аялал жуулчлал

Friday, December 18, 2009

Гар барихад учир бий…

Боловсон байна мэдээж гэдэг таны хvнтэй хэрхэн мэндэлж байгаагаас эхэлнэ. Мэндчилгээ дотор нэн чухал зvйл бол гарын атгалт юм шvv. Найз нөхөр, дарга даамал, хайртай бvсгvй, хамгийн дургvй хvн чинь хэнч бай та гар барьж л мэндэлдэг шvv дээ. Тиймээс гар атгаж мэндчилэх тухай хэдхэн зvйл анхааруулъя. Гар барьж мэндлэх ёсыг анх англо-саксчууд бий болгожээ. Ромчууд гараа зvрхэн талаасаа эхлэн өргөөд алгыг нь дээш харуулан бага зэрэг бөхийж мэндчилдэг /та vvнийг тvvхэн сэдэвт кинон дээр бишгvй харсан шvv дээ/, хятадууд мэндлэхдээ толгойгоо яльгvй унжуулж өөрийн гутлын хоншоорыг ширтдэг, харин грекчvvд баруун гараа зvрхэн дээрээ тавьдаг байжээ. Энэ бvхэн өнөөдрийн та бидний амьдралд хадгалагдан vлдэж, бид биен рvvгээ толгой дохиж, гараа даллаж, гараа зvрхэн дээрээ тавьж мэндэлж л байдаг. Гэхдээ л хамгийн тvгээмэл мэндчилгээний хэлбэр бол яах аргагvй гар барилт юм.

Бvсгvйчvvд сvvлийн 100 жилд харилцааныхаа соёлд нэлээн өөрчлөлт хийсэн шvv дээ. Эрчvvдтэй адилхан хувцаслаж, гараа заавал vнсvvлнэ гэхээ байж, суудал тавьж өгөөгvйд гомдоллохоо больж, тэр байтугай зоогийн газарт ч заавал эрчvvдээр “даалгахаа” больсон гэдгийг та мэдэж байгаа байлгvй. Ихэнх тохиолдолд бvсгvйчvvд эрчvvдтэй энгийн найрсгаар гар барьж мэндэлдэг болсон. Гэхдээ энд боловсон ёсны нэгэн бичигдээгvй хууль vйлчилсээр байгаа. Эрэгтэй, эмэгтэй хоёр хvн уулзахад эрэгтэй нь тvрvvлж гар сунгах нь бvсгvйг хvндэлж буй хэрэг юм. Өөртэй чинь мэндлэхээр сунгасан гарыг нь анхааралтай хараарай. Гарынхаа хуруунуудыг доош нь яльгvй нугалж, бугуйгаар нь сулавтар унжуулсан байвал та гарыг нь vнсэх ёстой гэсэн vг. Эмэгтэй хvний ердийн сунгасан гарыг vнсэж мэндлэхэд болохгvй зvйл vгvй ч харин vнсvvлэхээр өгсөн гарыг нь зvгээр атгаж мэндэлбэл та тvvнийг эвгvй байдалд оруулж, өөрөө ч соёлгvй гэж тооцогдох болно. Өөрийнхөө туршлагаас харахад, хэдийгээр би эр хvнд vнсvvлэх гэж гараа өгдөггvй ч мэндлэхээр сунгасан гарыг минь мөчид атгасан эр хvнд сэтгэлийнхээ гvнд дургvй хvрдэг юм. Уншигч та бас бодоод vз дээ.

Бид хоорондоо гараа атган мэндэлдэг. Гэхдээ бvх хvний гар барилт адил бишээ. Ихэнх нь найрсаг, зохих хэмжээнд чангавтар атгасан мэндчилгээнд дуртай байдаг гэнэ. Харин сулхан, мөчид атгалтанд хvмvvс, ялангуяа эрчvvд их дургvй. Гар барилт ерөнхийдөө 6 янз байдгийг сануулъя.

1. Сонгодог.
Өөртөө итгэлтэй, мөн ижил тvвшний хvмvvс ингэж гар барилцдаг. Ямар нэг дургvйцэл, уур хилэн, өөртөө итгэлгvй байдлыг илэрхийлдэггvй, сайн муу элдэв “но”-гvй энгийн мэндчилгээ. Энэ нь харилцан хvндэтгэл, найрсаг занг илтгэнэ.

2. Урамшуулсан.
Зvvн гараараа уулзсан хvнийхээ бугуйн дээрээс давхар атгаж мэндчилэх нь сэтгэл санаа засч, урам өгч дэмжиж байгаагийн илэрхийлэл байдаг. Тvvнчлэн уй гашууны vед сэтгэл зовниж, харуусал илэрхийлж байгаа дохио юм. Гэхдээ энэ атгалтыг анхааралтай хэрэглэж байгаарай. Байнга ингэж мэндчилбэл таныг “эрээ цээргvй амьтан” гэж дvгнэх болно. Ялангуяа даргатайгаа ингэж мэндчилэх нь тийм ч сайхан санаа биш. Тиймээс та тvvнтэй зөвхөн хоёрхон тохиолдолд л ингэж гар барьж болно. Нэгд, тvvнийг дөнгөж сая дээрэмчдийн гараас мултарсан vед, хоёрдугаарт охин нь энэ дээрэмчдийн толгойлогчтой суух гэж байгаа бол… Энэ тоглоом шvv, гэхдээ бодоод vзвэл та ойлгох байх.

3. Vлбэгэр. Та сул унжсан vлбэгэр гараа сунгавал, хоржоонтой нэг нь гарыг тань тохуутайгаар vнсэж мэхийн ёслох вий. Ямар ч тохиолдолд эр хvний гар vхсэн загас шиг сул унжиж байх ёсгvй. Тэр байтугай та 40 каратын алмаазан шигтгээтэй 999 хувийн сорьцтой алтан бөгжөө гайхуулахыг хичээсэн ч, эсвэл тухайн хvнд дургvй гэдгээ харуулахыг яаж хvсч байсан ч ингэж мэндэлбэл муу нэртэй болохоос өөр ашиг олохгvй гэдгийг ойлгох хэрэгтэй.

4. Дээрээс доош чиглэлтэй.
Та нэр алдартай, “чухал” хvмvvс ч гэсэн өрөөнд нь санамсаргvй vсрэн орж ирсэн зvс таних төдий “өчvvхэн” нэгэнтэй мэндлэхийн тулд заавал суудлаасаа босдог, эсвэл зөрөөд өнгөрсөн хэдэн шатаа буцан өгсөж нэг тvвшинд ирдэг гэж бодож байна? Дээрээс доош чиглэлтэй гар атгалт нь сууж байгаа юм уу, байрлалын хувьд арай доор байгаа хvнийг сэтгэхvйн хувьд эвгvй байдалд оруулдаг. Энэ нь тухайн хvнээс болж байгаа биш, ердөө л угаасаа хvний сэтгэл зvйтэй холбоотой юм. Хэн ч гэсэн эвгvй байдалд орохыг хvсэхгvй шvv дээ.

5. Чанга. Мэдээж чангахан атгалт найрсаг, нөхөрсөг занг илтгэнэ. Гэхдээ хурууныхаа vе болгоныг шажигнатал, уулзсан хvнээ дуу алдтал атгах нь тийм ч соёлтой занд тооцогдохгvй. Хэт чанга атгалт уур хилэн, өдөөн турхиралтын шинж тэмдэг гэнэ лээ шvv.

6. Давхар атгалт.
Сонгуульд нэр дэвшигчид юм уу, улс төрчид голдуу ингэж гар барьдгийг та лав анзаарсан биз. Гэхдээ хvн бvртэй ингэж мэндэлж болохгvй л дээ. Энэ атгалт нөхөрсөг байдал, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх бөгөөд өөртөө итгэлтэй, байр суурь, нэр хvндээ мэдэрдэг хvн өөрийн болговол зохилтой. Эс бөгөөс та өөртөө итгэлгvй, хулчгар хvн гэсэн сэтгэгдэл төрvvлж болзошгvй.

Энэ бvхэн танд хэрэггvй, илvv зvйл мэт санагдаж магадгvй. Гэхдээ нэртэй имижмейкэрvvд яагаад vйлчлvvлэгчдээ хvнтэй зөв мэндэлж, зөв гар барьж сур гэж өчнөөн цагаар зааж, залхууг нь хvргэж байдаг вэ? Ялангуяа эрчvvд, улс төрчдөд олны хvндэтгэл хvлээж өөрийн байр суурийг олоход нэн чухал зvйл юм. Хэт эзэрхэг чанга, хэт сул дорой, эсвэл хэт сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөр /ямар ч зvйл хэмжээнээсээ хэтэрвэл зохисгvй байдаг шvv дээ/ гар барих нь бусдыг айлгаж, өөрөөсөө тvлхдэг байна. Тийм ч учраас энэ бяцхан зөвлөгөөг анхааралтай уншихыг хvсье.

• Та хvнтэй гар барихдаа хуруугаа хөдөлгөж болохгvй. Өчvvхэн төдий ч бай хуруугаараа гарыг нь илэх, бөмбөрдөж тогших байдал гаргавал нөгөө хvн тань “Энэ ер нь ямар санаатай этгээд вэ?” гэж дотроо ихэд болгоомжлох вий.
• Гарыг нь алгаараа бvтэн атга. Гэхдээ хэт их хvч гаргаж хэрэггvй. Уулзсан хvн таны өөртөө итгэлтэй, эелдэг мөн хvчирхэг байдлыг мэдрэх л ёстой болохоос биш гараа өвтгөх ёсгvй шvv дээ.
• Өөртэйгөө ижил болон өөрөөсөө доор тvвшний ямар ч хvнд тvрvvлж гар сунга. Нөгөө хvн тань мөн ингэж хандах ёстой тул та хоёр яг зэрэг, ижил тvвшинд, гол дунд нь гар барьж чадна. Хэрвээ тэр хvн тvрvvлж гар сунгавал таныг гар барих хvртэл хэсэг хугацаа өнгөрч энэ нь тvvнийг эвгvй байдалд оруулна. Олон удаа ийм байдал давтагдвал та тухайн хvний хvндлэлийг бvрмөсөн алдах аюултай гэсэн vг юм. Харин дээд тушаалын хvнтэй тэр бvр тvрvvлж гар сунгах гэлгvй анхааралтай харж, тvvнийг танд гар сунгахад нь хоцролгvй хариу мэндлэх хэрэгтэй юм. Өндөр албан тушаалтнуудын олонх нь /харамсалтай нь…/ зарим vед өөрөөсөө доогуур албан тушаалын хvнтэй гар барьж мэндлэх дургvй байдаг тул энэ тохиолдолд та өөрөө эвгvй байдалд орно. Ийм хvмvvс эелдгээр тvрvvлж гар сунгаж байгааг тань “долигонуур, хэт увайгvй зантай, боловсон бус этгээд” гэж дотроо дvгнэж магадгvй
• Та хvнтэй гар барьж мэндлэхдээ ямагт нvд рvv нь эгц харж байгаарай. Гарыг нь атгачихаад газар шагайгаад байвал та ямар нэг далд, муу санаа агуулсан хvн гэж ойлгогдоход хvрч болзошгvй.

Цамцны зах гэдэг байгалийн шалгарал л гэсэн vг!

Хувцас өмсөлтөнд жижиг, анзаарагдамгvй мэт хэсгvvд хамгийн шийдвэрлэх vvрэг гvйцэтгэдэг юм. Яг тийм өчvvхэн зvйлvvд л хvний дур сонирхлыг тодруулж өгдөг шvv дээ. Цамцны зах шиг бяцхан зvйл ч хvний сул талыг нууж чаддаг гэдгийг тийм ч олон хvн мэддэггvй.

Хэрвээ та ажил хэрэгч байдлаа бага зэрэг гоёмсог зvйлээр чимье гэвэл мэргэжлийн хvний зөвлөгөөг сонсоорой.

Өргөн, дугуй царайг урагшаа 5 орчим см урт гарсан, хурц өнцөг бvхий хэлбэрийн зах зөв, зууван хэлбэртэй болгож харагдуулна. Хэрвээ та ийм царайтай бол дугуй юм уу хэтэрхий өргөн өнцөгтэй цамц өмсөхөөс зайлсхийгээрэй.

Захны vзvvр хоорондын зайны дундаж хэмжээ ямар ч урт, гонзгор нvvрийг богино болгож чадна. Өндөр гооногор хvзvvг сvлбээр зvvгээр холбодог юм уу товчилдог өндөрдvv захтай цамц тун сайн нууж өгнө.

Îëîí íèéòèéí ãàçàðò

• Өрөөнд тамхи баагиулан орж хэрхэвч болохгvй.
• Хаалгаар орохдоо эмэгтэйчvvдэд зам тавьж өгөх ёстой.
• Суух гэж яарахын хэрэггvй. Гэрийн эздийг (хvлээн авалтын эздийг) та бvхнийг суухыг
уриад, өөрсдөө суусны нь дараа сууж болно. Илvv дутуу хөдөлгөөн хийлгvй тайван, итгэлтэй суугаарай.


• Өрөөний тавилга, зураг бусад зvйлийг удаан ширтэх хэрэггvй.
• Эрэгтэй хvнд бvсгvйг танилцуулж болохгvй. Эрэгтэйчvvд өөрсдийн эзэлж буй анги давхаргаас vл хамааран хэзээ ч өөрийгөө танилцуулж чадна. Насаар бага эрчvvд, бvсгvйчvvдийг ахмадад нь эхэлж танилцуулах бөгөөд vvнээс эсрэгээр байвал хvндлээгvйд тооцогдоно. Хvмvvсийг танилцуулахаасаа өмнө тэд өөрсдөө чухам vvнийг хvсч байгаа эсэхийг нь мэдэх хэрэгтэй.
• Бvсгvйчvvд болон ахмад хvнд гараа эхэлж сунгаж болохгvй.
• Хvн бvхэнтэй гар барьж мэндлэхийн хэрэггvй. Эзэдтэй заавал мэндлэнэ. Харин бусад зочдод хvндэтгэн мэхийхэд л хангалттай.
• Ярилцаж буй хvнийхээ анхаарлыг татахын тулд мөр лvv нь нудраад байх хэрэггvй.
• Унаанд суухад бvсгvй хvн тvрvvлж орно. Суух, буухад нь бvсгvйчvvдэд туслах хэрэгтэй. Цахилгаан шатанд ч адилхан байдаг.
• Малгайг дух руугаа хэт дарж өмсөх, эсвэл дагзан дээрээ хайнга хаяж болохгvй.
Хvмvvсийн дэргэд vсээ самнах, нvvрээ будахыг цээрлэх хэрэгтэй.
• Өрөөний тавилга, зураг бусад зvйлийг удаан ширтэх хэрэггvй.
•Эрэгтэй хvнд бvсгvйг танилцуулж болохгvй. Эрэгтэйчvvд өөрсдийн эзэлж буй анги давхаргаас vл хамааран хэзээ ч өөрийгөө танилцуулж чадна. Насаар бага эрчvvд, бvсгvйчvvдийг ахмадад нь эхэлж танилцуулах бөгөөд vvнээс эсрэгээр байвал хvндлээгvйд тооцогдоно. Хvмvvсийг танилцуулахаасаа өмнө тэд өөрсдөө чухам vvнийг хvсч байгаа эсэхийг нь мэдэх хэрэгтэй.
• Бvсгvйчvvд болон ахмад хvнд гараа эхэлж сунгаж болохгvй.
• Хvн бvхэнтэй гар барьж мэндлэхийн хэрэггvй. Эзэдтэй заавал мэндлэнэ. Харин бусад зочдод хvндэтгэн мэхийхэд л хангалттай.
• Ярилцаж буй хvнийхээ анхаарлыг татахын тулд мөр лvv нь нудраад байх хэрэггvй.
• Унаанд суухад бvсгvй хvн тvрvvлж орно. Суух, буухад нь бvсгvйчvvдэд туслах хэрэгтэй. Цахилгаан шатанд ч адилхан байдаг.
• Малгайг дух руугаа хэт дарж өмсөх, эсвэл дагзан дээрээ хайнга хаяж болохгvй.
Хvмvvсийн дэргэд vсээ самнах, нvvрээ будахыг цээрлэх хэрэгтэй.



Ïèäæàê

ßаж тvvнийг 6-хан vйлдлээр эвтэйхэн шиг аяны хайрцганд багтаах вэ?
Пиджак гэдэг чинь эмзэг эд шvv! Хайрцаг, сав руу зvгээр нэг шидчихэж болдоггvй. Хамаг хувцсаа vрчийлгээд хаячихаж, зайлуул гэж бусдад харагдахгvйн тулд аян замд гарахдаа хайртай пиджакаа яаж зөв эвхэх вэ гэдгийг танд сануулъя.


1. Пиджакаа ар талыг нь дээш харуулан тавь. Хармааг нь суллаад тэгшилж, товчий нь тайлсан байх хэрэгтэй.

2. Дараа нь баруун энгэрийг нь ар талын гол оёдолд хvргэн дээш нь эргvvл. Баруун ханцуйгаа болгоомжтой янзлаад мөрий нь нааш гарга.

3. Одоо зvvн мөрөө баруун дотор нь хийгээд зvvн ханцуйгаа эвтэйхэн тэгшил.

4. Хэрвээ та бvгдийг зөв хийсэн бол одоо пиджак чинь ингэж харагдаж байх ёстой.

5. Дараа нь нугалахдаа завсар нь хунирахгvй байлгахыг хичээ.

6. Одоо аяны хайрцгандаа нямбайхан хийж болно. Харин хvрэх газраа очиж, байр, буудалд оронгуутаа пиджакаа тэнийлгэж өлгөхөө мартав аа!

¯ñýý ãî¸ìñîã çàñàõ íü
Бүх үеийн эрчүүдэд эмэгтэй хүний урт сайхан үс илүүтэй таалагдсаар иржээ. Ялангуяа гайхалтай сонин хэв загвараар овоолсон үсээ задлахад мөр даган намиран бууж ирэх нь эрчүүдийг сэтгэлийг асар ихээр хөдөлгөдөг байна. Гэхдээ эрчүүдийн сэтгэлийг хөдөлгөдөг ийм гайхамшигтай засалт хийхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Юуны өмнө үс чинь хуурай байх ёстой. Эргүүлж ороох үсээ бага зэрэг гельдэх хэрэгтэй. Үсний хавчаар, хадаас /шпильки/ зэргийг өөрийнхөө үстэй ижил өнгөтэйг сонгох ёстой. Ингээд бүх зүйлээ бэлдсэн бол хэд хэдэн янзаар засаад үзье.

Хялбар сүлжээ. Үсээ нямбайлан самнаад, угаар нь ардаа, дагзан дээрээ боогоод уртааш нь үзүүр хүртэл нь адууны сүүл шиг ганц болгон гөрнө. Өөрөөр хэлбэл гурав юм уу дөрвөн хэсгээр сүлжихгүй, хоёр хуваагаад дээс шиг томно гэсэн үг. Үс чинь хаана ч арзайхгүй, жигд гялайж байх ёстой.
Сүлжсэн гэзгээ угныхаа боолтыг дагуулан эргүүлж ороогоод, үзүүрийг нь ороосон үснийхээ уг руу нь далд хийж үсний хадааснуудаар хатгаж тогтооно. Гадуур нь зориулалтын нимгэн, гоёмсог, торон болон торгон уут углаж болно.

Гоёхон хэрээс. Үсээ самнан лак цацна. Дагзнаасаа доохно угаар нь боолт юм уу резинээр бооно. Үсээ олон жижиг хэсэг болгон тасла. Хэсэг бүрийг нэг нэгээр нь лакдаж, нямбайлан гөрөөд дээр дээрээс нь давхарлан угныхаа резинийг дагуулан ороож тогтооно.

Шидэт хээ. Vсээ дагзныхаа доод хэсэгт угаар нь атгана. Боож тогтоолгүй эрчилж гогцоо үүсгэнэ. Түүнийгээ дахин нэг ороогоод ар дагзан дээрээ наймын тоо хэлбэртэйгээр чихнийхээ ард гогцоо үүсгэж татаад хадаасаар хатгаж тогтооно.

Тачаалын гогцоо. Үсээ сайтар самнаж дагзныхаа чанх голд резинээр бооно. Үсээ дөрөв хуваана. Дээд талын хэсгийг нь дээш эргүүлж, хэд хэд ороогоод үзүүрийг нь үснийхээ угт хатган тогтооно. Хоёр хажуугийнхыг мөн адил хоёр тийш нь татаж орооно. Ингэснээр дагзан дээр бяцхан овоо бий болох ёстой. Сүүлийн хэсгийг нь шулуунаар нь татаж энэ овоогоо тойруулан чанга татаж тойруулаад мөн хадаасаар хатган тогтооно.

.Хөгжилтэй зангиа. Үсээ самнаж хөөс түрхээд дагзан дээрээ резинээр бооно. Үсийг гурван хэсэгт хуваагаад хоёр хажуугийнхыг том, бүдүүн бигудинд орооно. Үлдсэн хэсгийг өөрөөр нь эргүүлж гөрөөд угныхаа боолтыг дагуулан тойруулж ороогоод хадаасаар тогтооно. 15-20 минутын дараа үсээ хатахад бигудээ сугалж аваад бий болсон хэлбэрийг алдуулалгүйгээр хөндийгөөр нь хавчаар, хадаас оруулж тогтооно.

Ñòðåññ òàéëàõ æîð

Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгүй, ямар ч мэдрэмжгүй, уурлаж бухимдсан, хүйтэн хөндий нэгэн болгодог. Ой тогтоолт муудах, байнга л уурлаж бухимдах нь энүүхэнд.

Стресс хэдий чинээ удаан үргэлжилнэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг. Ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарч, хоолны шингэц муудах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, цусны эргэлт муудах, толгой өвдөх, биеийн дархлаа сулрах зэрэг хамрын ханиаднаас эхлээд элдвийн өвчинд баригдаж эхлэнэ. Та өвчнөө өчнөөн эм тариагаар бөмбөгдөөд эмчлээд л байдаг, өвчтэй хэвээрээ л. Үнэн хэрэгтээ та өвчнийхөө дөнгөж илэрсэн шинж тэмдэг, зовиуртай нь л тэмцээд байгаагаас бус, үндсэн шалтгааныг нь олж, үүр уурхайг нь устгахгүй байна шүү дээ. Стресс үүсэх, стрессэнд орох шалтгаан, түүний явц зэрэг нь хүн бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд стрессийг эмчлэх нийтлэг, ганц, төгс арга хараахан бий болоогүй байна. Гэхдээ стресснээс гарах, стрессийг эмчлэх энгийн хэдэн жорыг танд толилуулъя.

Шалтгааныг устга
Бид танаас боломжгүй зүйлийг хийхийг шаардахгүй. Шалтгааныг устгахын тулд жишээ нь та ажлаасаа болж, их стрессэнд ордог гэвэл, таныг таарамж муутай даргыгаа “буудаж”, ааш муутай нарийн бичгийнх нь амыг “скочд” гэхгүй.
Та ажил дээрээ
* Өрөөнийхөө хамгийн дуу чимээ багатай, зайдуу буланд ширээгээ тавьчих.
* Өөрийн хүч, толгой хүрэхгүй ажлаас татгалзаж, “үгүй” гэж хэлж сур.
* Онцын хэрэггүй л бол телевизээр гарч байгаа бүхнийг үзэх гэж өөрийгөө бүү албад.
* Үнэхээр ажил чинь таалагддаггүй бол ажлаасаа гар.
* Бусдын өмнөөс өөрөө өөртөө хариуцлага бүү хүлээлгэ.
* Хийж амжаагүй, чадаагүй зүйлийнхээ төлөө өөрийгөө бүү шийтгэ. Амжина.
Хамгийн гол нь та эрүүл, сэтгэл санаа өөдрөг байх ёстой. Тэгсэн цагт бусад нь аяндаа болно.
Сайн хоолло
Бие махбодод хэрэгцээт эрдэс бодис, амин дэмээр баялаг янз бүрийн, чанартай, илчлэгтэй хоол унд хэрэглэ. Өлсөх, их идэхийг цээрлэ. Жимс ногоо, шоколад, мөхөөлдөс зэрэг нь таны туйлдаж ядарсан мэдрэлийг сэргээх болно.
Амарч цэнгэхээс бүү татгалз
Караокед орох, хотоос гадагш салхинд гарах, бааранд суух зэргийн найз нөхдийнхөө урилганд та “Явах уу, байх уу…” хэмээн эргэлзэж, шийдэж ядан байна уу? Хэрвээ эргэлзэж байвал, та заавал яв. Та үнэхээр л хүсээгүй бол эргэлзэхгүй байсан шүү дээ. Тэнд танд арай л өөр байх болно.
Амарсан шиг амарч сур
Та үнэхээр амарсан шиг амрахыг хүсэж байвал, гар утсаа салгаад, бүхнээс дайжиж, ажил төрөл, ар гэртэй холбоотой бүхий л проблемуудыг толгойноосоо бүрмөсөн авч хая. Та удахгүй эргээд л тэдэн дээр очно шүү дээ.
* Спорт танхимд хөлсөө гартал, штанг, гантиль өргө. Багаа бүрдүүлээд, сагс, волейбол, биллъярд, өөрийнхөө чаддаг төрлөөр мөрийтэй ч хамаагүй тогло.
* Ямар ч тэнхээгүй болтлоо сексд.
* Үхтэлээ дурла.
* Сэтгэл хөдөлгөм мелодрам, өөрийн эрхгүй нударга зангидам боевик эсвэл шар үс бостол жихүүцэх аймшгийн кино үз гэх мэтчилэн өөрийнхөө чадах, дуртай бүхнээ улайран хий.
Өөрийгөө арчил
Гадаад төрхөө өөрчлөх нь хүнд урам зориг хайрлаж, дахин төрсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
* Үснийхээ засалтыг өөрчил.
* Шинэ хувцас худалдаж ав.
* Өрөөнийхөө тавилгуудын байрыг өөрчил.
* Бүх биендээ массаж хийлгэ.
* Үнэртэй усаа соль.

Хамгийн гол нь амьдралд хайртай байж, амьдралын сайн сайхныг мэдэрч, баярлаж хөөрч чаддаг бай.

Өөрийгөө хайрла. Шинэ өглөө бүрийг өөрийгөө магтахаас эхэл. Таныг гайхалтай үйл явдлуудаар дүүрэн, гэрэл гэгээтэй, сайхан амьдрал хүлээж байна. Урагшаа!


Øàð àéðàã

“Шар айраг уудаг хүн аз жаргалтай амьдарна!”- гэж шар айраг үйлдвэрлэгчид лоозогнож, түүнд нь итгэмтгий эрэгтэйчүүд үг дуугүй итгэдэг. Гэтэл шар айраг эрүүл мэндэд тань том асуудал үүсгэдэг. Шар айраг нь уураг, нүүрс-усаар баялаг, согтууруулах чанар сул гэсэн төөрөгдөл гол буруутан нь аж. Ойр дотныхноос тань нэг нь шар айрагны тустайг нотлохыг оролдвол түүнд шар айрганд донтдог хүмүүс байдаг болох, том гэдэстэй болгодог, элгийг өвчлүүлдэг, зүрхэнд асуудал үүсгэж, бэлгийн сулралтай болгодгийг бодитой жишээ татан ойлгуулахыг хичээгээрэй.

Зүй зохистой буюу хэтрүүлэлгүй хэрэглэсэн тохиолдолд л шар айраг биед сайнаар нөлөөлөх боломжтой. Гэхдээ хэдэн аягыг уувал тустай, хэдээс хэтрүүлж болохгүй вэ гэдгийг хэн ч мэдэхгүй, маш харьцангуй ойлголт юм. Шар айрагт орох нь аймшигтай өвчин. Шар айраг уух дуртай хүмүүс зөвхөн согтох төдийгүй тэрхүү ундааны мансууруулах чанарт дасна. Таатай мэдрэмжид дахин дахин автсаар уух хэмжээгээ ихэсгэсээр байдаг.

Анхны хэлмэгдэгч нь ХОДООД

Шар айраг согтууруулах чанар бага, хийжүүлээгүй ч этилийн спиртийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Зарим хөөстэй ундааны согтууруулах чанар 10-14 хувьтай байдаг, өөрөөр хэлбэл, лонх шар айраг уусан бол 50-100 грамм архи уусантай адил юм. Өдөр бүр ходоод, гэдсээ эсгэгч бодистой согтууруулах шингэнээр дүүргэх нь эдгээр эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхын аргагүй. Шар айраг салстад маш хүчтэй цочрол өгч, хордуулна.

Үүний сацуу хөөстэй ундааг байнга уухад ходоодны хананд байрладаг, ходоодны шүүс ялгаруулдаг булчирхайнууд эхлээд их шүүс ялгаруулж байгаад дараа нь хатангиршдаг. Үүнээс болж хоол боловсруулалт дутуу явагдаж, шингэлт нь удааширч, муудна эсвэл дутуу боловсорсон чигээрээ гэдэс рүү орно. Ингээд өтгөн хатдаг болж, ходоод үрэвсэнэ. Дашрамд хэлэхэд, согтууруулах ундаанаас үүдсэн үрэвсэл биеийг ерөнхийд нь сульдааж, сэтгэл санаа өөдрөг бус болж, ажиллах чадвар буурч, аманд төмөр амтагдаж, гашуу оргиж, гэдэс өвдөж, аюулхайд хүнд оргино.

ЭЛЭГний дайсан

Бие махбодийг цэвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг элэгний гол дайсан нь согтууруулах ундаа юм. Энэ эрхтэнийг зөвхөн шар айрагтай тэмцэхэд хүргэвэл түүний хороос хамгаалах үүрэг алдагдаж болзошгүй. Тэр цагт элэг бусад хүчтэй нөлөөтэй, хортой бодисоос найдвартай хамгаалагч болж чадахгүй. Исгэмэл ундааг хэтрүүлэн хэрэглэх нь үрэвслийг газар авахуулж, улмаар гепатиттай болоход хүргэнэ. Тэр тусмаа шар айрагны архаг гепатит тодорхой илрэх шинжгүй, нууцлагдмал байдлаар газар авч болдог. Хэрвээ цагаа олж зогсохгүй бол шар айрагнаас болж элэгний цирроз буюу хорт хавдартай болж ч магадгүй.

Түүнчлэн шар айргийг байнга ууснаас болж нойр булчирхай үрэвсэнэ. Учир нь энэ ундаа ферментүүд ялгарахад саад болж, тэжээллэг бодис шимэгдэх жам ёсны үйл явцад өөрчлөлт оруулна.

БӨӨР бие махбодийг цэвэрлэгч

Бөөр нь бие махбодийн дотоод орчны хэвийн байдлыг дэмжин сахиулах гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ эрхтэн бие махбодийн ус-электролитийн тэнцвэрт байдал, хүчил-шүлтийн хэмжээг зохицуулахад оролцдог. Шар айраг жам ёсны энэ үйл явцыг алдагдуулж, бөөрийг өглөөний эрч хүчээр ажиллахад хүргэдэг юм. Шинжлэх ухаанд үүнийг бөөрний эд эсийг спиртийн нөлөө цочроож, тэдгээр эд эсийн шүүх чадавхи ихэссэнээс үүдэлтэй шээс ялгаруулалт ихсэлт буюу полиури гэж нэрлэдэг.

Шээс хөөх ийм хүчтэй нөлөөтэй шар айраг бие махбодид маш чухал хэрэгцээтэй, микро болон макроэлементүүд, ялангуяа кали, магни, С амин дэмийг хөөн гаргадаг. Кали дутагдсанаас зүрхний хэмнэл алдагдаж, хөлийн булчинд өвдөж, хөл сульдах шинж тэмдэг илэрдэг. Магнийн дутагдал хүний зан байдалд нөлөөлж, цухалдуу, уйлагнасан болж, нойр мууддаг. С амин дэмийн дутагдлаас болж биеийн эсэргүүцэл суларч, ханиад томуу байнга тусдаг байна.

Шар айрагт донтсон үед элэгний хорт хавдартай болж, бөөрөнд цус алдалт болж, бөөрний цус харвалт өгч, үхлийн голомтууд үүсч болзошгүй. Цаашлаад спиртээр байнга цочроосны улмаас үхсэн эсүүд орооцолдож, бөөрний хэмжээ багасаж, үрчийдэг.

“Үхрийн” ЗҮРХ

Шар айраг маш түргэн шимэгддэг учраас судаснууд агшин зуур тэлдэг. Хэрэв та байнга, их хэмжээгээр шар айраг уувал венийн судас тэлж, зүрх томордог. Рентгенологичид энэ үзэгдлийг “шар айрагны зүрх”, “үхрийн зүрх” эсвэл “шилэн оймсны” синдром гэж нэрлэдэг.

Өдөр бүр биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулдаг чухал эрхтэн улбагар болж, гадуураа өөх тосоор бүрхэгддэг. Зүрхний агшилт олширч, зүрхний хэмнэл алдагдаж, даралт ихэсдэг. Биеийн ачааллыг улам бүр л даахаа больж, амьсгааддаг болно. Шар айрагт донтогчдод зүрхний цусан хангамж муудах өвчтэй болох магадлал нэмэгддэг. Зүрхний булчингийн агших чадвар буурч, зүрхний хэмжээ томорсноос зүрхний дутагдалд ороход хүрдэг. Үүний уршгаар зүрхний шигдээсээр нас барах магадлал хоёр дахин өсдөг байна.

Дааврын өөрчлөлтөд нөлөөлнө

Шар айрагт эмэгтэй хүний бэлгийн даавар- прогестеронтой төстэй фитоэстрогеныг агуулдаг. Энэ нь тусгай гашуун амтыг шар айрагт оруулахад ашигладаг зөрөг цэцгийн ундаанд ордог. Тиймээс уг ундааг байнга хэрэглэх нь дотоод шүүрлийн системийн ажиллагаа алдагдахад хүргэнэ.

Эрэгтэйчүүдэд эр бэлгийн даавар боловсроход шар айраг саад учруулна. Үүнээс болж эм гормонууд давамгайлснаар эрэгтэйчүүдийн бие, нүүрэн дэх үс шингэрч, булчин багасаж, хөхний булчирхай өсч, дууны өнгө өөрчлөгдөж, “шар айрагны гүзээ”-тэй болж, гуя, бэлхүүсээр өөх хуримтлагдана. Тэгэхлээр айрганд дурладаг хүн биологийн шинж тэмдгээр аажмаар эмэгтэй хүн болж хувирах болж байна. Мэдээжийн хэрэг гормоны тийм өөрчлөлт эрэгтэйчүүдийн чалхад шууд нөлөөлнө.

Шар айраг архитай адилгүй

Согтууруулах чанар султай шар айраг донтоход хүргэхгүй гэж бодвол эндүүрэл болно. Харин ч эсрэгээр! Архинд орох гэдэг шиг шар айрганд орох гэсэн нэр томъёо анагаах ухаанд хүртэл байдаг. Энэ нь 3-4 дахин хурдан түргэн газар авч, уух гэсэн эрмэлзлэл нь ч хүчтэй байдгаараа архинд донтохоос ялгаатай юм.

Энэ нь зарим талаар шар айргийг хэрэглэхэд хялбар, хүртээмж ихтэй, байдагтай холбоотой. Ширээ засч, олон хүн цуглуулж, ямар нэг шалтаг бодож олох гэх шаардлагагүй, учир нь шар айргийг ганцаараа гудамжинд эсвэл зурагтны өмнө сууж байгаад “шимж” болно. Наркологи буюу мансуурал судлалын үүднээс бол шар айрагт донтох нь эмчлэхэд хүнд донтолтын хэлбэр юм.

Хэрвээ танд болон таны ойр дотны хэн нэгэн:

- Өдөрт нэгээс илүү литр шар айраг уувал. Сэтгэл санаагаа сэргээх гэж байнга найз нөхөдтэйгөө уулздаг болбол.
- Уухгүй л бол байж чадахгүй, уурладаг болбол.
- Эрүүл мэнд нь муудвал.
- “Шар айрагны гүзээ”-тэй болбол.
- Биеийн ерөнхий чалх суларвал.
- Шар айраг гэсэн сэргээшийг уухгүйгээр унтаж амарч чадахгүй болбол.
- Өглөөд шар тайлахыг хүсээд байвал шар айрагт донтож буйн шинж юм.

Шар айрагчид сэтгэл судлаач болон мансуурал судлаачид хандах нь маш ховор байдаг. Ихэвчлэн тэд зүрх, элэг, ходоод гэж эмнэлэгт ханддаг. Өвчтөнд үзлэг хийсэн эмч, шар айраг хэт их хэрэглэснээс болсон гэсэн гол шалтгааныг оношилно.

Ýìýãòýé õ¿í ìºí㺠õî¸ðûí 26 ÿëãàà

Та өгөөмөр сэтгэл гаргаж өвөртөө байгаа мөнгөө нөхөртөө зээлдүүлж болно, харин бүсгүй хүнийг бол тэгж болохгүй. Мөнгөнөөс та арван жилийн дараа ч гэсэн залхаж, мөдхөн үүнээс салах юм сан гэж бодохгүй. Банкинд байгаа мөнгө тань таныг өөр мөнгө өвөртлөөд явж байхад банкиндаа тэвчээртэй хүлээсээр л байх болно. Энэ мэт 26 ялгаа эмэгтэй хүн, мөнгө хоёрын дунд байна гэнэ ээ.

1. Та өгөөмөр сэтгэл гаргаж өвөртөө байгаа мөнгөө нөхөддөө зээлдүүлж болно.
2. Мөнгөнөөс та арван жилийн дараа ч гэсэн залхаж, мөдхөн үүнээс салах юмсан гэж толгойгоо шаахгүй.
3. Хоёр цагийн дотор л та хорвоогийн нөгөө зах руу мөнгөө илгээчихэж болно. Ингэлээ гээд тэр үглэхгүй, элдэв зүйл асуухгүй.
4. Мөнгөнд элдэв үнэр, маяг үгүй.
5. Мөнгө хэзээ ч өөр мөнгө хаанаас гараад ирсэн тухай хариулахын аргагүй асуулт тавихгүй.
6. Мөнгөө үнэтэй шуба юм уу гол харламаар их үнээр гоёх шаардлага гарахгүй.
7. Банкинд байгаа мөнгө тань таныг өөр мөнгө өвөртлөөд явж байхад банкиндаа тэвчээртэй хүлээж чадна.
8. Таны таашаасан шаардлагаас хамааран мөнгөө америк, япон, бүр африк болгон хувиргахад амаргүй асуудал огт тулгарахгүй.
9. Мөнгөнд шилэн оймс аваарай гэх юм уу үсээ өнөөдөр засуулаарай гэж мөнгө өгөх шаардлага үгүй.
10. Гэрэл муутай микро дотор гэнэтхэн мөнгөний тухай сайхан зурагтай өгүүлэл уншиж эхлэхэд өрөөл бусад хүмүүс таныг “Өө, энэ чинь гаж донтон байна” гэж хэзээ ч бодохгүй.
11. Шинэ мөнгөтэй уулзан золгохдоо элдэв резинээр биеэ хамгаалах хэрэггүй.
12. Хэрвээ зарим мөнгө саад болоод байвал саад болохооргүй болгочихож болно.
13. Мөнгө хэзээ ч түүртэж, давшгүй их санагддаггүй.
14. Мөнгөтэй бол та бүсгүй хүнийг авчихаж болно. Харин эсрэгээрээ бол огт болохгүй.
15. Таны зооглож буй өндөр нас сүүдэр өчнөөн олон мөнгөөр өврөө чимэхэд саад болохгүй.
16. Хилийн чанадад одохдоо мөнгөндөө виз авах гэж шаналахгүй.
17. Хадгалж байгаа мөнгөний тань хүү өдөр бүр өсөөд л байна.
18. Хэрвээ та бааранд мөнгөтэй ирсэн бол амжилтанд хүрэх алтан боломж заяаж мэднэ.
19. Нэг шөнийн дотор л та нэлээд олон мөнгөөр наадаж болно.
20. Тооны машинд тоог нь хийгээд мөнгөө амархаан бодоод олчихож чадна.
21. Мөнгөнийхөө зарим хэсгийг сайн санааны үйлсэд санаа зоволтгүй илгээчихэж болно.
22. Мөнгө таныг хэзээ ч гэр бүл болохоос өөр аргагүй байдалд оруулахгүй.
23. Элдэв бараа /үйлчилгээ/ авсныхаа төлөөсөнд мөнгө өгөх нь хууль зүйд харшлахгүй.
24. Таны мөнгөний “хэмжээ” хэр том байна төдий чинээ сайн.
25. Олны өмнө мөнгөө дураараа ашиглах боломжтой.
26. Мөнгөөр наадах нь бусармаг явдалд тооцогдохгүй.


ßëäàì ÿàíàã óðóóëûí àìò

Уруул гэдэг бүсгүй хүний янаг, ялдам байдлын илрэл, нүүр царайны хамгийн тод хэсэг билээ. Торгомсог зөөлөн уруулыг сайхан инээмсэглэл, нууцлаг төрх улам чимдэг. Уруулын арьс хамгийн нимгэн, эмзэг байдаг. Үнэндээ бол бараг арьс гэж байхгүй.

Урууланд ямар асуудал гардаг вэ?
Уруулын дотоод зохион байгуулалт их өвөрмөц. Дотор нь мэдрэлийн асар олон цэг байдаг тул маш мэдрэмжтэй. Харин тэнд хөлсний булчирхай, меланин огт байхгүй. Уруулын арьсан давхарга маш нимгэн бөгөөд зарим бүрхүүл нь байдаггүй. Иймээс уруул байнга хатах бөгөөд арьсны өвөрмөц пигменттэй. Хүний уруул улирал шилжихэд “ядардаг” төдийгүй ярих, уух, идэх, инээх гээд өдөр тутмын ажилд мөн хамгийн их оролцдог. Уруул ямагт залуу, эрүүл, толигор, сайхнаараа байгаасай гэвэл өдөр тутам арчлах хэрэгтэй. Үүнд гэрийн нөхцөлд хэрэглэж болох олон арга байдаг ч тэд нь орчин үеийн гоо сайхны бүтээгдхүүн болон гоо сайхны эм, эмчилгээний хаана нь ч хүрэхгүй нь ойлгомжтой.

Будалт. Уруулаа будах нь хамгийн сайн хамгаалалт юм. Урууландаа юу ч түрхэлгүй хэзээ ч битгий гэрээсээ гарч бай. Орчин үеийн бүх л уруулын будаг, өнгөлөгч, эмчилгээний өнгөлөгч, гавар бүгд уруулыг будахаас гадна гадаад орчны муу нөлөөнөөс хамгаалж, хуурайшилт, жижиг үрчлээнээс урьдчилан сэргийлж байдаг. Урууланд зориулсан бүх гоо сайхны бүтээгдхүүнүүд амин дэм, тос, чийгшүүлэгч, нарны хэт ягаан туяанаас хамгаалагч шүүлтүүрийг агуулсан байдаг. Хэрвээ та өнгийн уруулын будаг хэрэглэдэггүй бол ядахдаа өнгөгүй уруулын будаг, өнгөлөгч заавал түрхэж байгаарай.

Хуурай уруул. Уруул хатаж хуурайших нь их байдаг. Ийм үед зөөлөн будаг илүү зохино. Зөөлөн будганд тосны хэмжээ их байдаг. Сул өнгөтэй, бүдэг уруулыг тос мэт бүтэцтэй бүүдгэр будгаар будах нь зүгээр. Ийм будганд өнгө оруулагч их байдаг. Орчны нөлөө, салхи, нар, агаарын дулааны өөрчлөлт зэргийг илүү мэдрэмтгий урууланд болж өгвөл тана нэмсэн уруулын будаг хэрэглэхийг бодоорой. Энэ нь уруулын арьсыг хамгаалдаг ланолин, гялтгануур ихтэй байдгаараа давуутай.

Уруулын будаг арилгах нь. Гэртээ ирээд уруулын будгаа сүүн шингэнд дүрсэн хөвөнгөөр зөөлөн арчиж авах хэрэгтэй. Долоо хоногт 2-3 удаа урууландаа иллэг хий. Зөөлөн үстэй шүдний сойзыг хөргөсөн цэвэр усанд дүрж урууландаа иллэг хийж болно. Энэ нь үхэжсэн арьсыг унагаж уруулыг толигор байлгана. Өглөөд уруулаа мөсөөр үрэх нь бүр илүү ашигтай.

Урууландаа тос түрх. Уруулаа болж өгвөл А, Е аминдэм, жожобаны тос, оливийн тос болон бусад ургамлын гаралтай тосорхог зүйлүүдээр арчиж байх хэрэгтэй. Энгийн цөцгийн тос уруулыг хамгийн сайн зөөлрүүлдэг.

Уруулын бигнүүр. Цөцгий, аарцны холимог юм уу, зөгийн бал ургамлын тосны холимгийг бага зэрэг лууван, хүрэн манжингийн шүүсээр баяжуулаад уруул дээрээ бигнүүр тавина. 10 минут болгоод зөөлрүүлсэн усаар угааж арилгаад уруулаа витамин А-гаар баяжуулсан тослог ихтэй нүүрний тосоор арчина.

Орой, үдшээр уруул арчлах нь. Оройд уруулдаа тохирох тос, гавар түрхэж байх хэрэгтэй. Уруулын арьс нь нүүрний бусад хэсгээс нүдний арьстай ойролцоо бүтэцтэй. Тиймээс танд уруул арчилгааны бүтээгдхүүн бэлэн байхгүй байвал нүдний тос түрхэж бас болно.

Уруулын амин дэм. Уруулын зөөлөн арьс дотоод эрхтнүүдийн өвчлөлийг хамгийн их мэдэрдэг. Ийм үедээ хатаж, хагарч, уруулын булан ангайж эхэлдэг. Энэ нь аврал эрж буй хэрэг юм. Хаврын салхи, хавсарганд уруул хамгийн мэдрэмтгий байдаг бөгөөд их гэмтдэг.

Í¿¿ðíèé àðüñàà õýðõýí õàìãààëàõ âý

Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.

Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм.
Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг. Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гарах нь хор нөлөөтэй.

Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш. Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэглэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой. Харин хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно.

Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.

Өглөө нүүрэндээ энгэсэг тавихдаа тослог багатай тос түрх, үүнд нүүрээ угаасны дараа шавшдаг тослог сүүн шингэн маш тохиромжтой. Тосыг арьсны шугамын дагуу духнаас чамархай, хамрын угалзнаас чамархай, амны өнцгөөс чихний дэлбэн, эрүүнээс чихний гэдэс хүртэл чиглэлтэйгээр түрхдэг. Нунтаг энгэсэг нь таны нүүрний өө сэвийг дарна гоо сайхныг тодотгоод зогсохгүй цаг агаарын элдэв үйлчлэлээс нүүрний арьсыг хамгаалах давхарга болж өгдөг.

Энгэсгийг өдөрт хэд хэдэн удаа дээр дээрээс нь давхарлан түрхэх нь арьсыг хуурайшуулж эсвэл арьсны нүх сүвийг бөглөдөг. Компактный буюу шахмал энгэсэг нь илүү нимгэн түрхэгдэж, тогтвортой бат бөх давхрага үүсгэдэг. Ийм учраас эмэгтэйчүүд шахмал энгэсгийг илүүд үздэг. Орой бүр нүүрнийхээ арьсийг сүүн шингэн шингээсэн хөвөнгөөр сайтар цэвэрлэж дараа нь ус, цийдэм, тараг, өргөст хэмхийн шүүс зэргээр шавшаад дахин угаа.

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэдийгээр үйлчилгээ нь сулраагүй байсан ч хэсэг хугацааны дараа, ялангуяа тэжээлийн тосоо сольж байх нь зүйтэй. Учир нь 1 - 2 сарын дараа бүтээгдэхүүн таны арьсанд дасал болж идэвхтэй элементүүд нь анхных шигээ ашиг тусаа өгч чадахаа больдог.

Àðüñíèé îíöëîãèéã òîäîðõîéëîõ

Тос түрхэх болон маск тавихаасаа өмнө арьсныхаа онцлогийг тодорхойлох хэрэгтэй. Арьсны онцлог, өөрөөр хэлбэл хуурайшилт болон тослогжилт нь тосны болон хөлсний булчирхайны үйл ажиллагаанаас хамаардаг.

1-р арга.
Таны арьс хуурай юу?

Нүүр хүзүүгээ цэвэрлээд тос түрхэлгүй цагийн дараа ажиглаарай. Хурц гэрэлтэй газар толинд хараад дараах асуултад үгүй эсвэл тийм гэсэн хариулт өгөөрэй.
- Таны арьсанд нүхжилт үүсч үү?
- Арьсны өнгө улаавтар туяатай байна уу?
- Хэрэв та 25 гарсан бол, нүдний чинь эргэн тойронд үрчлээ үүсч үү?
- Нар салхинд эсвэл хүйтэнд таны арьс улайж хорсдогийг та анзаарсан уу?
- Таны нүүрэн дээр батга гардаг уу?
Хэрэв та бүх асуултанд тийм гэсэн хариулт өгсөн бол арьс чинь нилээд хуурай, 4/5 нь тийм гэсэн бол та холимог арьстай юм байна.

Таны арьс тослог уу?
Шалгаж үзэхэд танд хурц гэрэл, толь бас хэдэн ширхэг уудаг цаас хэрэг болно. Нүүрнийхээ арьсыг цэвэрлээд тос түрхэлгүй цаг болсны дараа уудаг цаасаа дух, хамрын угалз, эрүү, хацар дээрээ тавьж үзээд дараах асуултанд хариулаарай.
- Бүх цааснуудад тос наалдсан байна уу?
- Таны арьсанд батга мэдэгдэхүйц харагдаж байна уу?
- Хацран дээр батгажилт явагдаж уу?
- Арьсны өнгө тань цонхигор, цус багатай юм шиг харагдаж байна уу?
- Арьсан дээр батга амархан гардаг уу?
- Улайх, хорсох ямар ч зүйлд арьс тань хэр эмзэг вэ?
Хэрэв та эдгээр асуултуудад ихэнхид нь тийм гэж хариулсан бол таны арьс тослог. Хэрэв та 4/5 нь тийм гэсэн хариулт өгсөн бол холимог арьстай гэж өөрийгөө бодоорой.

Та холимог арьстай юу?
Мөн л нүүрнийхээ арьсыг цэвэрлээд тос түрхэлгүй 2 цагийн дараа уудаг цаас хамар, дух, эрүү, хацран дээрээ чанга дарж хэсэг байлгаад дараах асуултанд хариулаарай.
- Хамар, дух, эрүүн дээр тавьсан цааснуудын тань аль дээр нь тосны толбо байна вэ?
- Хацар, зовхины чинь арьс харьцангуй өөр нимгэн үрчлээтсэн харагдаж байна уу?
- Нүүрний төв хэсэгтээ томоохон нүхжилт, батгатай юу?
- Цэвэрлэснээс цагийн дараа хамар тань тослогтон гялалзаж харагддаг уу?
- Таны арьс нэлэнхүйдээ эмзэг үү?
- Дух болон хацарны чинь арьс өвлийн улиралд амархан улайж, хорсдог уу?
- Арьс тань зуны улиралд илүү тослогтож байна уу?
Хэрэв та асуултын 4-өөс багагүйд тийм гэж хариулсан бол та холимог арьстай.

2-р арга.
Арьсныхаа онцлогийг зөв тодорхойлохын тулд нүүрнийхээ будгийг цэвэрлэж сайн угаагаад тос түрхэлгүй унт. Өглөө нь нүүрээ угаалгүй нимгэн цаасан сальфетка тавиад алгаараа нүүрнийхээ арьсны бүх хэсэгт хүрэлцэхүйц зөөлхөн дар. Минутын дараа сальфеткаа хуулж аваад анхааралтай ажигла.

1. Хуурай арьс. Хэрэв сальфеткан дээр ямар нэгэн толбо үүсээгүй байвал таны арьс маш их хуурайшсан байна гэсэн үг. Ийм арьс нь залуу байхад нэг их онцгой зүйл ажиглагддаггүй ч цагаасаа эрт хөгшрөлт явагддаг байна. Тиймээс та арьсандаа хангалтгүй байгаа тэр тос, амин дэм, чийглэгийг өгөх нь зүйтэй. Мөн зөвхөн хуурай арьсанд зориулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

2. Мөрөөдлийн буюу хэвийн арьс. Сальфетка өнгөн хэсэгтээ бага зэрэг чийглэг болсон байвал та хэвийн арьстай. Гэхдээ, ялангуяа хотод амьдардаг хүмүүсийн дунд хэвийн арьстай хүн ховорхон тохиолддог.

3. Холимог арьс. Хэрэв та ийм арьстай бол сальфетканы чинь нүд болон амны эргэн тойронд тослог толбо үүсэхгүй, харин дух, хамар болон эрүүний хэсэгт илүү их тослогтож, хацар, шанааны хавиар хэвийн байх болно. Ийм арьстай эмэгтэйчүүдэд нүүрнийх нь арьсны онцлогт тохирсон хэд хэдэн төрлийн тос хэрэг болдог.

4. Тослог арьстай эмэгтэйчүүд спирт агуулсан тоник, лосьон зэрэг батга үүсэхээс хамгаалсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.

¯ñ àð÷ëàõ íü çºâ óãààõààñ ýõýëäýã

Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ гэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.

Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.
Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.
Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

Үсээ зөв арчилах гэдэг нь юу гэсэн үг вэ?

Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Үсийг ерөнхийдөө онцлогоос нь шалтгаалан өдөр тутмын угаалгаас 8-10 хоногт 1 удаа гэсэн давтамжтайгаар угааж болдог. Баримтлах зарчим нь тун энгийн өөрөөр хэлбэл угаах зайлшгүй гэж үзсэн үедээ л үсээ угаах хэрэгтэй. Жишээ нь үсний гель, хөөс лак зэрэг үсийг хатууруулж гэмтээдэг хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүмүүс үсээ өдөр бүр угаах шаардлагатай болдог.

Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 35-45 градус байх ёстой ажээ. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд нямбай хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв.
Мөн үсээ, дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар хир, тоос шороо, арьсны тослогыг арилгаж удаах угаалтаар жинхэнэ шампуны эмчилгээний идэвхжил харагдах учиртай. Харин шампунь болон үсний бусад угаагч бэлдмэл хэрэглэсний дараа үсний гадарга дээрх угаагч бодисын үлдэгдлийг сайтар усаар зайлан арилгах хэрэгтэй.

Мөн угаахаас өмнө сайн самнасан үс угаасны дараа орооцолддоггүй амархан /хэвд ордог / самнагддаг гэдэг. Богино үсийг угаас нь харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэйг сана. Үсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самна. Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдал бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэж болдог. Хатаагч сэнс ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсээр толгойноосоо 40-см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино.

Wednesday, December 16, 2009





Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох журам

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын үндэсний стандартад тусгагдсан шаардлагын дагуу дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Зочид буудал, жуулчны бааз нь монгол Улсын стандартад заагдсан зэрэглэлд хуваагдана.
1.3. Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох үйл ажиллагааг Дэд бүтцийн сайдын тушаалаар батлагдсан аттестатчиллын Улсын комисс зохион байгуулна.
1.4. Комисс дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох ажлыг II улиралд, жуулчны баазад зэрэглэл тогтоох ажлыг III улиралд багтаан зохион байгуулна.
1.5. Зочид буудлын зэрэглэлийн тэмдэг нь шар өнгийн дэвсгэртэй, од нь таван хошуу хэлбэртэй хар өнгөтэй байна. Тэмдгийн өргөн нь 40 см, урт нь 60 см байна. Тэмдгийн бичвэр нь англи, монгол хэл дээр бичигдсэн байна.
1.6. Зэрэглэлийн шаардлага хангасан зочид буудал, жуулчны баазад зэрэглэлийн гэрчилгээ, тэмдгийг комисс олгоно.
1.7. Зочид буудал, жуулчны бааз нь зочин хүлээн авах хэсэгтээ зэрэглэлийн тэмдэг, гэрчилгээг зочдод харагдахуйцаар байрлуулна.

Хоёр. Зэрэглэл тогтоох
Зочид буудал, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэх, эрхлэж буй аж ахуйн нэгж нь зэрэглэл тогтоолгох өргөдлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Аялал жуулчлалын газар/-д гаргана.
Өргөдөлд доор дурьдсан материалыг хавсаргана. Үүнд:
Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой бусад зөвшөөрлийн хуулбар,
Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга
Стандартын норматив, ишлэл, нийтлэг шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа талаар барилга, галын аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт
Жуулчны баазуудын хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар ашиглах гэрчилгээ,
Зочид буудлын зэрэглэл тогтоолгох өргөдлийг тухайн оны I улиралд, жуулчны баазад зэрэглэл тогтоох хүсэлтийг II улиралд хүлээн авна.
Комисс ирүүлсэн материалтай танилцсаны дараа зэрэглэл тогтоох хугацааг товлож тухайн зочид буудал, жуулчны баазад мэдэгдэнэ.
Хүсэлтийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэнэ.
Комиссоос томилогдсон шалгагч нар тухайн зочид буудал, жуулчны баазын барилга байгууламж, үйлчилгээг стандартын дагуу шалгана.
Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазын стандартын техникийн шаардлага, үйлчилгээний чанарын талаарх мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлт, шалгагч нарын тайлан зэргийг үндэслэн комиссын хуралдаанаар зэрэглэл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазууд нь стандартын болон үйлчилгээний чанарын шаардлага хангаагүй тохиолдолд комисс энэ тухай дүгнэлтийг өргөдөл гаргагчид буцаана.

Гурав. Гомдол гаргах, зэрэглэлийг өөрчлөх, цуцлах үндэслэл
3.1. Аж ахуйн нэгж нь комиссоос олгохоор шийдвэрлэсэн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөөгүй, эсвэл хангалтгүй үнэлгээ авснаас зэрэглэл авч чадаагүй тохиолдолд шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргах эрхтэй.
3.2. Дахин хянуулах хүсэлтийг зэрэглэлийн талаарх шийдвэрийг зарласнаас хойш 21 хоногийн дотор бичгээр комисст гаргана.
3.3. Комисс нь дахин хянуулах тухай өргөдлийн дагуу үнэлэх ажлыг тухайн аж ахуйн нэгжийн удирдлагатай хамтарч хийнэ.
3.4. Зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийг өөрчлөх тохиолдолд зэрэглэлээ ахиулах хүсэлтээ Аялал жуулчлалын газарт гаргана.
3.5. Зочид буудал, жуулчны бааз нь энэ журмын 3.6, 3.7-д заасан шаардлагыг хангаагүй ажил үйлчилгээ явуулж байгаа нь холбогдох хяналтын байгууллага, улсын байцаагчийн шалгалтаар илэрвэл комисс тухайн зочид буудал, жуулчны баазын зэрэглэлийг бууруулах буюу цуцална.
3.6. Зэрэглэлийг дараах зөрчил гаргасан тохиолдолд бууруулна.
3.6.1. Тухайн зэрэглэлийн стандартын шаардлага хангаагүй ;
3.6.2. Зочид буудал, жуулчны бааз нь стандартын шаардлага хангаагүй барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хогшил ашиглах, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахааргүй орчинд ажил үйлчилгээ явуулж байгаа бол;
3.6.3. Зочид буудал, жуулчны бааз нь тухайн зэрэглэлд нийцэхээргүй ажил үйлчилгээг явуулсан бөгөөд үйлчлүүлэгчдээс удаа дараа үндэслэлтэй гомдол гарсан бол
3.7. Зэрэглэлийг дараах тохиолдолд цуцална.
3.7.1. Хуулийн этгээд татан буугдсан
3.7.2. Зэрэглэлийг бусдад шилжүүлсэн

Дөрөв. Бусад
4.1. Зэрэглэл эзэмшигч нь холбогдох зэрэглэлийнхээ стандартын шаардлагад нийцсэн ажил үйлчилгээг чанартай явуулна.
4.2. Зэрэглэл эзэмшигч нь үйл ажиллагааны талаарх тайланг батлагдсан маягтын дагуу дараа сарын 5-ны дотор Аялал жуулчлалын газарт ирүүлнэ.

Тав. Хариуцлага
5.1. Зэрэглэл эзэмшигч нь хууль эрх зүйн актуудыг зөрчсөн тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.


Зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоолгоход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоолгох хүсэлтийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 15-ны дотор хүлээн авна.

Зэрэглэл тогтоолгохдоо дор дурьдсан материалыг бүрдүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газарт ирүүлнэ. Үүнд:

1. Зэрэглэлд хамрагдах тухай албан бичиг /ямар зэрэглэлээр орох хүсэлтэй байгаагаа тодорхой бичнэ/

2. Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга /Брошур, фото зураг бусад материал/

3. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4. Стандартын шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа талаархи улсын байцаагчийн дүгнэлт

5. Жуулчны баазуудын хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар ашиглах гэрчилгээний хуулбар

6. Бүрэн бөглөсөн зочид буудал, жуулчны баазын бүртгэлийн хүснэгт

Жич: Зочид буудал, жуулчны бааз нь ашиглалтанд орсоноос хойш 1 жил үйл ажиллагаа явуулсны дараа зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргана.

”Mongolia ITF 2009” үзэсгэлэн гарна


Бичсэн БОАЖЯ
2009 оны 11-р сарын 27, Баасан гариг, 00:00

Монгол орныг гадаадад сурталчилан таниулахын тулд аялал жуучлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс аялал жуучлалын салбарыг нэгдсэн бодлоготойгоор гадаад, дотоодод сурталчлах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуучлалын яам, Аялал жуучлалын үндэсний төвөөс хамтран нэгэн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн нэр “Mongolia ITF 2009". Үзэсгэлэн ирэх сарын 4-6 өдөр “Мишээл экспо” төвд нээгдэх аж. Уг үзэсгэлэнд аялал жуучлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг цөөнгүй аж ахуйн нэгжийг оролцуулж, үйл ажиллагааг нь таниулах, сурталчлахад гол зорилго нь оршиж буй аж. Энэ талаар ирэх даваа гаригт сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлгэх аж.

Удганы хүү үеийнхнээсээ доожоогүй болохоор бусад хүүхдүүд ”нусгай” гэж хочилдогч ээжээс нь айгаад тэр бүр шоглож үл зүрхлэнэ. Хүүхдүүд нум сум харваж буюу модон сэлмээр тулалдан тоглож байхад нусгай хүү урцныхаа үүдэнд суугаад тэднийг атаархангуй хардаг байлаа..Заримдаа хүүхдүүдтэй тоглох боловч тэдний гарын аяыг даахгүй уйлах буюу тоглоом нь сонирхолгүй санагдаад урц руугаа урамгүйхэн буцна..Он цаг улиран одож сансарын хүрд эргэлдсээр хөвгүүд өсөж том болоод эрийн цээнд хүрчээ..Энэ отогыхон дундаа байтугай хаа хол хүртэл үзэсгэлэн гоо нь гайхагдсан нар мэт гэрэлтсэн нэгэн охин байлаа..
Түүний цагаахан царай хархан нүд ягаахан хацар, өөгүй цэвэрхэн бие хаа, гил хархан үсээ намируулан алхахыг харваас тэнгэрийн элч бууж ирсэн гэлтэй ажээ..Омогийн ахлагчийн амин хайртай эрдэнийг омогын бүх л залуус шохоорхон сэм хүсэмжилдэг ч охины зүрхэнд хайрын галыг асааж чадсан тэр азтай залуу сайн анчин төдийгүй сайхан эр отогт байлаа..Залуу хосууд хайрын үгээ ярилцан халуухан гараасаа атгалцаад тэртээх оддыг ширтэн мөрөөдөж байхдаа хамгаас илүү аз жаргалтай ...Тэр зудтай жилийн өвөл цас их унаж хоол хүнс хомсдож омогын бүх анч эрчүүд алс тайгын гүн рүү явж ан гөрөө хийхээр болж алсын замд бэлдлээ.Омогын ахлагч удгандаа ан ав олз омогтой болохыг даатгаж удган ч шөнийн оддыг ширтэн том түүдэг галын дэргэд тал хэнгэргээ цохин бөөлж,ангийн олз хийморыг онго тэнгэрээсээ гуйлаа..Анчид үүр цүүрээр хөдөлж авгай хүүхдүүд, отог омогоо сахин үлдлээ..Хэрэв анчид ганзага хоосон ирвэл омог отогыхон өлбөрч үхэх болохоор хоосон буцах эрх тэдэнд байхгүйээ.Охин хайртай залуугийнхаа гараас атган хацар дээр нь зөөлхөн үнсэж харин анчин эр олз омогтой харьж ирээд чамтайгаа гэрлэнээ хэмээн амаллаа..Нум саадгаа агсан алсыг зорьж буй анчдыг охин нулимстай нүдээрээ үдэж цаашилсаар холдох тэдний араас үлдсэн хүмүүс хайрласан, хүлээсэн, итгэж найдсан харцаар харсаар хоцорлоо..Энэ үед удганы хүү урцныхаа гадаа явагсдын зүг атаархсан байртай хараад зогсож байлаа..Нусгай хүү эрийн цээнд хүрсэн ч чоных шиг гүйлгэнэсэн харцтай туранхай нүдэнд хүйтэн эр болжээ..Гадаа жавар тачигнаж энэ дэлхий тэр чигтээ царцан хөлдөж орхиод амьд бүхэн бас нойрсож байнуу гэлтэй..Охин ганцаардан гуниглаж хайртынхаа хойноос анчидын хойноос санаа зовниж байлаа..Уйтгартай бүүдгэр өдрүүд зогсоо зайгүй цас шуурах өлсөглөн чоно алсад улих нь цаанаа л нэг зэврүүн..Оройд омогынхон том урцандаа цугларан анч эрсээ аян замдаа сайн яваад ирээсэй хэмээн залбирч халуун гал дээрээ цас хайлуулан буцалгаад тайгын жимс навчисаар бэлдэсэн цай ууцгаан өлөн зэлмэн суусаар .. Удганы хүү хулгайн нүдээр ахлагчын охиныг сэм ширтэж цээжин дотор нь тийм гэхийн аргагүй халуун гал төөнөж ямарч үнээр хамаагүй бүсгүйг өөрийн болгохсон гэж тачаадан хүсэмжилнэ..Ээжийнхээ увидас арга жатгаас хичээнгүйлэн суралцаж байхдаа түүний гол зорилго нь омог отогынхоо тэргүүн удган болчихоод ахлагчын охиныг эхнэрээ болгож авахсан гэсэн шунал хүсэл байлаа,Хүсэлдээ хөтлөгдөн улам шамдсаар авай..
Удган эх түүнд бүх мэддэг зүйлээ зааж онгод тэнгэрийн хүчийг тэр бага багаар мэдэрсээр байлаа.. Нэгэн шөнө удганы хүү онго тэгэрээсээ анчин залууг аян замд нь саатулахыг гуйжээ..
Анчид аяншиж ядарч арайхан тайгын гүнд хүрч тэндээ ан аваа хийж ганзага дүүрэн болжээ..Отогруугаа буцах тэр гайт шөнө гэнэт анчид руу хөвчийн хүрэн баавгай дайрч анч залуу эрэлхэгээр тэмцэж бусдыгаа хамгаалж байгаад өөрөө баавгайн хүчит саварт өртөн амиа алджээ.
Анчид 20 гаруй хоногийн дараа отогтоо ирсэн ч бүсгүйн хайртай залуу л ганцаараа ирсэнгүй..Ахлагчийн охин уйлан хайлж орь дуу тавьсан ч үхсэн хүн ямар эргэж ирэх биш дээ…Удганы хүү түүнийг тайвшруулж аргадан байсныг бие нь илааршиг хэмээн өвсний ханд уулгасныг бүүр түүр мэдрээд ухаан алджээ..Амьдрал үргэлжил хахир өвөл дуусаж хаварын урь ороход удганы хүү ахлагчын охинтой гэрлэжээ ..Урьдын үзэсгэлэнт охиныг одоо танихад нэн бэрх болжээ..Инээх ч үгүй уйлах ч үгүй дуугарах ч үгүй гөлийж суудаг болжээ,Удганы хүү удаа дараа дур тачаалаа тайлан эзэмдсэнч эсэргүүцэхгүй нэг л хүйтэн хөндий амьд сүг гэлтэй байдаг байлаа.
Хавар болж цаг дулаарч хүн бүрийн сэтгэл тэнийж баяртай байх боловч бүсгүй л үхмэл уйтгартай хэвээрээ…Увьдас шидийн хар хор түүний хайртыг мартуулж тэр уйлах инээхийг идэж уухаа ч умартжээ.Омогын ахлагч охиндоо санаа зовж байвч удган эмгэний ид шидэнд найдан идгэнэ дээ гэж хүлээсээр …
Tэр хаврын намуухан өглөө үхсэн хүн буцаж ирлээ..Анчин хүү буцаж ирлээ,Яах аргагүй баавгайд бариулж амьсгал хураасан болохоор хамт явсан анчид нь түүнийг газар хөлдүү байсан учир оршуулалгүй өвсөн бухалдаа орхисон юм байжээ..Гэтэл залуу гэнэт ухаан орж тэр ч байтугай амьд гарч чаджээ..Tүүнийг шархандаа халуурч үхэхийн даваан дээр байхад удган эмгэний онгод түүнд туслаж тэр амьд гарчээ..Aхлагчийн охин түүнийг хараад хараал шид нь арилж хайртай залуугийнхаа зүг гүйж хүрээд тэврэн авлаа..Түүний биеийг эзэмдэж чадсан ч сэтгэлийг нь өөрийн болгож чадаагүйдээ бухимдсан удганы хүү отогоосоо яваад эргэж ирээгүй гэдэг..Харин удган эмгэн хүүдээ бус ариун хайраа дээдэлсэн залуу хосод тусалсныг хэн ч ойлгож хэн ч мэдээгүй гэнэ лээ..Аяа хайрын хүч агуу ажээ..

Япон (Япон хэл: 日本国 Ниппон, эсвэл Нихон гэж дуудна) нь Азийн зүүн хэсэгт, Номхон далайн баруун хэсгээр орших арлын орон юм. Японы нэрийг бүрдүүлдэг ханз үсгүүд нь "наран үндэслэх" гэсэн утгатай бөгөөд үүнээс үүдэж Япон улсыг "Нарны орон", "Мандах нарны орон" гэж нэрлэдэг.

Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн Хуульт Хаант Засагт Улс бөгөөд Үндсэн Хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.

Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ-н дараа 2-т ордог[3], Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.

Японы хүн ам нь Хоншюү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.

Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Японы тэнгисээр Солонгосын хойг (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс), Оросын Холбооны Улсуудтай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.