийн том нохой хэмээгдэж "Геннис"-ийн номонд бичигдлээ.

Тэрээр одоо гурван настай бөгөөд хөлнөөсөө хүзүү хүртэл 96 см 52 мм-ийн өндөртэй бөгөөд 282 кг жинтэй юм байна.

Энэ нь зурагт байгаачлан 12 настай хүүхэдтэй ижил өндөртэй гэсэн үг юм. Түүний эзэн ноён Флюен хэлэхдээ "Би тэрнийг жирийнээр хооллодог байсан.

Гэтэл тэр томроод л, томроод л, томроод л байсан" хэмээн өгүүлсэн юм.

Америкийн эрдэмтэн Атлантидыг олжээ


Атлантид судлаач, Америкийн эрдэмтэн Дэн Кларкийг 1998 онд Кубын эрэг ойролцоох уснаас эртний соёл иргэншлийн үлдэгдэл олсон гэхэд хэн ч тоогоогүй өнгөрчээ. Гэтэл ердөө л гурван жилийн дараа Канадын судалгааны экспедиц Кубын өмнөд хэсэгт Гуанахасбибес хоолойн усан дороос 8000-аас дээш жилийн настай хотын туурь олсон байна.

Үүнээс хойш Кларк бараг 10 гаруй жил шинжилгээ судалгаа хийх хөрөнгө мөнгө хайжээ. Эцэстээ мөнгө олж, малталт хийгээд үр дүнгээс нь өөрөө ч айсан байна. Дэн Кларкийн олдвор эртний Алтантид нь дэлхийн өнцөг булан бүрт тархсан хэсгүүдээс бүрдсэн цогц соёл иргэншил гэсэн нэлээд өргөн тархсан ойлголтыг баталжээ.

"Атлантид нь Куба, Азорын арлууд, Мальта, Крит гээд олон газар байсан. Ийм олон газар цацагдсан нь хачирхалтай санагдаж магадгүй. Гэхдээ Атлантидын тухай анх өгүүлсэн Платон Посейдоны хүү нарын эх газарт төвтэй арван хаант улсын тухай дурьдсан байдаг" хэмээн Атлантид судлалын Оросын нийгэмлэгийн тэргүүн Александр Воронин ярьж байна.

Кларк ус бүтэн жилийн турш дулаахан байдаг, хотын үлдэгдэл усанд шумбагчид хүрч болох тийм гүнд орших газрыг олж малталт хийсэн байна. Тэдний олж илрүүлсэн пирамид хэлбэрийн барилга нь яг Майягийнхтай адилхан байжээ. "Теотиуканагийн пирамид болон бидний усан дороос илрүүлсэн зүйл хоёр яг л ихэр юм шиг адилхан. Гэвч тэдгээр нь цаг хугацааны хувьд толгой эргүүлээд байна.

"Мексикийн пирамидууд ойролцоогоор 2000 жилийн настай гэж үздэг. Гэтэл усан доорх пирамид 12 мянган жилээс доош настай байж таарахгүй" хэмээн Кларк өгүүлсэн байна. Тэрбээр цааш нь “Тэгэхээр Майячууд эртний соёл иргэншлээс хуулбарласан байх гэж бодож байна" хэмээн ярьжээ. Малталт хийх үеэр олдсон 3.5 метр өндөр хүний араг яс зэргээс үндэслэн ийм дүгнэлт хийжээ.

Атлантууд ийм байсан гэдэгт Кларк итгэлтэй байна. Судалгаа шинжилгээний ажлыг ивээн тэтгэсэн компани өөрийн зардлаа нөхөхийн тулд тэр аварга хүний ясыг авсан гэнэ. Араг яс одоо чухам хаана байгааг эрдэмтэн мэдэхгүй байгаа аж.

2010 оны Оросын 10 тэрбумтан

Финанс сэтгүүл Оросын тэрбумтнуудын 2010 оны рейтинг гаргажээ. Энэхүү жагсаалтанд оросын 500 баячуудын нэрсийг багтаасан байна. Жагсаалтын эхэнд Новолипецгийн төмөрлөгийн үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга В.Лисин тэргүүлжээ.Түүний хөрөнгө 18.8 тэрбум долларын хөрөнгөтэй.

Харин хоёрт 18 тэрбумын хөрөнгөтэй Онэксим-ын М.Прохоров.

Мөн 17 тэрбумтай Р.Абрамович нар удаалсан байна.

Дагестаны Засгийн газрын гишүүн, “Нафта-Москва” компанийн эзэн С.Керимов 14.5 тэрбум долларын хөрөнгөтэйгээрээ жагсаалтын дөрөвт орсон байна.

Харин тавдугаарт "Альфа групп" концерний хяналтын зөвлөлийн дарга, "ТНК-ВР" компанийн захирлуудын зөвлөлийн дарга М.Фридман багтсан агаад түүний хөрөнгө 14.3 тэрбум доллар аж.

Тэгвэл зургаад 13.8 тэрбумын хөрөнгөтэй, "Базовый элемент" холдинг болон "Оросын хөнгөн цагаан” нэгдлийн тэргүүн О.Дерипаска оржээ.

Харин долоод “Газпроминвестхолдинг" -ийн ерөнхий захирал, МузТВ-сувгийн эзэн А.Усманов орж, түүний хөрөнгө 12.4 тэрбум доллар аж.

Лукойл”-н тэргүүн В.Алекперов 10.65 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэрбээр жагсаалтын наймд байна.

Харин “Северсталь-групп”-ын ерөнхий захирал, 10 тэрбумтай А.Мордашов есдүгээр байранд орсон байна.

Жагсаалтын сүүлийг 9.95 тэрбум долларын хөрөнгөтэй, “Интеррос”-ыг В.Потанин мушгисан байна.

Лэди Гага тайзан дээр ухаан алдах дөхжээ


"Monster Ball" нэртэй аялан тоглолт хийж байгаа Америкийн дуучин бүсгүй хэт өндөр ачааллыг даахгүй байгаа бололтой. Оклендад болсон тоглолтын үеэр Гага тайзан дээрээ ухаан алдаж унах дөхжээ. Тэрбээр "Bad Romance" хитээ дуулахаар тайзан дээр гарч ирэхдээ хөл дээрээ арай ядан тогтож байсан гэнэ.

Тэгээд толгойныхоо гоёлын аваад тайзны захад суун, амандаа дууныхаа үгийг бувтнаж байжээ. Арай гэж дуугаа дуусгаад үзэгчдэд мэндчилэн бөхийх үед бүжигчид нь түүнийг түшиж зогсжээ. Дуучныг хэвийн байдалд оруулахын тулд түргэн тусламж дуудахад хүрчээ. Эмч нар түүнийг Шинэ Зеландад дахин нэг хонож, биеэ сайжруулахыг зөвлөсөн байна.

Ирэх зуны төгсгөл гэхэд Гага дэлхийгээр бүрэн тойрч "Monsterr Ball" тоглолтоо тоглосон байх ёстой. Тэрбээр одооноос эрүүл мэнддээ анхаарахгүй бол хожим харамсах зүйл тохиолдож болно хэмээн фэнүүд нь ихээхэн санаа зовж байгаа аж.

Гудамжинд бохь хаявал 40 ам.доллароор торгоно


Өмнөд Солонгосын Засгийн газар Сөүл хотын гудамжинд бохь хаясан хүнийг торгодог арга хэмжээ авч эхлэх гэж байгааг “Ренхап” агентлаг мэдээллээ.

Ийм зөрчил гаргасан тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээ хотын дүүрэг бүрт өөр өөр байх бөгөөд дээд тал нь 40 ам.доллар байх аж.

Засгийн газар ирэх 11 дүгээр сарын 20-нд тус улсад болох олон улсын улс төрийн чухал уулзалтын өмнө хотынхоо гудамжийг цэвэр цэмцгэр болгохыг чармайн ийм арга хэмжээ авах гэж байгаа ажээ.

Wednesday, February 10, 2010

Дэлхийн хамгийн өндөр байшин жуулчдын ачааллыг даасангүй


 Дэлхийн хамгийн өндөр байшин Дубайн Халифын цамхгийн харах талбай энэ бүтэн сайн өдөр гэнэтхэн хаагдаж, жуулчдыг сандралд оруулжээ. Байшингийн эзэд техникийн ажилтай гэсэн ба зарим гарч буй мэдээгээр өдөр бүр хэдэн мянган хүн сонирхон ордог цамхгийн цахилгааны сүлжээ ноцтой гэмтэлтэй байгаа гэнэ.

Дубайн "Бурж Халиф" цамхгийн харах талбай хоёрдугаар сарын 7-нд гэнэтхэн хаагдав. Уг талбарт өдөр бүр хэдэн мянган хүн гарч байгаа учраас техникийн хүчин чадлыг нь нэмэх хэрэгтэй боллоо гэж цамхгийг босгогчид ярьж байна. Тэдний мэдэгдэлд 124 дэх давхарт байрлуулсан харах талбайн цахилгаан шугам сүлжээнд асуудал гарсан гэлээ. Цахилгааны цэнэгийн асуудлыг шийдэхээр мэргэжилтнүүд ажиллаж байна. Emaar Properties компанийн мэдэгдэл засварын ажиллагааг дуусангуут олон нийтэд мэдээлнэ гэсэн байлаа. Гэвч компанийн хариу сэтгүүлчдэд итгэл төрүүлсэнгүй, тэд харах талбай хаагдсан шалтгааныг тодорхойгүй гэж бичиж байна.

Биелэгдээгүй найдвар

Цамхаг бүрэн ашиглалтад ороход бэлэн бус гэсэн эргэлзээ өнгөрсөн жилээс байлаа. Цамхгийн нээлтийг байн байн хойшлуулж байсан нь тэр эргэлзээг улам ч бэхжүүлж өгсөн юм. "Бурж Халиф" барилга нь Дубайн гүйцэтгэгч нарт дэндүү амбицтай төсөл болсон гэж ч ярьцгааж байв. Эхлээд тэд 2009 оны есдүгээр сарт цамхгийн нээлтийг зарласан байснаа сүүлд нь оны сүүлч болгон хойшлуулав. Эцэст нь цамхгийн нээлтийг нэгдүгээр сарын 4-нд хийлээ.

Романтикуудыг газарт буулгав

"Бурж Халиф"-ын харах талбайг хаасан нь жуулчдын дургүйцлийг төрүүлэв. Сүүлийн хэдэн долоо хоногт цамхагт орох гэсэн хүмүүсийн дараалал үүсч тасалбарыг урьдчилан захиалж байлаа. Захиалсан тасалбарын үнэ нь 27,25 ам.доллар байсан бол цамхагт дараалалгүйгээр шууд гарах гэсэн нэг хүний тасалбар 109 ам.доллар болсон байв.

Emaar Properties харах талбай дахин нээгдэх цагийг зарлаагүй бөгөөд хоёрдугаар сарын 14 гэхэд цамхгийн талбар нээгдэхгүй нь гэж айсан хүмүүс олон байгаа гэнэ. Энэ өдөр романтикууд Хувилгаан Валентины өдрийг тэнд тэмдэглэх гэсэн эрмэлзлээр дүүрэн байсан аж. Харин одоо тасалбар захиалан авсан жуулчдад нөхвөрөө авах дараалалд зогсох л үлдэв. Хоёрдугаар сарын 8-нд харах цамхагт гарах тасалбар авсан Британийн 40 настай жуулчин Уэйн Бойс цамхгийг үзэхээр зорьж ирсэн учир их харамсаж байгаагаа хэлэв. "Цамхгийг Дубайн бэлгэдэл болгосон учир тэр нь байнгын ажиллах ёстой. Хаагдаж байгааг зөвтгөх аргагүй" гэж Словенийн 55 настай зохиолч Эрвин Хладник-Милхариц өгүүлж байна.

"Бурж Халиф"-ын дээд амжилтууд

Он гарангуут нэгдүгээр сарын 4-ний өдөр дэлхийн хоёр тэрбум хүн телевиз болон интернэтээр "Бурж Халиф"гэх өндөр байшингийн нээлтийг харцгаалаа. Арабын нэгдсэн Эмиратийн тэнгэр баганадсан өндөр байшингийн ёслол дээр Дубайд 10 тэрбумын зээл өгсөн Абу-Дабигийн эмиратын тэргүүн шейх Халиф бен Заид Аль Нахайяны нэрийг цамхагт өгч байгааг АНЭ-ийн тэргүүн Шейх Мухаммед Бен Рашид Аль Муктум зарлажээ. Дубайн цамхаг дэлхийн хамгийн өндөр байшин ба түүний өндөр нь 828 м, 160 давхрынх нь нийт талбай нэг сая кв.м. Цамхгийг дөнгөж таван жилийн дотор барин босгосон бөгөөд тэнд 1034 тансаг өрөө, 76 дахь давхарт нь үйл ажиллагаа ба тав тухаар дээд зэргийн хангагдсан усан сан, 158 дахь давхарт нь исламын сүм байдаг аж. 58 цахилгаан шаттай энэ өндөр барилгад 12 мянган хүн ажилладаг.

Цамхгийг бүтээхэд 39 мянган тонн болд, 330 мянган тонн бетон оржээ. Цамхаг дэгжин бөгөөд гоо зүйн хэм хэмжээнд нийцсэн. Уран барилгын бүтээгч нь Эдрин Смит (АНУ), байшингийн өртөг нь 20 тэрбум ам.доллар.Цахилгаан шат нь дэлхийд хамгийн хурдан ба 18 метр/секундын хурдтай. Дэлхийн хамгийн өндөрт байрлах лалын сүм нь 158 дугаар давхарт байрладаг. Мөн 76 дахь давхрын усан сан нь бас л дэлхийн хамгийн өндөрт байрласан усан сан юм.

Хотын доорх "хөөсөнцөр"

Энэ том барилгыг босгох ажиллагаанд "Emaar Properties" компани 1,5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тэд зардлаа уг байрны түрээснээс олохоор төлөвлөсөн байв. Барилга дотор тансаг орон сууцнаас гадна одоогоор бүрэн баригдаж дуусаагүй зочид буудал бий. Одоо барилгын ихэнх талбай хоосон байна.

Цамхгийн харах талбайг гэнэт хаасан нь барилгын технологийн төгс бишийн талаар яриа гарган нэр сүрэнд нь сөрөг нөлөөг үзүүлж магадгүй. Дубайн эрх баригчид цамхгийн тусламжтайгаар жуулчдыг ихээр татна гэсэн төлөвлөгөөтөй байлаа. Жуулчлалын орлого нь Дубайн төсвийн тавны нэгийг бүрэлдүүлдэг ба эдийн засгийн хямралын өмнөх үзүүлэлтдээ одоо хүрч чадахгүй л байна..

Thursday, December 24, 2009

Тогтвортой ба эко аялал жуулчлал

Тогтвортой аялал жуулчлал

Sustainable tourism – /Тогтвортой аялал/: Одоог хүртэл хадгалагдсан эдийн засаг, байгаль, нийгэм, соёлын нөхцөлөө хадгалахад зохицолдуулан хөгжүүлэх аялал жуулчлалын бодлогын чиглэл юм. Аялагчид, өөрсдийн үйл ажиллагаагаар тухайн газарт нутагт ямар нэгэн онцгой өөрчлөлт оруулахгүй тул аялал жуулчлал нь удаан хугацаанд тогтвортой хөгжих бололцоотой гэж онолын хувьд үздэг. Гэхдээ бодит байдалд аялал жуулчлалаас үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байх аялалыг тогтвортой аялал гэх үндэстэй. Энэ агуулгаар аялалыг төлөвлөхдөө “ тогтвортой хөгжлийн 21-р зуун” үзэл баримтлалыг уриалж байна. 1992 онд “Рио де Жанейрод” болсон НҮБ- ын Байгаль, орчны Бага Хурлаас “ Хэлэлцэх асуудал – 21” ( Agenda 21 ) хөтөлбөрт уг асуудлыг дэвшүүлэн тавьж, дэлхийн нийтийн анхаарлыг хандуулсан билээ .

- Яагаад Монголд аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх шаардлагатай вэ?
Дэлхий дахинд аялал жуулчлалын үйлдвэрлэл асар хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагалдан ихээхэн эерэг, сөрөг нөлөөлөл гардаг нь дэлхий нийтэд нэгэнт тодорхой болжээ. Аялал жуулчлалын эерэг нөлөөллийг улам бүр нэмэгдүүлэх, сөрөг нөлөөллийг багасгах үүднээс улс орнууд төрөл бүрийн арга замыг эрэлхийлж байгаа нь аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх зарчмыг хөгжлийн бодлогодоо баримтлах болсноор илэрч байна.
Аялал жуулчлалын тогтвортой хөгжил гэдэг нь энгийнээр тайлбарлавал "Өнөөдрийн жуулчдын харж, мэдэрч буй зүйлийг, маргаашийн жуулчид тэр л байдлаар нь харж мэдрэх ёстой" гэсэн товч бөгөөд тодорхой зарчим юм. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд хамгийн ихээр өртөгдөж, үндсэн шинж чанараа алдаж байгаа зүйлүүд нь байгаль орчин, хүн ардын соёл, уламжлалт зан заншил буюу тухайн улс үндэстний бусад улс үндэстнээс ялгарах илэрхийлэл болдог үнэт зүйлс бөгөөд түүнчлэн тухайн үнэт зүйлсийг баяжуулан хадгалж ирээдүй хойчдоо уламжлахад голлох үүргийг гүйцэтгэгч орон нутгийн иргэдэд аялал жуулчлалаас орж буй орлогын хэмжээ тун бага байгаа нь тогтвортой хөгжлийн зарчимд нийцэхгүй юм. Тиймээс унаган байгаль, нүүдэлчин ард түмнийхээ амьдралын өвөрмөц хэв маяг, агуу түүх соёл, найрсаг зочломтгой зан заншлаар жуулчдыг татдаг. Монгол орны хувьд аялал жуулчлалыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн цаашид алсын бодлого, нарийвчилсан төлөвлөлттэйгээр зүй зохистой хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллах шаардлага чухлаар тавигдаж байна.

Эко аялал жуулчлал

Ecotourism – /Эко аялал/: Байгаль, нийгэмд эвсэг, байгалийн нөөцийн ирээдүйн хадгалалт, хамгаалалтыг тооцож, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор зохиогддог экологийн тогтвортой аялалыг Эко – Аялал гэнэ . Хамгийн энгийнээр хэлэхэд байгалийг шинээр устгаж, бохирдуулахгүйгээр тогтсон явах зам жимээр явж, байгалийн тогтоц, болон онгон байдалд халдахгүйгээр нутгийн иргэдийн оролцоо, хяналтын дор явагдах аялалыг хэлнэ.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр устах аюулд ойрхон байгаа байгаль экологийн тухай асуудал онцгой, чухлаар тавигдаж байна. Тийм ч учраас Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ -аас дэлхий нийтийн хэмжээнд зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 орчим эко бүс нутгийг тогтоогоод байгаа бөгөөд, манай улсаас Монгол дагуурын хээр тал/Дорнод/, Алтай Соёны уул нурууд / Өрнөд/ багтдаг.

Дээрх 2 ойлголт нь хоорондоо салшгүй холбоотой юм.

Friday, December 18, 2009

Santa Yourself - Turn yourself into a dancing Santa

Santa Yourself - Turn yourself into a dancing Santa

Posted using ShareThis

Santa Yourself - Turn yourself into a dancing Santa

Santa Yourself - Turn yourself into a dancing Santa

Posted using ShareThis

Гэгээн Валентины баярын түүхээс


Удахгүй дурлалт хосуудын баяр - Гэгээн Валентины өдөр болох гэж байна. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ.
Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна.
Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ.
Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг.

Цэцэг - Валентины баярын хамгийн сайхан бэлэг

Гэгээн Валентины баярын хамгийн сайхан бэлэг бол мэдээж цэцэг. Монголчуудын хувьд баяр ёслолоос бусад үед тэр бүр цэцэг бэлэглэж заншаагүй ч ямартай ч цэцгийн сайхан баглаа чухал гэдгийг үнэлдэг. Танд дурлалт хосуудын өдрөөр болон ер нь цэцгийн баглаа бэлтгэж сурахад чинь зориулж зарим зүйлийг зөвлөе.

Та хүнд цэцгийн баглаа өгөхдөө дотор нь дотно сайхан үгтэй бяцхан зурвас хийж өгвөл өгсөн бэлэг тань удаан хугацаагаар дурсагдах болно. Та хэнд, ямар шалтгаанаар, эсвэл ямар үйл явдалд зориулж өгч байгаагаас тань хамаарч цэцгийн нэр, төрөл, өнгө, тоо, тэр байтугай баглаа боодол нь хүртэл ялгаатай байдаг. Бид үүнийг тэр бүр анхаардаггүй шүү дээ. Тэгвэл бэлэг өгөх соёл өндөр хөгжсөн улс орнуудад энэ бол тун чухал зүйл.

Гэгээн Валентины баяраар бэлэглэх цэцэг нь мэдээж хайр дурлалын бэлэг тэмдэг болсон улаан сарнай. Залуу хүмүүсийн бие биедээ өгөх цэцгийн баглаа нь гоёмсог хослол бүхий тод өнгөнүүдээс бүрдсэн байх нь чухал.
Залуу эр дурлалт бүсгүйдээ өгөх цэцгээ сайн бодож сонгоход илүүдэхгүй. Хайр сэтгэлийн илэрхийлэл болгож улаан сарнай, улаан алтан зул цэцгээр баглаа бэлтгэдэг. Цэцгийн мэргэжилтнүүд баглааг бэлтгэж байхдаа цэцгийн толгой нь босоо байна уу, унжсан байна уу гэдгийг их анхаардаг байна. Учир нь налж унжсан толгойтой цэцэг өөртөө итгэлгүй, тухайн асуудалд бэлэн биш байгаа хүний шинжийг илтгэдэг бол эгц, босоо толгойтой цэцэг нь уг хүнийг хэлсэн, зорьсондоо чин сэтгэлээсээ итгэлтэй, зоримог хандаж байгаагийн илэрхийлэл гэж үздэг ажээ. Харин цэцгийн толгой, хонхорцгийг доош нь харуулан бэлтгэсэн баглаа эсрэг утгыг илэрхийлнэ. Хэрвээ уруу харуулан боосон алтан зул юм уу нарцисс бэлэглэвэл “Бидний хоорондын харьцаа нэгэнт дууссан. Одоо би чамд хайргүй” гэсэн утгатай.

Францчууд шар сарнайг хуурамч явдал, мэхлэлтийн билэг тэмдэг гэдэг. Шар өнгөтэй цэцэгсээс хамгийн сайхан утгыг илэрхийлдэг цэцэг бол гоёлын буюу таримал /бэлгийн/ наранцэцэг юм. Ганц ширхэг, том гоё наранцэцгийг залуу тань танд бэлэглэвэл “Чи миний цорын ганц хайртай хүн, чи миний хувьд нар минь юм шүү…” гэсэн утгатай гэнэ.

Ер нь тухайн цэцэг сэтгэлийг тань илэрхийлэхээс гадна өгч буй хүнд чинь таалагддаг, түүний дуртай цэцэг нь байх хэрэгтэй. Учир нь цэцгийн баглаагаар дамжуулан уур хорслыг ч илэрхийлж болдог. Жишээ нь, цагаан сараана болон хөвсгөр лиш цэцэг дангаараа хүний дотоод гоо сайхан, авъяас билгийг нь хүндэтгэж байгаагийн илрэл болдог мөртөө ийм баглаан дээр үнэрт өвс юм уу шимтэглэй нэмсэн байвал та тухайн хүнд “Би таныг гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдгийг мэдлээ гэж хэлж байгаа хэрэг гэнэ. Өөрөөр хэлбэл гаднаасаа өөгүй сайхан мэт гял цал харагддаг ч сэтгэлийн буюу дотоод гоо сайхан нь үгүй хүнд цагаан сараана ба үнэрт өвсний холимог баглаа өгч болно гэсэн үг.

Мэргэжлийн стил, имидж бүрдүүлэгчид, алдартай загварын сэтгүүлийн зурагчид сайхан бүсгүйчүүдийн зургийг авахдаа тэдний үс болон нүдний өнгөөр цэцгээ сонгодог ажээ. Тэд зураг авалтанд орж байгаа бүсгүй нь хар үстэй бол түүний гарт час улаан сарнай, мандарваа, хурц тод өнгийн цахирмаа болон башир цэцэг бариулдаг. Час улаан цэцэгс нь хар үстэй бүсгүйг улам дур булаам харагдуулдаг байна. Хэрэв бүсгүй цайвар шаргал үстэй бол бүх зүйл эсрэгээр. Түүнтэй зөөлөн ягаан, цагаан, цайвар шар өнгийн цэцэгс илүү зохицоно. Сарнай, цээнэ эсвэл цахирмаа ер нь ямар ч цэцэг байх нь хамаагүй. Гол нь цэцэгс хурц тод өнгөгүй, амраг бүсгүйн чинь анхаарлыг сарниулахааргүй байх хэрэгтэй. Цайвар шаргал үст бүсгүйн гарт тод улаан эсвэл шаргал өнгийн цэцэгс байх нь зохимжгүй харагддаг байна. Харин хүрэн үстэй бүсгүйчүүдэд тал газар ургадаг жирийн болон зэрлэг цэцэгс илүү их таалагддаг гэнэ.

3-р сарын 8 эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэлд боссон өдөð


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалч бүлэг байгуулсан Клара Цеткинтэй холбон тайлбарладаг. 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна.

Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байжээ. Энэ үед АНУ-д олон үйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1857 оны 3-р сарын 8-нд дахин нэг байгууллага нэмэгдэж анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсэж эхэлсэн байна. Мөн энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ.
1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй 3-р сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлж дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд энэ уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.
1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг оронд 3-р сарын 19-ний өдөр уг баярыг анх удаа тэмдэглэж сая гаруй хүн жагсаал цуглаанд оролцжээ. Харин дараа нь 1912 оны 5-р сарын 12- нд уг баярыг тэмдэглэх болжээ. 1913 онд тухайн үеийн Оросын нийслэл Петрбург хотод анх удаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн гэнэ. Хотын даргын нэр дээр ирсэн өргөдөлд “эмэгтэйчүүдийн асуудлаарх шинжлэх ухааны төлөө” хэмээх байгууллагын тухай тусгагдсан байв. Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 1913 оны 3-р сарын 2-нд Полтавскийн гудамжинд орших Калашниковийн талхны биржийн байранд 1500-гаад хүн цуглаж эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө, төр засгаас төрсөн эхчүүдэд халамж үзүүлэх, амьдралын өртөг өндөр байгаа хэлэлцжээ. Дараа жил нь Европын олон оронд 3-р сарын 8-нд эсвэл энэ өдрийг дөхүүлэн эмэгтэйчүүд дайны эсэргүүцэл жагсаал зохион байгуулах болсон байна. 1917 онд Оросын эмэгтэйчүүд 2-р сарын сүүлийн 7 хоногийн ням гаригт “Энх тайван ба талхны төлөө” гэсэн уриа лоозон барин гудамжинд жагсжээ. Үүнээс 4 хоногийн дараа эзэн хаан II Николай ширээнээсээ татгалзаж, түр засгийн газар эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулав. Тухайн үеийн Оросын мөрдөж байсан цаг тооны бичиг болох Юлианы тооллоор 2-р сарын 23 -ны энэ түүхт өдөр нь Григорианы тооллоор 3-р сарын 8- нд байлаа.
Сонирхуулахад
Энэ өдрийг сонгох хувь тохиол Клара Цеткинд оногддог ч үүнтэй нэгэн адил Эсфирийн тухай домог ч бас яригддаг ажээ. Олон зууны өмнө Эсфирь гэгч бүсгүй ард түмнээ дарлан зовоогч эзэрхэг мангасаас аварчээ. Иймээс түүнд зориулан жил бүр еврейн ард түмэн (Клара Цеткинийг еврей байсан гэсэн сурвалж байдаг) Пурим хэмээх хамгийн хөгжилтэй баярыг тэмдэглэсээр иржээ. Энэ баяр нь өвлийн адаг хаврын эхэн сард болдог ажээ. Магадгүй олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх болсон тэр өдөр буюу 3-р сарын 8-нд Пуримын баярыг тэмдэглэж байсан ч байж болох юм. Хэдийгээр Еврейн Пуримын баяр нь үнэн алдартны Пасхи буюу улаан өндөгний баяртай бараг давхцдаг ч өдөр нь зөрдөг байв. Пуримын баяр нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ч шашны баяр биш байжээ. Магадгүй үүгээрээ ч 3-р сарын 8-ны баяртай утга дүйх болсон бай

Жинхэнэ цэвэрч амьтан

Мууртай хvн болгоны санааг ариун цэврийн асуудал зовоож байдаг. Сvvлийн vед зориулалтын хөтөвч, нунтагийн хамт худалдаалагдах болсон нь сайшаалтай. Энэ нь их олон төрөл байдаг тул эхний худалдан авсан тань таарахгvй тохиолдолд өөрийг хэрэглээд vзээрэй. Эдгээр нь их олон төрөл бөгөөд модны vртэс, мод, целлюлозоор хийсэн байдаг бөгөөд чийг шингээн, улмаар хурц vнэрийг дарж байдаг.

Бие зассаны дараа муур нь чийгтэй хэсгээ нунтаг бодисоор булдаг бөгөөд бохирдсон хөтөвчний нунтагийг 3 - 5 өдрийн дараа бvхэлд нь сольдог. Шавар маягийн бодистой хөтөвч нь мууранд тун их таалагддаг. Хаягдлыг тусгай зориулалтын саванд хийн хуурай хогийн цэгт хаях ёстой бөгөөд хэрхэвч жорлон, угаалгын өрөөний крант руу хийж болохгvй.

Энгийн зөвлөлгөө
Сайн хөтөвч нь дараах шинжийг агуулж байх ёстой.
Маш цэвэрхэн, Чийг сайн шингээдэг, Тоосорхог биш
Цэвэр байгалийн гаралтай бvтээгдхvvнээр хийсэн
Арьс, vсэнд наалдаад байхаар хэт хөнгөн байж болохгvй
PH -ийн тvвшин нь 8 - 9 байвал vнэр дарах чадвартай
Энэ бvх шаардлагыг хангавал муур, хvн хоёрт хоёуланд нь тустай бөгөөд эзэддээ арьсны харшил өгөх магадлал буурна.