аялал жуулчлал

Friday, October 23, 2009

Эх хүн гэж
Миний ээжийг хэлдэг
Ээжээ гэж дуудах үр нь би байдаг
Энэ орчлон нь өөрөө
Эх хүний ертөнц байдаг

Газар дээрхи
Ганц гэрэл гэгээ нь эх хүн байдаг
Гарцаагүй үнэнийг олж хэлдэг
Гайхамшигт үг эх хүнийх байдаг
Гал усыг эвлүүлдэг
Гагцхүү ид шид нь эх хүнийх байдаг

Төрүүлж өсгөсөн заяа нь эгэлгүй байдаг
Түшиж өндийхөд эх хүний хайр дэм байдаг
Түгдчиж алхахад урмын үг нь тэнцвэр болдог
Түгшиж айхад нөмөр ивээл нь байдаг"
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Нүгэл хэмээн маяглаж нүдээн таглахгүйгээр
Нүцгэн биеийг алдаршуулъя
Шалиг завхай, шунал тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршууля
Янаг минь чи хувцсаа тайл
Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүхрүү бүү түлх
Харьд яваа нэгнийгээ хамгийн муугаар хэлэх юм
Хайртай биднээсээ холдлоо гэж ад шоо ч vзэх юм
Халуун нар, хvйтэн жаварт ч тэд биднийгээ
Хатан зvрхэндээ санаж, бэтгэрсээр л яваа шvv дээ
Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эрэгцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх л дээ
Шулуун хэлэхэд өөртөө л итгээрэé
Дурлал гэдэг жаргал уу?
Дуслаар уйлах нулимс уу?
Эгэл миний зүрх үү?
Энхрий чиний увьдас уу?
Эргэх хорвоогийн төөрөг үү?
Эсвэл миний нууц амраг уу?
Борооны дараа солонго үлддэг
Болзооны дараа дурсамж үлддэг
Цасны дараа жавар үлддэг
Хагацлын дараа нулимс үлддэг
Хайр чамаар ч надаар ч дайран

Хайр чамаар ч надаар ч тоглон

Хайрыг халаасалдаг бол сайхан аа

Хайрыг идчихдэг бол бүүр сайхан аа

Тэгвэл хайрын чамайгаа санахгүй нэг залгичихаад

Хэдэн сараар ч гэсэн явахгүй юу
Ариухан дотносохдоо дасна гэж санасангүй

Аятайхан төрхөнд чинь татагдана гэж бодсонгүй

Нэг л мэдэхэд чамайг үгүйлдэг болжээ

Нээрээ би чамд даанч сайн болсонгүй.
Булбарай уруулд чинь нар гэрэлтэн
Бүтэн туяанд чинь сар туяарна
Булиглах зүрхэнд чинь хайр огшиж
Баян сэтгэлд чинь би орших уу, охин минь

Thursday, October 22, 2009

Цаг хугацаа

Нэгэн арал дээр УЙТГАР ГУНИГ, БАЯР БАЯСГАЛАН, АТААРХАЛ, ХАЙР гээд хүний зан чанрууд аж төрдөг байж. Гэтэл нэгэн өдөр арал шатаж тэд амиа бодон завь олон арлаас зугтацгааж гэнэ. Харамсалтай нь хөөрхий ХАЙР сэтгэлд л завь олдсонгүй. ХАЙР усанд живэх шахан сэлж байхдаа УЙТГАР ГУНИГТАЙ таарж түүнээс завиндаа суулгахыг гуйсан ч УЙТГАР ГУНИГ би гунигтай байгаа болхоор ганцаараа баймаар байна гэж. БАЯР БАЯСГАЛАН, чи миний баяр жаргалтай мөчийг үгүй хийчэн гээд бас авсангүй.Харин АТААРХАЛ түүнд хүмүүс тэмүүүлдэгт нь атаархан түүнийг авахаасаа татгалзав. Харин нэгэн өвгөн түүнийг завиндаа суулган эрэгт хүргэж өгөв. ХАЙР түүнд талархаад хэн гэдгийг нь асуувал ‘ЦАГ ХУГАЦАА’ гэж хариулжээ. ЦАГ ХУГАЦАА л зөвхөн ХАЙР ямар агуу гэдгийг мэддэг гэнэ.

Аялалын япон хэл

Мэгжид Жанрайсаг бурхны дуган

Гандан хийдийн Мэгжид Жанрайсаг бурхны дуганд 20метр өндөр Мэгжид Жанрайсаг бурхан байдаг. Энэ бурхан нь 2 дахиа хийгдсэн бөгөөд 1990-1996 оны хооронд Монголын ард түмний хандивын хөрөнгөөр бүтээгдсэн зүйл юм. Сэнтий нь бүтэн гэрийн хэмжээтэй ба 17 тонн бурхны ном судар гэх мэт зүйлс байдаг.
Анхны бурхан нь 1911-1913 оны хооронд нүд нь хараагүй болсон 8дугаар богд гэгээнийг илааршхыг хүсэн хийгдсэн боловч, 1938 онд сүйтгэгдэн Оросруу авч яваад сураггүй алга болжээ.

Аялалын япон хэл "Гандан"

Гандан тэгчилэн хийд нь 1838 онд 5 дугаар Богд Жавзандамба хутагтын санаачлагаар бүтээгдсэн бурхны шашин бүддизмийн сүм хийд юм.1930 оны стализмын үед бүх улс ороны сүм хийдүүдийг эвдэн сүйтгэж байсан. Тэр үед гандангын үйл ажиллагаа зогссон боловч 1940 онд дахин сэргэсэн. Дараа нь 1970 онд шашны дээд сургууль байгуулагдаж, 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш эрчимтэйгээр шашин номын үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Тамирын гол

Орхоны зүүн гараас цутгах ганц том гол бөгөөд эхэндээ хойд урд Тамирын гол нэртэй болж салаалдаг ажээ. Хоёр Тамирын голоос Орхон Тамирын бэлчир хүртэлх урт 52 км бөгөөд талбайн хэмжээ 13100 хавтгай дөрвөлжин км болно.

Урд Тамирын гол 165 км урттай. Тамирын голын савд төмрийн хүдрийн баялаг орд байдаг ба. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог.

Хойд Тамирын голын урт 180 км урттай ба Хангайн гол нуруунаас эх авч урсдаг унал ихтэй, урсгал хурдтай, жинхэнэ уулын гол учраас зуны хур борооны үед усны түвшин богино хугацаанд эрс дээшлээд түргэн татарч багасдаг. Хойд тамирын эрэг дээр алдарт Тайхар чулуу, мөн Тамирын голыг дагасан олон жуулчны баазууд байдаг.

Цэцэрлэг хот

Улаанбаатар-Төв аймгийн Лүн сум Элсэнтасархай-Өвархангай Эрдэнэ зуу хийд- Орхоны хөндий- Төвхөн хийд- Архангай аймаг Цэнхэрийн халуун рашаан- Цэцэрлэг хот. Нийт 490км 2шөнө 3 өдөр явж очно.

Цэцэрлэг хот нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг улсын тусгай хамгаалалттай Булган уулын өвөрт д.т.д 1691м өндөрт Улаанбаатар хотоос 490 км зайд оршдог. Үүний Улаанбаатар хотоос Хархорин хүртэл 360 км зам нь хатуу хучилттай, үлдсэн 130 км зам нь шороон замаар явж очно. Хот нь 19.7 км хатуу хучилттай болон сайжруулсан шороон замтай. Цэцэрлэг хот 2005 оны байдлаар 18.0 мянга гаруй хүн амтай байгаа нь Монгол улсын хүн амын 0.7 хувийг эзэлдэг, зам, харилцаа холбоо сайтар хөгжсөн баруун бүс рүү жуулчилж буй хүмүүсийн заавал дайран өнгөрөх нэгэн том хот юм. Цэцэрлэг хотын захаас хүнс хоолоо базааж болно. Мөн цагаан идээ, ааруул хурууд нь салахын аргагүй сайхан амттай.

Таньд зөвлөх нь

АНУ болоо Европын холбооны улсуудын эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаад байна.
1.Алим-идээд ханахгүй энэ жимс организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн цусны судасны уян хатан байдлыг барьж байдаг бодис агуулагддаг учир биднийг инсалт болон инфрактаас хамгаалдаг

2.Хар нэрс-Энэ жимс нь организмын чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантийнхаа агууламжаар тэргүүн байранд байдаг. Хүн нас ахих тусам бодисын солилцооны үр дүнд үүссэн чөлөөт радикалууд хуримтлагддаг ба тэдгээр нь ойр орчныхоо эсүүдийг гэмтээдэг.
3.Үхрийн нүд-Үхрийн нүд нь дархлааг идэвхжүүлж , эсийг залуужуулж , мэдрэлийн системийг бэхжүүлэн , зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Мөн даралтыг хэвийн болгодог.

4.Цэцэгт байцаа- Хорт хавдрын эсрэг болон дархлааг сэргээх үйлчилгээтэй. Чөлөөт радикалуудтай тэмцэгч антиоксидантаар баялаг байдаг. Чөлөөт радикалууд нь хөгшрөлтийг процессийг хурдасгадаг гэдгийг эрдэмтэд нотолсон.

5.Улаан лооль-Хавдрийн эсийн хуваагдлыг зогсоодог. Ликопин хэмээх хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн ликопин нь зүрх судасны өвчлөлийг багасгадаг.

6.Чий жимс- Чий жимсний үрэнд пиктен ихээр агуулагддаг учир организмийг муу холестрийн , төмөр зэсний давснуудаас ангижруулж цус боловсрох процессийг сайжруулдаг ба антокиан хялгасан судсыг бэхжүүлдэг.

7. Анар- Анар жимсний соконд маш их антиоксидант болон антокиан агуулагддаг. Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд судасны ханыг бэхжүүлдэг. Нүдний болор цайрах өвчнөөс сэргийлж чаддаг ба инсалт болон инфрактаас хамгаалдаг.

8. Амтат жүрж- Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг ба цусан дах холестриний хэмжээг багасгадаг.

9. Тоор- Зүрхний булчинг бэхжүүлдэг.Магни нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгодог. Мөн арьсийг зөөлөн толигор болгодог.

10. Чавга- Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулж даралт болон бодисын солилцоог хэвийн болгож цусан дах холестриний хэмжээг багасгадагв
Аялал жуулчлал нь хүний сонирхол танин мэдэхүйн бүхий л хүрээнд явагддаг учраас бие даасан шинжлэх ухаан бус харин эдийн засаг, экологи, хүн судлал, түүх, газарзүй, социологи, маркетинг, менежмент, сэтгэл зүй , хууль зүй, мэдээлэл, технологи зэрэг олон ухагдахууныг өөртөө багтаан агуулж байдаг өргөн ойлголт юм.

Монголын аялал жуулчлалын түүхэн хөгжил

Монголын аялал жуулчлалын түүхэн хөгжлил Чингис хааны үүсгэсэн Их монгол улсын үеэс үүсэлтэй юм. Монголчууд дэлхийн олон орныг байлдан дагуулсан түүх нь манай өвөг дээдсийн дэлхийн ихэнх хэсгээр аялсныг гэрчилж байна. харин орчин үеийн аялал жуулчлалын эх суурийг "Жуулчин" товчоог 1954 онд байгуулснаар тавьжээ.Энэ үед тухайн үеийн социалист орнуудын жуулчдыг хүлээн авч үйлчилдэг байсан. Уг товчоо нь "Жуулчин" нэгтгэл болтлоо өргөжсөн ба 1991 онд хувьцаат компани болсон.
2000 оны 5 сард Аялал жуулчлалын хууль батлагдсан.

Аялал ба Жуулчлал

АЯЛАЛ гэдэг нь газар нутгийг нээх, танин мэдэх, шинэ газар нутаг эзэмших хэрэгцээнээс үүдсэн үйл явц юм.
ЖУУЛЧЛАЛ гэдэг нь дээд, тансаг амжиргаатай хүмүүс алжаалаа тайлж амрах, сувилуулахтай холбоотойгоор анх үүссэн үйл явц юм.